Monday, January 30, 2012

Монголд Баян Аав Ядуу Аавын тактикыг ашигласан Бодлого



Уг нь миний санаагаар бол олон нэг өрөө байр аваад хөлслүүлээд л өөрөө мөнгийг нь түүгээд кэвтэж байхымсан гэж яасан их хүснэ бэ? гэтэл бас өөр байхымдаа. Доналд Трампын бизнесийг Монголд хэрэгжүүляа гэж бодож байгаа Дэлгэрмаа юм байгаамшт.

Баян аав ядуу аав ном дээр ч гэсэн энэ талаар мэдээлэл байдаг .  Энэ номны тактик ашиглаж  Монголд хэрхэн хэрэгжүүлэх бэ гэж дөнгөж сая сэтгэнгүүтээ энэхүү бичлэгээ шууд бичиж байгаа минь энэ.
Монголын банкны хүү өндөр. Сард нэг хувийн хүү төлнө гэж тооцоолбол /сарын нэг хувийн хүү нь олдох магадлал жаахан бага, би нэг компанид ажилладаг тулдаа л олж багаа юм/ 15 жилийн хугацаатайгаар 100сая төгрөг зээллээ гэхэд 116 сая төгрөг зөвхөн хүүнд нь төлж байна гээд бодохоор 15 жилийн дараа нийт 216 сая төгрөг төлөхөөр болж байгаа юм.
100сая төгрөгөөр одооны 2012 оны нэгдүгээр сарын байдлаар хотын захад 35саяаар 2 ширхэг байр, хотын төвд 50саяаар 1 ширхэг нэг өрөө байр ярилцаж тохиролцоод яг тааруулаад авах боломжтой  байгаа юм. Хотын захаа нэг сард 300 мянгаар хотын төвөө нэг сард 500мянгаар түрээслэнэ гэж тооцоолое. Бодит түрээсийн үнэ шүү дээ.
300,000*15жил*12сар*2 байр=108,000,000 төгрөг/108сая төгрөг/
500,000*15жил*12сар*1 байр=90,000,000 төгрөг /90сая төгрөг/
Нийт ашиг 108+90=198сая
Гэтэл бидний төлөх ёстой үнэ 216сая төгрөг байдаг . Хаха 18сая төгрөг дахиад төлөх дутуу болж байна. Өөрөөр хэлбэл 18сая төгрөгний өрөнд унаж байна гэсэн үг .
За тэгвэл сард 100сая төгрөг зээллээ гэхэд сард 1,100,000 төгрөг төлөх шаардлагатай болж байгаам. Бидний сарын орлого 300,000*2байр+500,000*1 байр = 1,100,000 юу  хахах...
Шууд эхлэн тооцоололгүйгээр шууд бичлэг үйлдэхэд өртэй гарч байнашүүдээ. Нэмж хэлэхэд эхлэлийн 30 хувийг төлөхгүй бол энэ зээл олдохгүй гэж байгаа ккк. Тэгэхээр ямар ч ашиггүй 15 жил махийж махийж 18сая төгрөгийн өртэй үлдээд 3 байртай болохнээ.
Мэдээж замын дундаас нэг байраа зараад бас сэргэлэнтэж мэргэлэнтээд байртай болохыг үгүйсгэхгүй . Байрны үнэ өсөх нь ойлгомжтой ч банк бас новширчихвыдээ. “Энэ бол баян аав ядуу аавын тактикыг ашиглаж хэрхэн хөрөнгөтэй болох талаар бичиж байгаа тул гол тактикыг нь ойлгож авахыг хүсье” гэж энэхүү бичлэгээ дуусгая даа ..

7 comments:

  1. ug n bi eyreg hariu gargaad goe shiidel zaaj uguh gej baisn chin

    ReplyDelete
  2. Блог чинь тасархай болчихож... Хуучин Дэбэ энд байна гэдгээ яагаад орхих болов?

    ReplyDelete
    Replies
    1. Банжиг тасраад олон сар болсышт.. тэгээд хамаг блог бичлэг устгаад хаячихсн тэгээд энд байсан нь арай үр дүнтэйн байнадаа гэж бодоод л .. адаглаад үр хүүхдүүдээ унших юмтай болгомоор байнашт.. Би тэрбумтан болчоод тэрбумтануудыг бэлтгэх клуб гээчийг бас байгуулмаар байнашт

      Delete
  3. Tureeslehees arai hurdan mongoo erguulj avah argiig bas bodoh heregtei yum shig bgaamaa. Saya ene nomiig unshij duusaad exited uldlee hehe

    ReplyDelete
    Replies
    1. юу гэсэн үгэв .. энэ номыг сайн ярилцая хоёулаа

      Delete
  4. Тиймээ энэхүү номыг уншаад бас зээлийн талаар хөөцөлдөж үзэв. Банкууд урьдчилгаа 30-40 хувь гэхийн. Бас зээлийн хүү нь өндөр юмаа

    ReplyDelete
    Replies
    1. боломжгүй гэсэн бодлогонд ороод байгаамаа хөө

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа