Би нэг сайхан ЭДИЙН ЗАСАГЧ байсан бол

Би хаяа уур хүрээд байхынмаа.. Яагаад ч юм бэ?
Хар багаасаа тооны ухаанд дуртай тэрүүгээрээ ч үеийнхнээсээ дээгүүр гавал байлаа.. Бүхнийг эдийн засагч болно гээд итгэсэн дээ ч юмуу тоо бодох болгондоо би үүнийг сайн бодох хэрэгтэй, тэгэж байж л маш мундаг эдийн засагч болно гэж боддог байлаа.
Тэгээд улс орноо хөгжүүлсэн маш том эдийн засагч, бизнесмэн болно гээд л маш их мөрөөддөг байлаа. Би хамгийн мундаг нь Монгол улсын шилдэг ЭДИЙН ЗАСАГЧ гээд л дотроо мөрөөдөөд л маш олон компанийг хөл дээр нь босгоод , эх орноо хөгжүүлээд дэлхийн эдийн засагруу хөл тавьж байна гэж боддог байлаа.
Арван жилээ төгслөө.. Улсын томоохон сургуулиудад конкурсдлаа тэнцлээ.
ГЭхдээ надад Хятад явах боломж гарч ирлээ. Боломж нь улсын зардлаар байсан болохоор ээжийгээ бодож зөвшөөрлөө. Миний мэргэжлийн нэг дарга нь "компьютерийн шинжлэх ухаан ба техник" гээд сонгоод өгчихөж. Электроникийн инженер байлуу даа хэхэ .
Тэгээд эдийн засагч болж чадахгүй ч гэсэн суралцана даа гэж мөрөөдсөөр хятадруу явлаа.
Тэнд надад үнэн сонирхолгүй хичээл орж байлаа.. Гүрийсээр байгаад сургуулиа төгслөө.
Эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа хажуугийн хүмүүстээ атаархдаг байлаа. Тэд чадахгүй юмаа надаас хаяа асуудаг байлаа. Би өөрөө ч эдийн засгийн холбогдолтой зүйлс уншиж , өөрийгөө цэнэглэхийг хичээнэ. Өөрийнхөө хичээлд бол мангар сонирхолгүй хандсаар..
ТӨгсөж ирээд монголд ажил хайлаа. Мэдээж намайг эдийн засагч биш учир хэнч эдийн засагчаар ажилд авсангүй. Хятад хэлний орчуулагчаар 2сар ажиллалаа.. Тэрнээсээ залхаад нэг газар төслийн менежерээр ажилд орлоо.. Орчуулагчаасаа арай дээр боловч эдийн засагчийг минь гүйцэхгүй л байлаа. ГЭхдээ би найз залуутайгаа хамтдаа хувийн бизнесээ амжилттай эрхлээд дөнгөж сая эхэлчихлээ..
Тэгээд энэ ажилдаа 2 жил тэсэж байгаад ажил хийдэг дадлага дөртэй болчоод дахиад суралцахаар шийдээд сууж байна.
Хятад явнаа..
Надад одоо заавал эдийн засагч болох хүсэл үнэндээ алга. Гэхдээ хятад явахын бол зүгээр сууж байсан 4н жилээ нөхөж авахаар наймаа хийхээр явах гэж байгаа юм.
Мэдээж нөгөө мөрөөдөл яг хэвээрээ..
Эдийн засгийн боловсролыг ХАРВАРДаас эзэмшихээр боллоо..Эсвэл ямар нэгэн англи хэлтэй нутагаас..
Тэгээд олон компанийг удирдана. Эх орноохоо хөгжлийн тэргүүлэгч болж дэлхийн тавцанд гарнааа гэж..

Comments

  1. Хүн зорилготой байх хамгийн чухал. Эхний мэргэжилдээ битгий гомдоо, чамд хэзээ нэг цагт хэрэг болно. Харин эдийн засгийн боловсролыг english-тэй оронд сурна гэдэг чинь туйлаас зөв, хамгийн зөв шийдвэр байна. Хэзээ нэг цагт чи сурах гээд тэр орон руугаа нисч байхдаа би ингээд зорьсондоо хүрч байна шдээ гэж бодох болно.

    ReplyDelete
  2. хэхэхэ, баярлалаа найзуудаа

    ReplyDelete
  3. Hi. Suuliin ued blog oor chine ih orj bn. Suuliin heden bichleguud chine goyo bolson bn. The Pursuit of Happyness kino shig sanagdlaa. Don't ever give up. Be confident. Someday your dream will come true BILLIONIER

    ReplyDelete
  4. хэхэ найз минь тэрбумтан болох нь тодорхой болчихсон шүү дээ
    би одоо хөлөө хөөрхөн олчоод байна аааая эххэ

    ReplyDelete
  5. Хор шар буцалгаж сэтгэл сэргээсэн бичлэгүүд байлаа. Асар том амжилт хүсье.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа