Хүссэн олс хүзүүгээр..

Саяхан нэрээ сольсон МАН-ын удирдагчид Хятадад айлчилжээ. Амьхандаа төрөлссөн ухаантай юмдаг уу? Байдаг л нэг айлчлал боловч урьдын өнөө бөөлжтөл нь архи уулгадаг, хөөрөг ч бил үү бэлэглэдэг цаг өнгөрчээ. Хятадууд хоол унд ханатал өгсөн боловч маш ноцтой асуудал ярьсан байна.
Хятадын талаас дараах зүйлийг нэлээн хатуу байр сууринаас ярьсан байна:
- Хятадыг үзэн ядах хэнээ чинь хэрээс хэтэрлээ. Жирийн иргэнээсээ эхлээд парламент дээр чөлөөтэй ярьдаг ганц асуудал нь “Хятадын аюул”. Аль ч шатны сонгууль нь БНХАУ-ыг үзэн ядах кампани болж өрнөнө. Хятад улс танайд ямар аюул учруулаад байгаа хэрэг вэ?

-Жилд 200 000 хятад хүн Монголд зорчдог. Харин 650 000 Монгол улсын иргэн Хятадад ирдэг. Хэн нь илүү зорчиж байна? Монголтой хийдэг манай гадаад худалдааны хэмжээ нийт гадаадын худалдааны эргэлтийн 0.001 хувийг эзлэнэ. Харин танай улсын Хятадтай хийдэг гадаад худалдаа нь Монгол улсын нийт гадаад худалдааны тэн хагас болно. Хэнд нь ашигтай байна???

-Хятадын иргэд Монгол улсад гэмт хэрэг үйлддэгийг бид хүлээнэ. Гэхдээ үүнийг танайхан яаж дэвэргэдэг билээ? Хятадын төрийн бодлогоор Монголд террор явуулж байгаа гэж ойлгох хэмжээнд дэвэргэдэг. Монголын төр ч үүнийг өөгшүүлдэг.

-Монгол хүн Хятадад дураар авирлах, гэмт хэрэг үйлдэх нь хэнээс ч дутахгүй. Харин бид тэр талаарх мэдээллийг нуугаад өнгөрдөг. Яагаад нуудаг вэ гэхээр нийт үндэстний хувьд монголчуудыг үзэн ядах үзэл дэлгэрээд эхлэх вий гэж болгоомжилдог. Дээр нь манай улсад үг дуугүй цаазлах ялтай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи тээвэрлэх хэрэгт холбогдсон монголчуудад хүртэл ялгавартай хандаж насаар нь хорих ял болгон зөөлрүүлсэн тохиолдол ч байгаа.

-Монголчууд хятадаас өөр ямар ч үндэстэнд ингэж ханддаггүй. Монголчууд үндэсний эрх ашиг, зах зээлээ хамгаалаад ингэж байна уу гэхээр үгүй. Оросууд танайд махкомбинатаа баръя, малыг чинь хямдаар авч тэндээ нядалж консерв хийгээд эргүүлээд өөрсдөд чинь зарна гэхэд баярлацгаадаг. Харин хятад иргэд үнэ нь шалдаа буусан ямааны махыг өндөр үнээр авахаар гэмт хэрэгт тооцогддог. Ямаагаа зарахгүй байх хөдөлгөөн өрнөдөг. Эрүүл үзэгдэл үү?

-Төр нь битүүгээр дэмждэг, үгүйдээ л буруушаадаггүй учраас монголчууд улстөр хийх болохоороо, хувийнхаа явцуу эрх ашгийг тунхаглах болохоороо, гэмт хэргээ хаацайлах гэхээрээ Хятадыг үзэн ядах кампани өрнүүлдэг. Төр нь, хууль цааз нь аливаа этгээдээс Хятадыг үзэн ядах кампанид хэр оролцснийг нь харгалзан гэмт хэргийг нь хөнгөрүүлэн үздэг нь түмний нүднээ ил байна. Ямар ч гэмт хэргийн бүлэглэл Хятадын эсрэг уриа лоозонтой бол хууль ёсоор, ил оршин тогтнож болдог болсон нь нууц биш.

-Визийн нөхцөл ч гэсэн танайд онцгой таатай. Монголын иргэд дураараа БНХАУ-д визгүй зорчихоор, харин БНХАУ-ын иргэд төрийн зөвшөөрөлтэйгээр Монголд очих, онцгой нөхцлөөр, танай улсын иргэдэд илүү таатай байдлаар хийгдсэн.

-Сүүл сүүлдээ хэрээс хэтэрч Монгол улсад хятадаар ярьсных нь төлөө манай улсын иргэнийг зодох боллоо. Төр нь нүдээ аниад өнгөрдөг болохоор ийм үзэгдэл улам даамжирч байна.

-Төр нь ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, байгуулсан төрөө ард түмэн нь хариуцдаг болохоор бид монголын төртэй харилцах харилцаагаа эргэн харах гэж байна.

-Худалдаа харилцааны бүхий л нөхцлөөс урьдын хялбаршуулсан хөнгөрүүлсэн бүхий л нөхцлөө өөрчилнө. Монголын иргэд ба төрийн талаарх мэдээллээ ард түмнээсээ нуухаа болино. Харилцан визтэй зорчих журамд ойрын үед орно... Та нар тэгээд бүх юм чинь нэг улсаас хараат байсан тэр үедээ эргээд орно уу байна уу, бидэнд ямар хамаа байна! Харин бүх юм та нараас эхтэй шүү. Хэн нь хэндээ хэрэгтэй байсан нь, аль улсдаа илүү ашигтай байсныг цаг хугацаа харуулна биз! - гэсэн байна.

Айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт ажлаар ирээд байсан БНХАУ-ын нэлээн чухал албан тушаалтныг хятад хэлээр ярилаа хэмээн лифтэнд зодон гэмтээсэн явдал бас гарсан юм билээ.

Хятадууд биднийг яал аа?

Энэ бүхнээс үүдээд “бид яагаад Хятадыг үзэн яддаг юм бэ?” гэдэг асуулт гарна. Хятадад дургүй хүн зөндөө. Дургүй байхгүй бол болохгүй гэж боддог хүн ч бий. Дургүй дүр үзүүлдэг ч хүн зөндөө. Хятадад яагаад муу байна гэхээр “Манай улсыг эзлэхийг боддог” гэж хариулна.

Манай улсыг ингэхэд хятадууд эзэлж байсан удаа бий юу?


Өнөөгийн Хятад орныг эзлээд захирч байсан манж нарт монголчууд дагаар орсон нь бол түүх. Нэгдүгээрт хараат улс нь болсноос биш шууд нийлчээгүй, хоёрдугаарт тэд ирж эзлээгүй, Халхын лам, ноёд “Биднийг ивээлдээ авна уу” хэмээн очсон. Яах гэж очсон гэхээр баруун монголчуудынхаа гарт үхснээс, Манжийн ивээлд багтсан арай дээр юм уу гэсэн сонголт хийсэн. Анхдугаар дүрийн Богд бээр монголчуудыг Манжийн ивээлд оруулсан бол наймдугаар дүрийн Богд нь удирдан тусгаар тогтнолыг нь эргүүлсэн сэргээсэн байна.

Манжийн ноёрхлоос гарахаар боссон баатар Чингүнжавыг харгис хэрцгийгээр цаазалжээ. Монгол баатар Чингүнжавыгаа Монгол жанжин Цэнгүнжав гэдэг нь барьж аваачиж өгсөн гэдэг бил үү? Үнэхээр муухай. Гэхдээ тун саяхан Зөвлөлтийн эсрэг босох нь бүү хэл бодсныг цагдан шийтгэж, хороож алж байгаагүй бил үү? 1932 онд шашин, үндсээ Зөвлөлтийн дарангуйллаас хамгаалан өндийсөн босогчдыг нисэх онгоцоор бөмбөгдөж, орвонгоор хүйс тэмтрээгүйсэн бил үү? Удирдагчдыг нь барин авчирч, сүр дуулиантайгаар цаазлаагүй гэж үү?

Монголын төрийн эрхийг хятадууд мэдсэн зурвас үе гэвэл Сю Шүжан Хүрээнд байсан 1920-иод оны үе. Зөвхөн Нийслэл Хүрээг хянаж байснаас бус орон нутагт “Хүрээг гамин эзлэсэн гэнэ лээ” гэсэн цуу яриа л байсан.

Яг нарийн яривал Сю Шүжан өөрийн дураар цэрэглэн ирээд Хүрээг эзлэчихсэн ч юм биш. Монголын эрх баригчид өөрснөө Бээжин рүү бичиг явуулж, “Орост гарсан улааны үймээн самуунаас хамгаалах цэрэг явуулж аль” хэмээн гуйсан байна. Гуйсан бичгийг нь судлаач Р.Болд Тайваний архиваас олоод гаргачихсан.
Хүрээнд байсан гамин цэргүүд хүчирхийлэл үйлдсэн нь гарцаагүй. Цэрэг дайн чинь өөрөө хүчирхийлэл дээр тогтдог эд. Монголын эх орончдыг гамингийн шоронд хорьж байсан нь бас үнээн. Хомрголон устгаагүй нь үнэн. Манлай баатар Дамдинсүрэн босоогоороо амь эрсэдсэн нь үнэн. Гэхдээ цаазлуулаагүй нь бас үнэн.

Харин Монголын их эзэн Чингисийн алтан ургийнхныг хэн толгой дараалан шүүж устгалаа? Гамин бил үү? Улаантан ч бил үү?

Манай 30 000 лам хуврагийг гамин хядсан бил үү? Зөвлөлтүүд бил үү?

Монголын нутагт Хятадын цэрэг байрлаад 70 жил боллуу? Оросын цэрэг ч билүү?
Монголын таван ерөнхий сайд хаана цаазлагдаж, учир битүүлэг нас барлаа? Москвад уу? Бээжинд үү?

Бүгд мэдэж байгаа. Тийм учраас айж байгаа! Хятадыг үзэн ядахгүй байхаас айдаг шигээ, Оросыг “хайрлах”-гүй байхаас айж байгаа. Учир нь оросууд ёсорхдоггүй, буудчихдаг байсан учраас айж байгаа юм. Зөвлөлтүүд өөрийн хийж байгаа хүчирхийллээ зөвтгөхийн тулд “Хятадын аюул” хэмээх кампанит ажил зохиож, Хятадын аюулаас хамгаалж байгаа учраас хийж байгаа бүхэн нь зөв хэмээн ухуулж байсан юм. Хятадад сайнаар хандах нь бүү хэл сулхан үзэн ядах нь аюултай байсан. Тэр инэрци ба айдас өнөөдөр Монголын төр, иргэдэд үйлчилсээр байгаа нь энэ. “Ард түмэнд мөнхийн дайсан гэж үгүй, бас мөнхийн нөхөр гэж ч үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий” хэмээн Шарль дэ Голль хэлж. Харин манай мөнхийн эрх ашиг юу вэ???

Дүгнэлт


“Монголчуудтай эвээр, сайхан харилцах, таатай нөхцөл үзүүлэх гээд дэмий. Харин сайн айлгачих. Үзэн ядах нь бүү хэл, хайрлахгүй байхаас айдаг болгочих. Тэгвэл хэвийн харилцах байтугаа, өөрөө дагаад гүйнэ!” Манай үндэсний энэ нууц өдгөө Хятадад илэрхий болжээ.

Манай сонгууль “Хэн нь БНХАУ-д илүү муу байж чадах вэ” гэсэн шалгаруулалт болдог нь худлаа юу? Сонин хэвлэл нь “Хятадыг хэн сайн муулах вэ” гэсэн уралдаан байдаггүй гэж үү? Хуучин социализмын үед “Зөвлөлтийг хэн сайн мэдэх(магтах) вэ” зохион бичлэгийн уралдаан байн байн болдог байсны нөгөө тал нь.

Энэ бүхнийг санаачлагч, зоригжуулан зохион байгуулагч нь, Хятадын эсрэг нэр хаягтай элдэв бүлэглэлүүдийг мөнгөөр угжиж, улс төрийн өрсөлдөгчдөө хятадын эрлийз болгох гол захиалга өгөгч нь мөнөөх МАН болсон МАХН. Хятадууд ч тэрийг нь мэддэг болоод гол зохион байгуулагчид нь хандаж байгаа хэрэг.

Хортой хоол хийчихээд “Хүнд идүүлэх гээгүй ээ. Хужаад өгөх гэсэн юм” гэж зурагтаар хээв нэг ярьдаг, тэрийг нь төр засаг нь тэгэх л учиртай юм шиг харж суудаг нь худлаа гэж үү?

Одоо муу хэлүүлэн, хэлүүлэн Монголыг 20 жил тэжээсэн, эдийн засгийн сүйрлийн жилүүдийн ганц аврал байсан, ачийг нь бодоод нэрийг нь томоор бичүүштэй ЭРЭЭН орохын тулд виз авахаар БНХАУ-ын Элчин сайдын яаман дээр оочерлох болно! Юун Солонгост ажиллахаар Төв цэнгэлдэх дээр хонох вэ! Юмны үнэ өсөх энээ тэрээг бол яриад ч яахав.

Алтан Москвагаараа дайраад л байж, ямар сураагүй юм биш! Орос ч бас визтэй. Гэхдээ “гоё” визтэй... Бид өөрснөө л хүссэн юм. Өмнөд хөршөө далан жил албан ёсны дайснаар, хорин жил албан бус дайснаар дуудан, хүсэмжилсэн юм чинь. Дайснаараа дуудуулан байж нөхөрлөх нь хэнд сайхан байх билээ?.. Хүссэн юм хүзүүгээр.. гэж!


ЭХ СУРВАЛЖ: http://tsenddoo.niitlelch.mn/content/2767.shtml

Comments

  1. Ийм нийтлэл олж уншив. ТА БҮХЭН ЯМАР БОДОЛТОЙ БАЙНА ДАА

    ReplyDelete
  2. Зэвүүн л юм ялангуяа тэр хайрлахгүй байхаас айдаг гэдэг нь, түүхийн баримтууд дэлгэсэн нь. Гэхдээ тэгээд Хятадуудын толгойг нь элэх нь хайшаа юм. Эзлэх санаа нь илэрхий байдаг. Мөнгөн тэмдэгтэн дээрээ хүртэл бидний нөгөө төрийн бичиг болгоно энээ тэрээ гээд элийрээд байгаа Уйгаржин бичгээр биччихсэн байдаг. Тэр нь харьяа таван улсынх нь бичиг шүү дээ. Харьяанд нь орох гэж байгаа юм шиг төрийн бичиг энээ тэрээ гээд л. Яс юман дээрээ Хятадын ч тагнуул бий Оросынх ч байгаа. 1-г нь хайрлахгүй байхаас айгаад нөгөөг нь хайрлахаас айж гүйж байхаар хэн хэнд нь тэгэж далдагнахгүй байх хэрэгтэй. Хятадууд манайхыг хатууг элээх зөөлөн чанар гэдэг шиг аажимаар нь соёлоор нь түүхээр нь эзэлж байхад бид яагаад найзуудтай ямар нэг зүйлээрээ тэмцэж болохгүй гэж вэ? Хэл энэ тэрээ хааж тэнэгт гэж байгаа юм биш. Нөгөө л хүн болгоны амны уншлага болсон хараал ерөөлийг нь идэж стресс.дүүлж байгаа тэр Оюутолгойгоо Канадуудад алдлаа л гээд байдаг. Яс юман дээрээ тэр газар дээрээ бол гадаадын хэл давж байгаа юм шиг. Тэр тусмаа хятадад л байгаа байхгүй юу. Хамаг өнгөтэй өөдтэйг нь Хятадууд хийгээд аваад Хятад компаниуд баяжаад дуус ч байна. Монгол компани нь гэсэн чинь хөгийн юм л хийж байгаан. Жишээ нь жижигхээн обьект барих, айлын гэрт гал түлдэг ажил, кэмп барих, хувцас угаах ч гэх шиг. Яг тэр цахилгаан станц, баяжуулах үйлдвэр энэ тэр гээд сайхан ажилуудыг нь манай нөгөө найзууд л хийж байгаа юм. Хувьцааных нь хэдэн хувийг ч найзууд эзэмшдэг юм билээ бүү мэд ш дээ. Иймэрхүү ирээдүйнхээ чухал төслүүдээс хол байлгая л даа. Тэгэхээр л өөр хийх хүн алга гэж тэнэглэнэ. Тэдний авдаг Мөнгийг Монгол хүнд өгөлдөө. Тэднээс чинь илүү ажиллана. Тэр 200,000 Хятад хүн 650,000 Монгол гэнэ үү? Үгүй ш дээ. Тэр 200,000 хятад хүн чинь давтагдахүй тоогоор 650,000 Монгол л хэл гарж наймаа хийдэг Манай хэдэн ядарсан наймаачид л байгаа ш дээ. Арай өөрөө тоо бодоё. 200,000 Хятад иргэн 1 жилд ирэхэд манай хүн амын 10% тай тэнцэнэ. тэд нар нь бараг л хэдэн жилдээ буцахгүй. хэсэг нь гасаараа буцахгүй. дараа жил 400,000 тэрний дараа 600,000 уучлаарай юун нөгөө хүн амын 10%-с гадаад хүн хэтэрвэл улсын аюулгүй байдалд халтай вэ? Манай 10%-г л жилд манайд ирэх хятад хүн гүйцээгээд байна. за тэр 650,000. Хятадын хүн амын 0,0003%в бодоод үзээчдээ арай өөр байна уу? тэгээд манайхаас тэнд хэн ч үлдэхгүй ш дээ буцаад л ирнэ. за яах вэЮ Тэр Эрээний москва энэ тэр гээд тэдний хэлдгээр хэдэгн хоолон гэрт нь зөөгч хийдэг хэдхэн Монгол охин л үлдэнэ биз. бид тэр хэдээрээ цусаараа уусгана гэж байхгүй ш д. өөрсдөө уусна. Харин зүгээр одоо Улаанбаатарын гудамжинд гараад хар. Нүдэнд ил харагданаа бидний ууссан Монгол холимогууд. Тэгэхээр бид Монгол охидоо хамгаалахгүй яах юм бэ? Ядаж байхад тэр охидууд нь мөнгөтэй өнөөх найзуудыг дагаад л самбаганана. Яаж байгаан гэхээр олигтой Монгол эр алга гэнэ үү? Ээ бүү үзэгд. Арай үгүй байлгүй. Монгол нутгийн минь эрчүүд өмхий амтай, атигар биетэй, дорсгой шүдтэй, халуун ногоо үнэртүүлсэн найзуудаас дор байна гэж үү?! Би л лав итгэхгүй. Миний мэдэх ганц бие дэндүү сайхан зорилго тэмүүлэлтэй залуучууд байж л байна. Эцэс нь хэлэхэд Үгүй ээ бид хэзээд хэнээс ч хараат бус байхын төлөө хэнд ч урваж шарвахгүй байх ёстой. Бид чинь эхэмсэг зантай Тэнгэр заяат хөх толбот Монголчууд гэж онгирох дуртай шигээ эхэмсэг байя. Амьдаръяа амьдар ч чадахгүй үхэе ээ үхэж чадахгүй хүүхэд ийм нийтлэл олж уншаад дамжуулж байгаад Баярлав. Дээгий

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа