Брэнд нэр буюу Майнголияа..

Саяхан би өрөөндөө сууж байгаад Монголд малаас гаралтай бүтээгдэхүүний ямар нэгэн дэлхийд алдартай брэнд үүсгэх юмсан гээд л энэ блог дээр болон танил хүмүүстэй яридаг улиг болсон сэдвээ ярилаа... Тэгсэн чинь нэг нөхөр угтуулж аваад л :

-Бид өөрсдөө брэндтэй, тэр нь Майнголияа, уул уурхай байна гэдэг байнашт..

Юу бээ хүү минь...

Уул уурхайгаа бид угаасаа цөлмүүлээд дуусч байгаа, дээрээс нь газар шороо сайхан амьдралаа үрж тарж дуусч байгаа, ядаж байхад худалдаагаа бид өөрсдөө хийж чадахгүй байгаа... Гүй ээ адаглаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад худалдаалах боломж байсаар байтал албаар юм ч юмуу хэргээр ч юм уу харахгүй өнгөрөөсөөр нүүрсээ бусдад бэлэглэж байгаа........

Эцсийн бүтээгдэхүүн гэхээр ямар нэгэн хүн угаасан нүүрс гэж ойлгож болох юм.. Тэгвэл нүүрсний хувьд эцсийн бүтээгдэхүүн бол цахилгаан энерги дулаан юмшүү..

Мэдээж нөгөө дэлхий ертөнц ялангуяа энерги түүний цаана цахилгааны хомсдолд орж байгаа .. Хаанаас гаргахвэ гээд хайгаад эхлээд өөрийнхөө улсын асуудлуудыг шийдээд шийдэгдээд эхлээд судлаад шинжлээд бүүр шиншлээд эхэлчихсэн байна.. Үүний жишээ гэвэл Францууд 2030 онд бүрэн өөрийгөө цахилгаанаар хангаж, эко аргаар цахилгаан гаргаад эхлэнээ гээд саяхны сонин дээр зарласан байгаам..

Хөөрхий хятад ийм байналдаа.. Эхлээд Монголын нүүрсний уурхайг эзэмшээд Монголд нь цахилгаан үйлдвэрлэх үйлдвэр бариад өөрийнхөө нутагруу дамжуулаад ашиглая гэж бодсон байгаам... Тэгээд гэнэт сэргэлэнтэхгүй юу.. Гүй ээ би энэ “Мангар үхэр Монголчуудад хоолыг нь бэлдэж өгч байхаар өөрсдөө хямдхаан түүхий нүүрсийг нь худалдаж аваад өөрийн нутагтаа сайхан үйлдвэр байгуулаад цахилгаан эрчим хүчээр азийг хангачихяаа гээд л бодоод боловсруулаад “дэлхий даяар Монголын нүүрсээр цахилгаан боловсруулж азийг ханганаа” гээд зарлачихсаныг би ч мэдээд хэлж байгаам биш арай сийрэг толгойтой нөхөр хэлснийг нь би сонсоод хэлж байгаам.

Дээрхийг уншаад “зазаз хужаа нар ч сэргэлэн юм даа” гэж бодож байгаа бол та явцгүй баагий байна..

Ийм байна. Монгол улсад тэр цахилгааныг нь боловсруулаад цахилгаанаа гаргаж аваад азид үнэтэй зараад хэдэн төгрөг унагаагаад , ажилгүй ардуудаа ажилтай болгоод , адаглаад өөрийнхөө эх орноор бахархах сэтгэл төрүүлээд суулгачих шаанс одоо болтол байсаар байна... Гэхдээ мэдээж шаансыг мэдрэхгүй хэвээрээ байвал энэ өөрчлөгдөнө.

Тэгсэн чинь Японы хэдэн эрдэмтэд ч юм уу гүй ч юмуу адаглаад эх орныхоо төлөө цохилох зүрхтэй баагий нар нь ирээд “Та нар таван толгой Оюу толгой гэж мангартахаа болио Эрдэнэтийн зэсийн хажууд нэг сайхан үйлдвэр байгуулчихяаа.. Тэр нь мэдээж түүхий үнэгүй гаргаад байгаа зэсийг чинь дэлхийн зах зээлд хэд дахин үнэтэй болгоод энэ ард түмэн чинь насаараа сайхан амьдрах мангар том шаанс байнаа” гэж хэлээд буцсан юм байх .. Тэр санааг нь хэрэгжүүлж байгаа юм боловуу гүй юм боловуу бөө мэдээ..

Магадгүй тэр санаа нь “түүхий зэсээ хямдхан гаргавал бидний брэнд” гэж боддог баагий эрх мэдлийг нь авчаад хоосон санаа болгож ч байгаамуу бөө мэддээ..

Тэгэхээр БРЭНД нэр гэж юу болоо... гоё үг шүү.. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүний чанараас илүү нэр нь үнэтэй ямар вээ... Нэр нь хэдэн үсэгтэй юм? Тэр нь ямар фондоор бичсэн юм..

Яг үндсэн үнэ нь үнэтэй юм шиг санагдаж байн уу..

Монголд брэнд болгочмоор өчнөөн зүйл байгаа.. Тэр бүгд брэнд биш учраас хонины нэхий 500 төгрөгөөр зарагдаж байгаам...

Comments