Ямар бөөгийнх нь зөв юмбэ??

Би бол  элдэв төрлийн тийрэн, чөтгөр нүдэнд минь харагддаггүй , сайн мууг ялгаж чадахгүй, сүнс сүлд онгод харж чаддаггүй  нэгэн газрын хүн.

Газрын хүн гэж юу гэсэн үгийн болоо гэвэл та бид шиг жирийн хүмүүсийг хэлж байгаа юм. Харин тэнгэрт тамгалагдсан , онгод нь сонгосон , улаач болохоор заяагдсан хүмүүс нь цаг нь болохоороо бөө, удган, зайран болж байгаль дэлхийгээ хамгаалах, бидний буруу зөвийг таниулж засал хийлгэх, элдэв уулсын тахилга хийх гэх мэтээс авхуулаад зарим нь гайхамшигийн дээд болсон заслыг хийхээр үйлтэй төрсөн хүмүүс юм.
Жирийн бид нар тэдгээр улаач нарыгаа дээдэлж, үгийг нь сонсож, үйл хөдлөлийг нь дуурайж хүндэтгэдэг нь зүй бөгөөд тэнгэрээс бууж ирж буй онгод дээдсийн сургаалийг сонсож , ухаарч ойлгох заяатай төрсөн Монгол хүмүүс шүүдээ.
Гэтэл нэг харамсмаар зүйлс нь бөө улаач нарын хооронд УТГАГҮЙ хэрүүл өрнөөд байгаа нь эмзэглүүштэй санагдахын.
Хэн ч зөв буусан бай заавал нэгнийхээ хэлсэн үгэн дээр дөрөөлж, утгагүй тэмцэл өрнүүлэх нь надад бол үнэхээр сонин санагдаж байна. Заавал энэ улаач мундаг юм байна , энэ гайхамшигтай юм байна гэдгийг хүнээр хэлүүлж, нэтээр бичүүлж баймаар байгаа юмуу.. Уг нь их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу баймаар юм.
Миний мэдэх өвөө нар /онгодууд/ хэрэггүй юмыг орхи, шаардлагагүй юмыг хая, ухаанаа саруул байлга, уужуу  тайван бай гэж сургаж, улаач нар нь хүнд тус болохоос илүү мууг хийж болохгүй, үнэн нь үнэнээрээ худлаа нь худлаараа гарна гэдэг юм.
Ямар ч онгод 2012 онд тэнгэрийн шүүлт хийгдэнэ гээд байхад энгэж их хоорондоо эв түнжингүй байх шаардлага байгаа ч юмуу гүй ч юмуу .Муу нь зайлж, Сайн нь үлдэхээс хойш .
.ТАЙВАН БАЙЦГАА НӨХДӨӨ..





ЖИЧ: би ямар бөө биш, хөндлөнгийн нэг бөөс учир үг хэллэг , үзэл бодол авах юмгүй тул өршөөнө үү.

Comments