Жорж Сорос өнгөт хувьсгалуудаас нэлээд ашиг олжээ

Тэрбумтан, еврей үндэстэн Жорж Соросын хөрөнгө 2000 оноос хойш бусад баян хүнийг бодвол харьцангуй өссөн гэж судлаачид үздэг байна. Энэ нь чухам юутай холбоотой болохыг судлаач Сара Хелмес тогтоосон гэнэ.

Түүний ярьснаар Ж.Сорос дэлхий дахинд болсон өнгөт хувьсгалуудыг санхүүжүүлсэн бөгөөд үүнээсээ ихээхэн ашиг олжээ. Иймээс хөрөнгө нь нэмэгдэхийн хэрээр “Сорос” сангийн үйл ажиллагаа ч дэлхий нийтэд түгсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ сангийнхаа уйл ажиллагааг бизнес хийж олсон мөнгөөрөө санхүүжүүлээгүй. Харин өнгөт хувьсгалаас олсон мөнгөө эргэлтэд оруулах, сайн санааны үйлд зориулах зэргээр “булах” гэж оролдсон байна.
Ингээд та бүхэнд тэрбумтан Ж.Соросын гар бие оролцсон өнгөт хувьсгал болон АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама хэрхэн засгийн эрхэнд гарсан тухай танилцуулъя.
Сербийн “Бульдозер” хувьсгал
Сербийн “Бульдозер” хэмээн нэрлэгдсэн хувьсгал нь 2000 оны аравдугаар сарын 5-нд хуучин Югославын ерөнхийлөгч Слободан Милошевичийг албан тушаалаас нь огцруулснаар эхэлжээ. Энэ өнгөт хувьсгалд Ж.Соросын нөлөө их байсныг тухайн үед “Лос Анжелос Таймс” сонинд бичиж байсан ч энэ талаарх нийтлэл бичсэн сонин худалдааны цэгүүдээс хоёр цагийн дотор борлогдсон байна.
Үүнийг тус сонины орлогч эрхлэгч асан Тэди Горсмэн “Манай сонин нэг өдөрт 500 мянга гаруй ширхэг борлогдсон удаагүй. Энэ бол “Ж.Сорос Сербийн хувьсгалын АНУ-аас удирдан эхлүүллээ” гэсэн нийтлэлтэй холбоотой. Иймээс тэр өөрийнх нь талаар бичсэн сонинг тэр дор нь өөрөө худалдан авсан. Иргэд манай сонинг худалдааны газраас авах гэсэн боловч Ж.Сорос өөрийнхөө талаар бичсэн мэдээллийг бусдад уншуулахыг хүсээгүй” гэжээ.
Эргээд Сербийн хувьсгал руу оръё. 2000 онд тус улсын оюутнуудын “Отпор” хөдөлгөөн ерөнхийлөгч С.Милошевичийг унагасан юм. Тухайн үед хөдөлгөөнд нэгдэх оюутнуудын тоо бага байсан аж. Иймээс Ж.Соростой хамтын ажиллагааны гэрээтэй байсан орон нутгийн эрх мэдэлтнүүд түүнээс туслалцаа хүсчээ. Ингэснээр оюутнуудыг цалинтай хувьсгалд оролцуулав.
С.Милошевичийг огцорсны дараа Жорж Сорос Сербийн эдийн засгийг сэргээхийн тулд 500 сая ам.долларын зээл олгожээ. Харин 1999 онд С.Милошевич түүнээс эдийн засагтаа туслалцаа авахыг хүссэн ч зөвшөөрөөгүй гэдэг. Энэ нь Сербид хуучныг баримтлагчид засгийн эрхэнд байсан цагт амжилт олохгүй гэсэн Ж.Соросын бодолтой нь холбоотой байжээ. Тэрбээр тухайн үед ч Сербийн өнгөт хувьсгалыг дэмжсэн мэдэгдэл хийж байсан аж.
Үүнээс хойш их хэмжээний зээл олгосон Ж.Соросын гарт Сербийн нисэх онгоцны буудал, томоохон зочид буудал, хэд хэдэн цэнгэлдэх гэх байгууламж оржээ. Тэр үүнээс өнөөг хүртэл ашиг хүртэж байна.
Гүржийн “Сарнай”-н хувьсгал
Сербид сайн ажилласан Жорж Сорос Гүржийн “Сарнай”-н хувьсгалын санхүүг атгав. 2003 оны аравдугаар сард болсон энэхүү хувьсгалаар коммунист хэмээн нэрлэгдэж байсан ерөнхийлөгч Эдуард Шеварднадзег албан тушаалаас нь чөлөөлж, иргэд Нина Буржанадзег төрийн тэргүүнээр сонгов.
Үүнээс өмнө Ж.Сорос тус улсын ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Тэдний дунд өрнөсөн яриа бол Гүржийн газрын тос, байгалийн хийн асуудал байжээ. Э.Шеварднадзе тухай үед бэлтэй хүн шиг гэдийсэн аж. Энэ нь тэрбумтанд таалагдсангүй. Тэдний ярианы төгсгөлд Ж.Сорос “Удахгүй коммунистууд үлдэхгүй” гэж хэлснийг “Сарнай” хувьсгалын дараа Тибилис хотын радиогийн сэтгүүлч нэвтрүүлгийнхээ үеэр дурьдаж байжээ.
Уг хувьсгалыг үргэлжлүүлэхийн тулд буюу Н.Буржанадзег төрөөс зайлуулахад шалтгаан хэрэгтэй байв. Энэ нь ОХУ, Гүржийн харилцаа юм. Тухайн үед Оросын нөлөө тус улсад их байжээ. Үүнийг ч шинэ ерөнхийлөгч дэмждэг байв. Харин үүнээс ангижрахыг гүрж залуучуудад уриалж эхэлжээ. Энэ уриалгыг Югослав, Хорватад боловсрол эзэмшсэн Гига Бокериа олон нийтэд анх хүргэж, өнгөт хувьсгалыг удирдсан байна. Сүүлд Ж.Сорос энэ залууд их хэмжээний мөнгө өгсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм.
Г.Бокериа хувьсгал яаж эхлүүлэхийг Сербийн “Отпор” хөдөлгөөнийхнөөс сурсан бөгөөд тэдний 1000 гаруй төлөөлөгчийг Тибилист оруулж ирсэн нь тухайн үед дуулиан тарьсан явдал болжээ. Тэд мэдээж Жорж Соросын мөнгөөр үүнийг хийсэн аж.
Нина Буржанадзег огцруулсны дараа буюу 2004 оны нэгдүгээр сарын 25-нд даруухан гуншинтай Михаил Саакашвили төрийн эрхэнд гарлаа. Мэдээж энэ бол Ж.Соросын хүсэж байсан хүн. Түүнд ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэж, 256 сая ам.доллар бэлэглэсэн байдаг аж. Үүний хариуд тэрбумтан Гүржийн бяцхан эдийн засгийг гартаа атгав.
Харин энэ үеэр АНУ-ын эрх баригчид асуудалд оролцож эхлэв. Ингэснээр юугаа ч мэдэхгүй Михаил Саакашвилиг ОХУ-ыг эсэргүүцэгч, АНУ-ыг баримтлагч болгожээ. Гүржийн тэргүүн ийн дагалдах бодлого баримталсан нь өөрийг нь хөрөнгөжүүлэхэд нөлөө үзүүлсэн байна.
Санаагаа гүйцээсэн Ж.Сорос М.Саакашвилид дөрвөн сая ам.доллар бэлэглэжээ. Үүнийг олон улсын экспертүүд 2008 онд Өмнөд Осейтэд болсон үйл явдалтай холбон тайлбарладаг. Тухайн үед Гүржийн арми Москвад анхааруулга өгөх гэж цэргийн ажиллагаа эхэлсэн байдаг аж. Дээрх хэмжээний мөнгө АНУ-ын Гүржид байгуулах цэргийн баазын асуудалтай холбоотой байжээ. Уг асуудлаас болж ОХУ-ын эрх баригчид М.Саакашвилигийн засгийн газрыг унагаж болзошгүй байснаас болж Гүржийн тэргүүн АНУ-тай харилцаагаа лавшруулаагүй аж.
Дашрамд дуулгахад, 2005 онд Жорж Соросын хөрөнгө оруулалт нэрийдлээр АНУ-ын засгийн газар Гүржийн батлан хамгаалахад зориулж 1.7 тэрбум ам.доллар хандивласан байдаг гэнэ.
Жорж Сорос Барак Обамаг гаргаж ирсэн нь
Жорж Буш 2001 онд Афганистан, 2003 онд Иракт цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш Бүгд найрамдах намыг санхүүжүүлэгчид болох тэрбумтан Дональд Трапм тэргүүтэй баячууд Иракийн газрын тос болон бусад баялгаас 18 их наяд ам.доллар олжээ. Харин Бүгд найрамдахчуудыг дэмждэггүй Ж.Сорос Иракийн гадаа үлджээ.
Иймээс 2004 онд Ардчилсан намд нэлээд нэр хүндтэй байсан сенатч Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд “сойх”-ыг намын удирдлагуудаас шаардав. Ж.Сорос Вашингтонд Б.Обаматай уулзахдаа “АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болж чадна. Мартин Люттер Кинг ч чамайг тэнгэрээс харж байгаа” гэжээ.
Тухайн үед Бүгд найрамдахчууд засгийн эрхэнд арав гаруй жил суусан, арьс өнгөний үзлээс болж удаа дараа гэмт хэрэг гарч байсан нь Б.Обамаг олны дэмжлэг авахад хүргэсэн аж. 2006 онд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэхэд Ж.Сорос сонгуулийн компанит ажлын зардлыг бүрэн даахаар болжээ.
Сонгуулийн дүнд нааштай эргэж Б.Обама АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч боллоо. Түүний мөрийн хөтөлбөрийн гол зорилго бол Ирак, Афганистанаас цэргээ гаргах байв. Энэ нь ч амжилт олсон. Гэхдээ Ж.Соросын хүсч байсанчлан эдгээр улсад энх тайван тогтсонгүй. Ямартай ч тэрбээр Иракт хөрөнгө оруулахаар болж тус улсын газрын тосны гурван томоохон компанийн дийлэнх хувьцааг худалдаж авчээ. Иймээс Ж.Сорос 2008-2009 оны дараах дэлхийн банк санхүүгийн хямралыг амжилттай давж, нийт компанийнх нь ашиг өнгөрсөн онд бусдаас хол давуу өссөн байна.

Арабын хямрал Ж.Соросоос үүдэлтэй

Иракаас ашиг олох нь Ж.Сорост хангалтгүй байжээ. Иймээс Хойд Африкт нуугдмал байдаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг ивээн тэтгэх болов. Хариуд нь мэдээж газрын тос. Өөрөөр хэлбэл, Ж.Соросоор санхүүжсэн “Лалын ахан дүүс”-ийнхэн засгийн эрхэнд гарснаар тэрбумтны Арабын ертөнцөд газрын тосны гүрэн байгуулах төлөвлөгөөг биелүүлэх ажээ.
Ж.Сорос өнгөрсөн сарын 16-нд “Дэйли Майл” сонинд өгсөн ярилцлагадаа “Тунисийн хямрал газар авна. Энэ бол Арабын удирдагчдын төгсгөлийн эхлэл байх болно” хэмээжээ. Түүний ярьсныг тухайн үед биелэлээ олно гэж хэн ч төсөөлөөгүй биз.
“Викиликс” сайтын мэдээлснээр Жорж Сорос 2007 онд “Лалын ахан дүүс” бүлэглэлд зориулж хагас тэрбум ам.долларын хандив өгчээ. Мөн өнгөрсөн сард Египетийн эсэргүүцэгчдэд хүч нэмсэн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн асан Мохаммед Эл Барадейтэй Ж.Сорос 2010 оны Давосын чуулга уулзалтын үеэр уулзсан байна.
Тухайн үед энэ хоёрын дунд “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг хэрхэн эрчимжүүлэх асуудал яригджээ. Үүнээс хойш египет гаралтай Эл Барадей үзэл бодол нийлдэггүй ерөнхийлөгч Хосни Мубаракийн эсрэг зогсохоо амласан байна.
Судлаач Ричард Погийн бичсэнээр Ж.Сорос Тунисийн улс төрийн хямралтай холбоогүй. Яагаад гэвэл тус улсад Франц, Испанийн баячууд хөлөө олчихсон байдаг аж. Харин хувьсгалын тохироо нь бүрдсэн юм шиг өнгөрсөн сард Тунист эсэргүүцлийн жагсаал эхэлснээр газрын тосны ундарга болсон Арабын ертөнцийг нөмөржээ.
Судлаачид Ж.Соросыг энэ бүхнээс нэлээд ашиг хүртэнэ гэж тооцоолж байгаа. Учир нь АНУ-ын хийгээд барууны ямар ч тэрбумтан тус бүс нутагт түүн шиг нэр хүндгүй аж.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/
Share on Facebook Түлхүүр үг: ,

Comments