Хятадуудтай наймаа хийсэн нь 4


Сүүлйин үед санамсаргүй явж байгаад хэд хэдэн сайхан хүмүүстэй танилцлаа..

Би ч тийм юм хийдэг чи ч тийм юм хийдэг гэж ярилцсаар хэд хэдэн газар хамтарах болчдийнмаа.

Би ч баярлаад хөөрөөд л хятад найз нарруугаа учир байдлаа хэлээд 2009 онд гарсан орчин үеийн бүх бүтээгдэхүүний үнэ ханш марк дугаар гэсэн чинь хариу алгаа ..

Яагаад яаасын ийсийн гэсэн чинь илгээж харин чадахгүй байна.

Үнийг нь чамтай ярьж байгаад тохирноо гэжийнэ..

Хүүе хаая юусан билээ гэсэн ... Хятадуудад яг тогтсон үнэ байдаггүй бөгөөд маш өндөр үнэтэй хэлээд буулгах замаар үнэ дээр ээ хоёр тал харилцан тогтож аз нь дайрвал нэг нь нөгөөгөөсөө илүү ашигтай байх замаар үнийг тогтоодог болохоос шууд л үнэ гэсэн ойлголт байдаггүйм байна.

Тэгэхээр чинь яах вэ гэвэл хятад найз өөрөө бээжинд байхгүй тэгэхээр бид хоолонд орж чадахгүй хоолонд орохгүй байнаа гэдэг чинь үнээ ярьж хөөрөлдөж чадахгүй , үнээ ярьж хөөрөлдөж чадахгүй учир үнэ бичсэн цаасаа илгээх боломжгүй , үнэ бичсэн цаасаа илгээх боломжгүй байнаа гэдэг чинь би монголруу илгээж чадахгүй монголчууд цаг барьдаггүй ч бусдыг цаг барихыг шаарддаг болохоор цагын юм цагтаа гээд намайг хаяж байгаам.

Тэгээд ийм сонин бизнэсийн соёлын ялгаанаас болоод наймаа хийсэн юм байхгүй мөнгө олсон юм байхгүй ..

Хятад хүмүүстэй найз болчуул үнэндээ сайн найзууд авч найз болохоос өмнө олон бэрхшээл туулахын нэг нь энэ бөлгөө...

Comments