Friday, January 21, 2011

Хятадад Монголчуудад үйлчлэх Өвөрмонголчууд


Бээжингийн пүн хийсэн бүгчим халуунд галт тэрэгний буудлаас буухад чинь "энэ буудалд буугаач", "орчуулагч хийнэ " гээд овооролдсон олон өвөрмонголчууд угтан авах бий.
Тэгээд л манайхан болохоор мэдэхгүй чадахгүйм чинь гээд л орчуулга хийлгэхээр авахыг нь аваад л , буудалд нь очихыг нь очоод л явдаг бололтойм. Тийм ч учраас өвөрмонголчуудын сүрэг вагон тосоод сууж байдаг байхалдаа..

Энд өвөрмонголчуудыг үүрэгт ажлаар нь ангилбаас:::
1. Орчуулга хийдэг өвөрмонголчууд..
Монголоор хазгай муруй ярих тэд хүмүүсийг дагуулж, зах хоршоогоор явуулж дундаас нь унагахыг нь унагааж идэхийг нь идсээр ирсэн монголыг бээжин үзүүлээд буцаадаг жамтай. Жаахан дэлгэрэнгүйг http://debe.blog.banjig.net/post.php?post_id=41555 эндээс үзээрэй. Өдөрт 50-100 юаниар явах бөгөөд сүүлийн үед үнэ нь өсчихсөн сонсогдож байсан.
2. Картан дээр ажилладаг өвөрмонголчууд..
Томоохон дэлгүүрүүдээр ороход кассан дээр хэдэн өвөрмонголчууд зогсчоод "эгчээ дэлгүүрийн карт байна 5-10 хувь хөнгөрнө Мөнгөө хуваагаад авы " гэх хүн зогсож байх бий.. Тэр чинь тухайн дэлгүүрийн хямдралын картыг олоод авчихсан өвөрмонгол бөгөөд монголчуудын очих дуртай Ландао, Шиншижиэ , Свик гэх мэт дэлгүүрийн хямдралын карт олоод авчихсан хүмүүсийн юмыг хямдруулж тал мөнгийг нь цуглуулдаг хүмүүс байгаам.. Цаашлаад тухайн дэлгүүр баяр ёслолын үйл ажиллагаагаар, хямдралаар нь картны хэрэглэгч хэр мөнгөтэй байна тэр чинээгээр мөнгө юмуу бэлэг дагалдаж ирдэг. Харин үүнийг нь картандаа овоо мөнгө хадгалсан өвөрмонгол хөөрхөн ашиглаж нилээн мөнгөжөөд авдаг байна.
3. Автобусны билет арилжаалдаг өвөрмонголчууд..
Эрээн Бээжингийн чиглэлд наймааны шугамын дагуу хамаг билетийг бид өвөрмонголчуудаас авна уу гэхээс хятад үйлчлэгчээс нь авдаггүй билээ. Би хятад үйлчлэгчээс нь авья гэхэд өвөрмонголоос ав гээд халгаахгүй байсаныг санадаг юм. Тэгэхээр мэдээж билет дээр хэл мэдэхгүйг далимдуулан дамлаж зардаг өвөрмонголчууд гэх юм уу даа. Бээжинд 2 автовакзол бий.. Бэйжао болон Мүшүяан. Сүүлийн үед өвөрмонголчууд микрээр явах нэрийдлээр өөрсдөө микро гаргаж билет автобуснаас доогуур үнээр арилжаалан авч явдаг болсон байналээ.. Хятадад бензиний үнэ доогуур учир билет хүлээж сууснаас тэр нь ч ашигтай юм шиг. Энэ талаар Өлзийгийн утас л эрэлттэй байдаг юм даа.. Утас нь ::13311155892, эсвэл 13520088274 дугаараар яриад автобусны билэтээ захиалж болно.
Өвөрмонгол залуучуудын компани бололтой. Очихоосоо өмнө ярьсан ч болох байх.
Буудал хэрэгтэй бол бас ярьж болох байх.
4. Буудал ажиллуулдаг өвөрмонголчууд..
Ямарваа нэгэн буудлын эзэдтэй яриад өдөрт 100-110 юаниар хөлсөлж авчихаад монголчууддаа 180-220 юаний хооронд хөлслүүлсэн шиг амьдардаг өвөрмонголчууд. Буудлаас цаанаас нь цэвэрлэгээ үйлчилгээ нь учир нь "манай буудалд хоноорой" гээд л хашгирч байхад болдог өвөрмонголчууд. Хамгийн муу өрөөг нь ч авдаг юмуу буудал бол ерөнхийдөө заваан тэглээ ч хятадуудын буудал ч гэсэн өөрсдөө их заваан байдаг учир тэрэндээ таарсан үнэтэй ч юм шиг.. Уг хятадуудтай болохоор 300-350 юаниар хөлслүүлдэг өрөөнд монголчууд 180-220 юаниар орох жишээтэй. Буудлаа дагаад автобуснаас тосож авах, болон хүргэх, цаашлаад бээжингээр зугаалуулах маршрут хүртэл гаргачихсан байх жишээний.
Сити буудал. Утас:: 65950074
Чаоян буудал. Утас:: 13301213903 65014433
anduud zochid buudal:: baynaa 13501077130, 13521217099, 13521076390 taivanaa
5. Аялал жуулчлалын өвөрмонголчууд..
Хаа хүссэн дуртай газраар чинь дагуулж явах бөгөөд нэг груп дагуулж явахад өдөрт 300 юань байдаг санагдаж байна. Хаанаас ч юм бэ машин бас дагуулчихсан тэрийгээ өдөрт 300-500 юаниар шахаад л дагуулаад л яваад байна шүүдээ.. Монголчууд болсон хойно цагаан хэрэм үзнэ гээд л холын газар үнэтэй машин авч яавах дуртай. Тоглоомын хотхон болон Дэлхийн парк бүгд бээжингээс захдуу байдаг юм. Тус цэнгэлдэх газруудын сайт хаягууд ::
website : http://test.ipow.cn/space/axwslgs.shtml
http://bj.happyvalley.com.cn/

Иймэрхүү газрууд нь өдрийн 160 юань байдаг бөгөөд өвөрмонголчууд мэдээж карттай хямдруулж аваад монголчуудад 160 юаниар зардаг юм.
Усан акиарум:: тасалбар 100 юань www.bj-sea.com
Зоопарк ::: www.bjzoo.com тасалбарын үнэ 15 юань
өөр бас нэг Blue Zoo Beijing / Далайн аквариум / 富国海底世界 гээд газар байгаа тэр нь өдөр бүр 8:00-20:00
Үнэ: 75юань
50 юань 12 наснаас доош ба 1метр-с дээш хүүхэд
12 наснаас доош ба 1метр-с доош хүүхэд болон 80 наснаас дээш хүмүүс үнэгүй
Хаяг: Ажилчдын талбайн урд хаалга(South Gate of Worker’s Stadium)
Утас:6591 339 – 1560.

6. Сайн буудал хөлсөлдөг өвөрмонголчууд..
Энэ зэрэглэлд монголын баячууд хамаарна. Гайгүй цэвэрхээн газар тухлах дуртай баячуудад зориулж орон сууц хөлсөлж аваад байрлуулах үйлчилгээ.. БИ үйлчлэгчээс нь асууж байсан юм байна. 1500-2500 гаар сараар хөлсөлдөг мөртлөө өдрийн 400гаар монголчуудад хөлслүүлдэг үйлчилгээ.. Ашигтай нь цэвэрхэн бас галзуухтай. Монголчууд хаа газар хоол хийж явдаг юмуу галзуухнаас нь болж хөлсөлж байгаа тохиолдол их гэх үүдээ. Далай гэдэг өвөрмонгол Фүлүчингийн орон сууцыг хөлслүүлдэг юм.
7. Гэрээнд зуулчилдаг өвөрмонголчууд..
Ямар ч гэрээ хийгддэг юм байгаам бүү мэд. Тэдний дунд зуучилж, гэрээний хөрөнгийн хувиас мөнгө унагаадаг өвөрмонголчууд. Энэ талаар сайн мэдэхгүй.. Ийм ажил хийгээд баячихсан нэг нь байдаг л юм билээ.
8. Компанид хэрэглэгч татах өвөрмонголчууд..
Энэ жишээнд Псны зах орно. Маш олон хүмүүсийн псны наймаагаар бээжинд ирж хятадуудаас авах урсгалыг өөрийн эзэн рүүгээ эсвэл өөрийн компанируугаа татаж байдаг өвөрмонголчууд.. Сэргэлэн нь баяжиж ухаан муутай нь гуйлгачин боол хэвээр үлдэх том талбар шиг санагддагын. Энэнээс олон арга байгаа байх ганц мэддэгээ бичлээ.
Хятадын бусад үндэстэнүүд гэхэд Түвд гудамжинд ээмэг зарах, Жинжиан гудманд боов зарах гэх мэт үйл ажиллагаатай бол өвөрмонголчууд тийм бишийг дээрх жишээнүүдээс харууллаа. Миний бодлоор өвөрмонголчууд сэргэлэн авхаалжтай юм шиг.. Олон баячихсан өвөрмонгол байдын гэнэлээ.. Бусад үндэсүүд шиг биднийг төр засгаас дэмжихгүй байна гэж хашгиралдах биш харин аргыг нь олоод амьдраад байдаг сайхан гарууд..Өвөрмонголоос гарчихсан брэнд хүртэл байна. Монгол сүү /одоо монголд бас зарагдаж байгаа /, Монгол Ван архи /нилээн алдартай/, Монгол мах /монгол хүн байнаа гэхэд мах л өөдөөс ярьна/ тэгээд цаашлаад хурууд аруулыг чихэр болгоод хийчихсэн зарж байх жишээний. Өөр юу ч байдын..
Харин энд сурдаг оюутанууд орчуулга болон зарим нэг ажлыг нь авахын төлөө зүтгэсийн гэнэлээ.. Даанч өвөрмонголчууд алж хядчих гээд айгаад больсын гэсэн. Хүний нутагт монголчууд минь ер нь өвөрмонголчуудаа биш харин өөрийн монголчуудаа түшсэн нь жаахан аюулгүй болоод өөрт хэрэгтэй байдаг боловуу гэж боддын. Цагаа тулахаар үгсээд хуйвалдчихсан өвөрмонгол хятад хоёр л нэгдэнэ үү гэхээс эртнээс улбаатай монгол өвөрмонгол нэгдэхгүй шүү..
Эдгээр бүгд хятад монгол хоёр наймааны дундуур хавчуулагдаж монголчуудаас мөнгө цохьсон "элэг нэгтэн биш" хүмүүс шүүдээ.
Бээжин дэх МИАТЫн билетийн хаяг:::
BEIJING BRANCH OFFICE
Room #705, 7th floor, Sunjoy Mansion Jianguomenwai, Ritan Lu #6 100020 Beijing, China
Tel: 86-10-650 79297/61231
Fax: 86-10-650 77397
E-mail: beijing@miat.com

Нисэх буудал руу хямд аргаар хүрэх зам
Хэрэв Та ачаа багатай эсвэл зүгээр л хүн тосох хэрэгтэй бол, Та Beijing International Hotel-н баруун хаалга буюу
国际饭店(西门)-Гуо Жи Фан Диен Ши Мен – с
Airport Shuttle Bus буюу нисэх буудал явдаг Автобусанд сууж болно. Автобус нь өдөр бүр өглөөний 06:00 цагаас оройны 19:30 минут хүртэл 15 минут тутамд явдаг. Ойролцоо 1 цаг явж нисэх буудал хүрнэ.
Төлбөр 1 хүн –16 юань.
ЭСЯ-наас Бээжин Интернэйшнл Буудал нь ердөө л 2 км-н зайнд оршино, таксигаар 10 юань гарна.
----------------------------------------------------

Хааны ордон /Forbidden City / 故宫

Хааны ордон Бээжин хотын төв хэсэгт байрладаг.. Энэ бол Хятадын Мин, Чин хоёр гvрний хааны ордон харш бөгөөд, мөн дэлхийн хамгийн том хааны ордон юм.900 метр урт 750 метр өргөн бөгөөд 9999 өрөөтэй юм байна. Мин улсын Юн лэ хааны дөрөв дvгээр он буюу 1406 онд эхлэн байгуулж, Юн лэ хааны арван наймдугаар он буюу 1420 онд байгуулж дуусгажээ.Нийт 23 хаан энд амьдарч байжээ.

өдөр бүр 8:30-17:00(зун) , 8:30-16:30(өвөл)
Үнэ: 60 юань (4 сарын1 -10 сарын 31)
40 юань (11 сарын 1 -3 сарын 31)
Хаяг: Тиен Ан Мэн талбайн ар талд
Утас: 65132255 - 615

Цагаан Хэрэм / Mutianyu Great Wall / 慕田峪长城

Зочдыг цахилгаан лифm (chairlift , gondola) мэт зүйлээр дээшээ өндөр хананд гаргадаг.Та маш сайхан цогц үзэмжийг өндрөөс харах болно. Бээжингээс 1 цаг хагас яваад хүрнэ.
өдөр бүр 7:30-18:00
Үнэ: 35 юань (chairlift )
50 юань (gondola)
Хаяг: Mutianyu Town,Huairow district
Утас: 6162 6505,6162 6022

Дэлхийн парк / World Park / 世界公园

Дэлхийн гайхамшигт газруудыг жижигрүүлэн модель болгож хийсэн өвөрмөц парк.
өдөр бүр 8:30-17:00
Үнэ: юань
Хаяг: 158 Feng Bao lu., Hua Xiang,Feng Tai District
Утас: 6372 3344 – 213,6378 7907

Хүүхдийн үзвэр

Бээжингийн Амьтдын хүрээлэн / Beijing Zoo / 北京动物园
өдөр бүр 7:30-18:00(зун) , 7:30-17:00(өвөл)
Үнэ: 15 юань (зун) + 5 юань – Панда үзхэд
10 юань (өвөл) + 5 юань – Панда үзхэд
1,2 метр-с доош хүүхэд үнэгүй

Хаяг: 137 Xizhimenwai Dajie, Xicheng District
Утас: 6831 4411 http://www.bjzoo.com


Бээжин Аквариум / Beijing Aquarium / 北京海洋馆
Тус Аквариум нь Бээжингийн Амьтдын хүрээлэнгийхээ хойд хэсэгт байрладаг.Орчин үеийн загвар хийцтэй тус газар нь , дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан олон мянган загастай бөгөөд хүүхэд бүрийн үзэх дуртай дельфин болон акул /аврага загас/ энд байдаг. Өдөрт 3-4 удаа тодорхой цагт дельфины үзүүлбэр тоглолт болдог.

өдөр бүр 9:00-17:00
Үнэ: 100 юань (том хүн, амьтдын хүрээлэнгийн тасалбар үүнд орсон )
50 юань (хүүхэд, амьтдын хүрээлэнгийн тасалбар үүнд орсон ) 1,2 метр-с доош хүүхэд үнэгүй
Утас: 6217 6655 http://www.bj-sea.com


Хүүхдийн тоглоомын парк / Beijing Amusement Park / 北京游乐园
Уралдааны машин,алсыг харагч, “галзуу” хулгана гэх мэт олон янзын тоглоомууд Таны хүүхдүүдийг баясгах болно.
Даваа-пүрэв 8:30-17:30
Баасан-Ням 8 :30-21:00
Үнэ: 90 юань (1,4 метр-с дээш )
60 юань (1-1,4 метр)
1 метр-с доош хүүхэд үнэгүй
Хаяг:1 Zuoanmennei Dajie, Chongwen District
Утас: 6711 1155 http://www.bap.com.cn


Beijing Planetarium / High-tech digital theater / 北京天文馆新馆
Та заавал хүүхдээ дагуулаад очоорой.
Мягмар: 10:00-16:00 , Лха-Баасан: 9:30-16:00 , Бям-ням: 8:30-16:00
Хаяг: 138Xizhimenwai Dajie , Xicheng District
Утас:6835 2453



Blue Zoo Beijing / Далайн аквариум / 富国海底世界
Энэ нь Бээжингийн Амьтдын хүрээлэн ч биш Бээжин Аквариум ч биш шүү.
Гэхдээ мөн л маш олон төрлийн том жижиг загастай олон аквариумууд байдаг. Манай (элчин сайдын яамны) буудлаас холгүй байралдаг.

өдөр бүр 8:00-20:00
Үнэ: 75юань
50 юань 12 наснаас доош ба 1метр-с дээш хүүхэд
12 наснаас доош ба 1метр-с доош хүүхэд болон 80 наснаас дээш хүмүүс үнэгүй
Хаяг: Ажилчдын талбайн урд хаалга(South Gate of Worker’s Stadium)
Утас:6591 339 – 1560

Хятад оронд жуулчлахад виз даруулах талаар анхаарах зvйл
Хятад оронд аялан жуулчлах анхны алхамын хувьд та виз даруулах ажлыг биелvvлэх нь хамгаас чухал байгаа юм.Гадаадын найз нар Хятад оронд ирж аялан жуулчлахдаа нэ тэргvvнд Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яам, конслын газарт очиж жуулчлалын виз даруулах хэрэгтэй. Есєєс илvv хvнтэй аялал жуулчлалын хэсэг зохион байгуулан Хятад оронд ирж жуулчлах бол хамт олны аялал жуулчлалын виз даруулах єргєдєл дэвшvvлж болох юм. Шэнжэн, Жvхай, Сиямэн зэрэг эдийн засгийн онцгой районд хvрэх гадаадын жуулчид шууд дээр дурдсан боомтын визийн албад “ онцгой районд жуулчлах виз” даруулахаар єргєдєл дэвшvvлж болно. Хайнан мужид аялан жуулчлах жуулчид, тэнд байх хугацаа нь арван таван хонгоос хэтрэхгvй бол тvр цаг Хайкоv буюу Сан яа хотын гарцад виз даруулж болох юм. Сянганд байгаа гадаадын иргэн аялал жуулчлалын хэсэг зохион Шэнжэний онцгой районд ирж аялан жуулчлахад далан хоёр цагийн дотор бол хил орох виз даруулах шаардлага байхгvй. Аялал жуулчлалын визтэй гадаадын иргэн эрхбиш гадаадын иргэнд нээлттэй байлгаж байгаа Хятадын гарц буюу тогтсон гарцаар нэвтэрч, хилийн шалган єнгєрvvлэх байгууллагын шалгалтыг хvлээж сая хил орж ирж болох юм.

Та Хятадын нутагт єєрийнхээ хvчин тєгєлдєр паспорт болон жуулчлалын визээ авч, гадаадын иргэнд нээлттэй байгаа районд хvрч аялан жуулчилж болох юм. Хятадын засгийн газар Хятадын нутагт байгаа гадаадын иргэний хууль ёсны эрх ашгыг хамгаална. Гэвч аялал жуулчлалын визтэйгээр Хятад оронд аялан жуулчилж байгаа гадаадын иргэний хувьд та Хятад улсад єєрийнхээ нэрийдэлтэй нийцэхгvй ажиллага хийж болохгvй, жишээ нь аялал жуулчлал хийх нэрээр Хятадын нутагт орж ирээд ажлаар хангагдах, шашны сурталчилга хийх, хууль бусаар сурвалжлага хийх зэрэг ажиллага хийх юм бол шийтгэгдэн торгодно. Yvний зэрэгцээ Хятадын нутагт байх хугацаандаа та заавал Хятадын хуулийг сахиж, Хятадын зан vйлийг хvндэтгэх ёстой.

Та визийнхээ хvчинтэй хугацаанд Хятад улсад аялан жуулчилж болно. Хэбээ Хятад оронд байх хугацаа тань дууссан байхад мєн цаашид аялан жуулчлах шаардлагатай бол та тухайн орон нутгийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад очиж, Хятад оронд байх хугацаагаа сунгаахаар єргєдєл дэвшvvлэх хэрэгтэй. Танай аялал жуулчлал дууссаны дараа та визийнхээ хvчин тєгєлдєр хугацаанд багтааж, гадаадын иргэнд нээлттэй байлгаж байгаа олон улсын гарцаар, хилийн шалган єнгєрvvлэх байгууллагын шалгалтыг хvлээж, хилээс гарах ёстой

2 comments:

  1. Heregtei medeelel oruulj ogsond bayarlalaa. Ajil surlagand ni undur amjilt husey

    ReplyDelete
  2. Маш хэрэгтэй мэдээлэл баына. Маш их баярлалаа.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа