БӨӨ группынхантай

За ойрд миний уулзаж учирсан хүмүүсийнхээ талаар та бүхэнд сонирхууляа гэж бодлоо.
Би өөрөө бөө мөргөлөөр ихэнх цагаа уншиж өнгөрөөж байна. Тэгээд нүүрномноос БӨӨ мөргөл группынхэнтэй  уулздаг боллоо.
Тэгээд бүгд улаач хүмүүстэй уулзах үнэхээр сонирхолтой бөгөөд гайхамшигтаймаа.
Жар гарсан таяг тулдаг хүн улаач болоод метр гаруй үсэрсэн гэнэ. Буруу бөөлж мөнгөний төлөө шунаж байсан шавь нь гэрээ ниргүүлэн байж ухаарсан гэнэ. Олон бөө буруу бөөлдгийг ялгаж бараг таниж мэддэг шахуу боллоо би. Улаачийн ёс зүй гэж айхтар байнаа .
Тэгээд анх бөөлсөн талаараа ярилцаад л, олон хэцүү зүйлс туулж байсан энэтэр гээд л ...ер нь их л хэцүү замыг туулж улаач болсон гээд л нилээн хүчин чармайлтаар нээх хүсээд байх ажил бишюмаа.
Элдэв төрлийн хараал болоод ад чөтгөр тийрэнгүүдтэй уулзахаас эхлүүлээд л аймаар ч юмшиг амьдралд амьдардаг, үр хүүхэд найз нөхөд хамаатан саданаа золиослож байж бүтдэг , манай ертөнц болоод дээд тэнгэрийг холбодог хүмүүс юм.
Тэр уулыг тэгэж тахиад, тийм тийм хайрхан ирээд салхийг салхилуулж, бороог оруулаад, цахилгааныг цахиулж, тэнгэрийг цэлмүүлдэг гээд гүй ээ чадлаа гайхуулсан олон онгод бууж ирдэг нь тэдний түүүхийг домгыг сонсох надад үнэхээр гайхалтай санагдаж байв.
Онгодуудынх нь хэл ам хурц, унаа хурдан бөгөөд хийсэн ярьсан бүхнийг нь жирийн би хоо хуу хаа гэж авиа гарган сонсож байв.
Хүн хүнээрээ байх ёстой, улаач ч хүн, хүн ч хүн гэж ярилцах бөгөөд магадгүй бөөлгөөний учрыг хоорондоо хэлэлцэн тайлуулахаар ярилцана . элдэв төрлийн олон зүйл ярьсан боловч , газрын би бичих мэдээлэх эрхтэй биш, та бүхэн сонирхвол өөрсдөө очоод үзнэ буйза.

Comments

  1. sonirhson hun ochood uzej boljaagaam chin chi uuriinhuu harsan sonssonoo bichij yaagaad boldguim?

    bicheech hu

    ReplyDelete
  2. Бөө мөргөл туулан тонилдоггүй,Чингэс хаан Дэвтэнгэрийг нухаад Чанчун Бумбыг 3-н сар гуйж байж ирүүлээд дайнаа зогсоож үхсэн хэмээн зарлаж бясалгасан тухай сонсож байсан...Мөнх Тэнгэрээс дээр унадаггүй, эвдэрдэггүй, жинхэнэ мөнхийн тэнгэр гэж буй. Түүнд хүрэх замыг Их хаан маань олсон гэдэг.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа