Бид ийм байдалтай байдаг.

Бид наймаа хийх гээд ядарч явааг та бүхэн мэднэ. Харин бидэнд ямар ирээдүй зорилго байдаг вэ?
Бидний өөдөөс хятад улсын нэг үеийг харуулах хүмүүс байна. Бид нар хоолонд орно. Маш сайхан хүлээн авч уулзаж байлаа. Гэхдээ хятад санааг Монгол нүднээс юунаас нь нуух билээ.
Биднийг юу ч хийж чадахгүй гэж бодож байгаа нь харвааз илт байлаа. Яагаад гэвэл Хятад улсын хувьд бол Монгол жижигхэн буурай орон төдий харагдаж байгаа. Мөн түүнчлэн тэрхүү баян цатгалан хужаа нарын хувьд бол Монгол залуус мэдэхгүй чадахгүй нь дийлдсэн хүмүүс болж харагдах нь угаасаа ойлгомжтой харагдаж байлаа. Зарим нэг бизнес санал тавьж байсан ч үл тооно гэдгийг үзүүлж өгч байсан юм.
Тэднүүс мэдээж өөрсдийн үзэж харснаараа санаж , биднийг тэр бодлоороо хэмжиж байсан нь лавтай. Хөөрхий энэ хоёр залуу эрээнээс цааш газар үгүй, монголоос гарах сэтгэлгээ үгүй биз.
Хөөрхий хужаа нар орчлонд ганц наймаа байхаар сэтгэж, хоёр залуус тэр чимээр насан өөд болтолоо бүдчинэ гэж бодсон ч юм билүү хэн мэдлээ.
Гэхдээ МОнгол залуус мэдлэгээр бие ээ чимж, эх оронч зүтгэлтэй, магадгүй тэднүүс хужаагаас цааш дэлхийг харчаад хужааг зөвхөн гүүрээ болгон ашиглаж байгаам билүү хэн мэдлээ..
Бид юм үзэж хараагүй байж болно. Гэхдээ бид залуу байна. Боловсрол байна. Чадамж байна.
ҮҮнийг уншиж байгаа хүмүүс надаа итгэ. Ирээдүй нь гэрэлтсэн тэрнийхээ төлөө зүтгэж чадаж байгаа залуус бидэнтэй нэгд. Хэрвээ чи мундаг ухаантай, гадаад дотоодод боловсрол эзэмшсэн бол эх орондоо ир. Энд чинь л бүхнийг шинээр эхлэх боломж байна.
БИД ЧАДАХ Л ЁСТОЙ.
Магадгүй нэг өдөр бид энэ бичлэгийг уншаад инээж суух ч юм билүү хэн мэдлээ . хэхэ

Comments