Тэр бид хоёр 2

тэр үгийг сонсоод нөгөө яриад байдаг үлгэрүүд бүгд нураад наасн.

нөгөө мөнгөтэй болохоороо улам даруухан болж, улам ухаан суугаад өглөө 5цагт ажилруугаа явж эхнэр үр хүүхдийнхээ төлөө ажиллана гээд байсан ирээдүйн нөхөр минь хаачваа..

нөгөө мөнгийг үр бүтээлтэй, ашиглаж томоохон корпараци үүсгэж дэлхийг байлдан дагуулна гээд байсан залуу 50хан сая төгрөг дээр тар нь танигдаж , амархан сөгдчихлөө гэж үү..
Бид цаашдаа олон жил хамт хөдөлмөрлөх ухаан сэтгэл байсаар байтал энэ бүхнээ үл ойшоон мөнгийг шүтчихлээ гэж үү.
Нөгөө намайгаа хайрлаад байдаг хүн миний араар тавьж, урьд нь тоодоггүй байсан хүүхнүүддээ өөрийгөө гайхуулан мөнгөө үрж машинаар зугаацах боллоо гэж үү .
Нөгөө хамтдаа мөрөөдөж ярилцаж байсан бүхэн минь хаачваа ...
Хаана байна миний хайрлаж байсан хүн..

Чи их муухай байна, чи надад таалагдхгүй байна үнэндээ би чамаас залхаж байна шүүдээ гэж ярьж байгаа тэр үнэн гэж үү..
Ядаж байхад нөгөө бид хоёрын хамтдаа албаар очиж хардаг байсан дөнгөж төрсөн хүүхдийн хэлээ гаргасан зураг буулгаад хаячихаж ..
Нөгөө хамтдаа зуун төгрөгөө хувааж , автобусны мөнгөө хэмнэж алхаж байсан гудамжаар жийп машин хөлөглөж байгаа мөртлөө уйтгартай гунигтай ганцаардмал байхын учир юу билээ???
Юу ч гүй хоёулахнаа мөртлөө олон хүүхэдтэй ,  тийм бизнестэй тэгэж аз жаргалтай амьдрана дүүрээд явдаг байсан биздээ .. Гэтэл одоо хоёулаа арьсан бүрээстэй том машинд хол холхон сууж, бие биенээ харахаа байжээ ..


Comments

  1. hmmm...ih surgamjtai bichih yumaa...tsaashaa bicheerei.

    amethyst

    ReplyDelete
  2. Харин бараг ихэнх эрэгтэй хүн мөнгө үзэхээрээ сэтгэл санаа ааш зан нь хувирдаг юм гэсээн. Хажуудахаа голж өөрийгөө бүхнээс мундаг болчихсон юм шиг санадаг болчихдог гэсэн. Битгий гутраарай, өөдрөг байгаарай. Чиний өмнө маш сайхан ирээдүй байна. Ганц муу юм үзээгүй залуугаар дутахгүй.
    Ёстой өөдгүй залуу юм даа. Хүүхэд шуухадтай болно ингэж амьдарна тэгэж амьдарна гэж ярьж гэр орондоо дагуулж аваачиж бэр болгочихоод эцэст нь нэг муу хэдэн халтар цааснаас болж ингэж тараа таниулж байдаг. Уг нь сайн хүн байсан бол наад залуу чинь чамд ингэж хэлэхийн оронд "Юун мөнгө вэ? Хоёулаа одоо хүүхэдтэй болъё, сайхан гэр оронтой болъё. Энэ хэдэн цаас чинь хоёр өрөө сайхан байр авахад ч хангалттай биш. Гэхдээ яахав болно биз. Харин чи минь хүүхэд гарга" гэх байсан байхгүй юу. Хүүхэд шуухадтай болоогүй эртхэн дээрээ муу хүн гэдгийг нь мэдэж авсан нь сайн болж.

    ReplyDelete
  3. Эргээд уулзахад сайхан байна шүү. Би чамайг блогоо үргэлжлүүлж бичихгүй юм байх даа гэж боддог байлаа. Одоо битгий таслаарай. Чиний блог миний листэд байсаар л байсан.

    ReplyDelete
  4. Нараа:: Энэ чинь жилийн өмнөх явдал шүүдээ .. Би бүх түүхээ амьхандаа бичиж байгаам хахах Харин ээж бүр гэрлээгүй нь яаамай гээд байгаам хахаха
    Чиний листэнд байгаадаа баяртай байнаа Гялайлаа бичээдийнаа ххэхэ

    ReplyDelete
  5. Саруулын блог:: ЧУХМАА ШИТ хэхэ
    ШИНЭ ТОЛГОЙ:: Баярлалаа..

    ReplyDelete
  6. oooh neeree. tehdee 50 say baitugai l mongon deer zangaa huvirgadag hun bdag yum bilee. manai neg naiz zangaa huvirgaad shock-nd orson hehe. neeree suugaagui ni ih yum.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа