Үлгэрийн баатрын хошгоруулалт буюу мангар их молиго үмхсэн нь :


Хаа хамаагүй нэг сайхан нийтлэг хошгоруулалт байхынмаа..

Сая тамхи татдаг нөхрийг дагаад тамхи татдаггүй байж таталцаад ч байгаам шиг хажууд нь хань болоод зогсож байлаа.. Гэтэл манай ажлын хэдэн харуулууд л тэнд бужигналдаад л иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож байгаам шиг шамбааралдаад л байх юм. Яасан юу болсон гэж сураг сонсвол цалин авсаар залхаад байгаа нөхдүүд байгууллагаас тусдаа болж гэрээт харуул болох гэж байгаам гэнээ.. Ингэснээрээ өөрсдөө л алдана даа гэж мань 2 ярьж байсан үе саяхан. Гэтэл яс юмандээрээ хэдэн амьдралаа авч явж чадахгүй байгаа хэдэн нөхдүүдийг гэрээт харуул гэж хошгоруулж ажлаас халчаад дараа нь өөр шинэ газраар харуулаа хийлгүүлсиймдаа..

За тэгвэл цааш нь бичээд байвал...

Саяхан МОНГОЛ 999 гээд л “үндэсний компани ” байгуулагдаад л баллаж гарлаа.. Мань мэт нь гэсэн ганц сая төгрөг өгчих санаатай санаархаж явсан үе. Тухайн мөнгөө хураалгаж байсан Брайн хоусын гадаа бөөн чигжээн болж хүн болгон 1 сая төгрөг өгөх гэж шахдалдаан болж байсан тодхон санагдана. “Ёооё 1 сая төгрөг юу юм бэ Бид өөрсдийн газар нутагтаа эзэн байх ёстой” гэж ирээд л хүн болгон ярилцаж, мөнгөө өгөөд нэрээ бүртгүүлчихлээ гээд л бөөн л баяр болж байсан цаг саяхан.

Одоо гэтэл тавантолгойноос 999ынхэн ашиглаж чадахнуу... Гадаад л нэр сонсогдох юм билээ..

За тэгээд......

Таны мөнгөний хадгалуулсан хүү нь 3 хувь билүү юу билээ Төр баталгаа гаргалаа гээд л том том ярицгаагаад л нийтээрээ мөнгөө хадгалуулаад л .. Ээ бурхан минь би баяжлаа гээд л .. Энэ үед олон эдийн засаг ч нар “паналдаад байнаа та нарыг ” гэж хэлээд байхад чинь хошгорсоор байгаад давхиад орсон үе байлаа.. Бас байр байна.. Алтан түлхүүр .. Сайхан амьдрал гэсээр байгаад л хошгоруулаад л .......

Одоо энэ сонгууль байна.. Яасан ч хаширч бардаггүй юм.. Тэгээд л сонгууль дөхөөд ирэхээр бага залуус хөвөө хөгшидгүй л “уг нь сайн залуу байгаам.. Манай нутгийн хүн ч гэх шиг” ярисаар байгаад гаргана. Дараа нь толгойгоо шаагаад үлдэнэ..

Өөр өчнөөн хошгоруулалт байгаа биздээ .. Нэгэн инээдтэй хошгоруулалт би сонссоноо бичиж өгье.

Зах зээлийн нийгэмд шилжээд л хүмүүс байрнуудаа хувьчилж авч гэнээ.. Тэгээд л СӨХ гэдэг зүйл гарахаар болоод л хошгоруулалт явагдаж байж гэнэ.

- Орц бүрийг маш цэвэрхэн байлгаж , толь байрлуулж, хивс дэвсэж танай гэрээс дутахгүй болгоно. Урьдны хэцүү цаг өнгөрлөө, барууны орнуудын хүмүүс ийм байдлаар л сайхан амьдарч байна шүү дээ. Хүмүүс минь.

Comments