Шинэ жил Шинэ тэмүүлэл

Сайн байнуу ..
Би блог бичилгүй нэг жил болжээ.. магадгүй хоёр жил юмуу.. Идэвхтэй аймар бичээд л өдөрт 5 сэдэв гаргадаг үе байлаа харин одоо толгой ажиллахаа больсон уу эсвэл магадгүй өөрөө өөртөөгөө ярилцахаа байсан уу бичихээ больжээ..

Сүүлийн 5-6 жил идэвхтэй ном уншиж үзээгүй,, ажил ажил гэсээр яг л яаруу сандруу хүн..
Тэгээд л худлаа яриад яваад мөрөөдөөд байдаг хүн.. Бүтэж байгаа юм байвч, одоо бас босгосон юм байхгүй дампуурчаад байгаанмуу..
Миний блогыг уншиж байдаг байсан хүмүүс бол нэг зүйлийг бүтээхээр хамаг сэтгэлээ зориулан зөвтгөж байсан үеийг санах байхаа..
Зарим хүний хувьд хэзээ ч бүтэхгүй мэт зүйлийг бүтээнэ гээд найзтай хамтраад явж байсан үе саяхан мэт ч аль хэдийн нэг хоёр жил өнгөрчээ..
Мэдээж миний сэтгэл санааны өөрчлөлт гэвэл мөнхийн мөрөөдөж, тэмүүлж зүтгэж байдаг хүсэл минь хэвээрээ ч юмыг арай бодитой хараад бизнесийг хэрхэн бүтээдийн байна, хэрхэн унагааж болдын байна, хэрхэн сэргээж болдын байна гэдгийг үзээд мэдээд бас туршлагатай болчихжээ..
Дурын хүндээ шууд итгээд “Алив хийцгээе алив бүтээцгээе” гээд дайрдаг байсан бол энэ хүн чухам хэн юм энэ хүн чухам юу бодоод байна гэдгийг мэддэг болчихжээ ..
Банжиг муу хогоос блогоо сэргээж хуулбарлаж авнаа.. хэхэ
Би Бээжинд сурдаг байсныг танар мэднэ. Тэр сургуулиа төгсөөд монголд ирээд 2 жил болж байна. 2 жил хувийн компанид ажиллаж байна.
Тэгээд ажил ажил гэж явсаар , дээрээс нь нөгөө гайхамшигтай хувийн бизнесээ гэж явсаар 2011 оны 12сарын 20 доор анх удаа амарч хагас бүтэнд зурагт хангалттай үзэж , юу ч бодолгүй өдөржин унтаж, ямар ажилгүй гэртээ анх удаа хэвтэж байна.
Урьд нь ажиллаж л байвал зүгээр сууснаас дээр гэж үздэг байснаас олигтой амарч үзээгүйн мөртлөө олигтой юм бас бүтээгээгүй байх юм.
Би энэ амралтаа өөрийгөө бодож , өөрийгөө хайхад зарцуулж байна. Би  энгэж амарснаараа бас дахиад өөрийгөө олж, ямар их мөрөөдөлтэй байлаа тэрийгээ яагаад биелүүлээгүй билээ гэдгээ өөрөөсөө асууж бүр аймар их гайхаж байна.
Би ямар их мөрөөдөлтэй тэрийгээ алдчих бий хаячих бий гэж тэмдэглэж авдаг байсан бол мөрөөдөх ч завгүй шахуу ажиллаад ч байгаам шиг , мэдээж мөрөөдөж байгаа тэрийгээ харин ихэнхийг нь тэмдэглэж аваагүй өдийг хүрчээ.
Ямар муухай бэ Дэбэ минь .. Юу чамайг ийм сонин болгоход хүрвээ энэ талаар эсэргүүлэн бодож, мөн ХЭРХЭН ДАХИАД ТЭМЦЭХ талаар дахиад мөрөөдлөө бичиж байхаар өөрийн блогоо шинэчлэн бичиж эхлэе.
Дахин бичигдэх энэ блог жижигхэн бизнес эхлүүлэхээр мөрөөдөж байгаа  тэр л хүмүүстэй зориулж байна..
Яагаад гэвэл өөрийн бизнесийг эхлүүлэхийг мөрөөдөж байгаад тэрийгээ биелүүлсэн,  мөнгө олж чадсан , хамтрагчтай байж үзсэн, мөнгө үрж үзсэн, хамтрагчтайгаа мөнгөө хувааж үзсэн, мөнгөн дээр шуналтай мөртлөө шуналгүй загнасан, хамаагүй хангалуун загнасан, тэгээд эцэст нь дампууралд өртөх гээд байгаа хүн танартаа зөвлөж байнаа.. хаха
Би урьд нь мөнгөний тэрбумтан болох юмсан гэж мөрөөдөж байж,, харин одоо долларын тэрбумтан болохымсаан гэж мөрөөдөж байна.
Би урьд нь баяжих их хэцүүм байна гэж бодож байв. Харин одоо амархан юм байна гэж бодох болов.
Би урьд нь бизнесийн санаа олох их хэцүү гэж бодож байв. Харин одоо зүйл бүрээс бизнесийн санааг ургуулан гаргах болов.
Би урьд нь хүний үгийг их сонсдог байв. Харин одоо өөрийгөө илүү сонсдог болов.
Би урьд нь удирдагч биш байв. Харин одоо өөрийгөө удирдагч болсон мэт санах болов.
Би урьд нь мөнгө хэрхэн эргэлдүүлэхийг мэддэггүй байв. Харин одоо мөнгөний учрыг илүү олдог болов.
Би урьд нь юм хийж үзээгүй хүн байв. Харин би одоо илүү юм хийж үзсэн хүн болов.
Алдаа гаргасан болохоороо би ийм амжилтанд хүрсэн юм гэдэг хүмүүсийг үгний учрыг алдаа гаргасан болохоороо би ойлгов.
мөрөөдсөн, хийсэн, алдаа гаргасан, амжилтанд хүрэх 
Ийм замналаар явах ёстой бол одоо амжилтанд хүрэх гэсэн замруугаа орж байгаадаа баяртай байна.

Comments

  1. Mundag ohin shuu.
    Amjilt husiye, chi chadnaa.

    ReplyDelete
  2. аая гилийн хатан эгч миний бичлэгийг уншаад хахахах таны блогруу яагаад нэвтэрч болохгүй байна

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа