Ажилд ороод ажигласан зүйлс

Ажилд ороод ажил хийж сурахын төлөө чармайн ажиллаж байгаадаа та бүхэндээ дуулгая.
Мэдээж ажлын байр дажгүй нэр хүнд бүхий сайхан компанид ажиллаж байна. Гэхдээ нэгэн зүйлийг ажиглав.

1. Компанийхаа захирлыг хэзээ ч битгий эдийн засгийн мэдлэггүй хүнээр тавьж бай.
Уг нь компани өөрөө олон охин салбартай бөгөөд салбаруудынхаа даргыг тухайн газартаа манлайлж байсан хүнээр тавьж байна. Гэхдээ эдийн засгийн мэдлэггүй хүнээр тавих нь үнэндээ утгагүй санагдаж байна. Тухайлбал тэр хүн тухайн салбараа хэрхэн эдийн засгийн хувьд хөгжүүлэх бэ гэдгээ үнэндээ мэдэхгүй бас ийм боломж байгааг гадарлахгүй байна. Уг нь корпарацийн том захирлын хувьд би бодохдоо салбар бүр нь хөгжвөл сайханаа. Харин удирдах хүнийг нь зөв сонгох хэрэгтэй.

2. Компанийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгох үүднээс мэдээллийн системийг нэвтрүүлэх.
Хэдийгээр мэдээллийн системийг нэвтрүүллээ гээд компьютер тавьж, принтэрлэдэг боловч тухайн ажлын талаар мэдээллийн систем үнэндээ дутуу байна. Одоо болтол гар дээр бичиж авчаад компьютер дээр шивэж эхлэх эсвэл их хэмжээний цаастай зууралдаж суугаа нь үнэхээр эмгэнэлтэй.

3. Компанийн ажилчдын дунд ил тод байдлыг үүсгэх.
Удирдлагууд нь хоорондоо сайн боловч ямар нэгэн "боолт" /та нар өөрсдөө юу гэдгийг нь таагаарай/ байгаа учраас компанийн ажилчдын сэтгэл санаанд бүрхэг байдал үүсэх, зарим талаар хохирч байгаа хүнийг анзаарахгүй өнгөрөөх асуудал гарч байна.

4. Эрүүл мэнд болон хууль эрхзүйг тайлбарлах
Нөгөө хүний төлөө хандах юмуу эсвэл ажлын байрны аюулгүй байдал Монголын ер нь маш олон газар байгаа байх өө..
Энэ талдээр миний ажиллаж байгаа компани үнэндээ муу боловч цаашдаа юм хийж эхлэх гээд ярилцаж байгаа нь сайшаалтай. Тэгээд мөн компанийн ажилчдын төлөө гэхээр л санхүүгээс мөнгө гарахаа байчих юм хэцүүмаа..

5. Байнга шалгалтанд хамруулж, ажилчдаа сайжруулах
Тухайн компанид номын сан гэх мэт ажилчдаа хөгжүүлэх сургалт үнэхээр их дутагдалтай байна. Тухайн компанийн ажилчин чадвар мэдлэг муу байвал угаасаа тэр хүнээс сайхан үр бүтээл хүсэж шаардах нь мангар утгагүй байгаа байхгүй юу.
Мөн тухайн мэргэжил дээр нь шаардагдах ажлаар нь шалгалтанд хамруулж дээшээ зэрэг олгох эсвэл зэрэг бууруулах шалгалт авч байвал яасан сайхан бээ Тэгвэл жинхэнэ чадвартай нь шалгарч үлдэж эхлэнэ дээ.. Мэдээж цалингийн системийг сайн цалин авдаг байгууллага бол нэмээд өгөх нь зөв юм. Тэгвэл илүү их мэргэжлийн ур чадвартай ажилч бүтээлч хамт олон үүсгэх боловуудаа

заза иймэрхүү л байнадаа

Comments

  1. hi billionariere
    энэ жилийн эхэнд чамайгий чинь овоо юм хийх гээд хүсэл тэмүүлэл зорилгынхоо хоо хойноос өөрийгөө хайгаад яваа юм уу гэсэн чинь юун ажил мажил вэ ?
    албан хаагч нар хэжээч в.... болж байгаагүй шиг санагдаад хэдэн үг хэлч лээ.
    би тэр хатгадаг хар мар юм биш шүү харин урамшуулаг ч байхийг хүснэ.

    ReplyDelete
  2. хэхэ зүгээрээ хөгшөөн
    дэбэ туг ч хариулна тугал ч баринашдээ хөө

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа