Эртний цагаан сарыг тэмдэглэсэн нь.

Нэгэн сайхан намрын өдөр Бөө судлаач доктор Батотгон багшийн дагалдагч хэдэн хүмүүс бид 2010 оны 9 сарын 22ны цагаан сарыг тэмдэглэхээр УБ хотоос баруун тийшээ байдаг ямар нэртэй билээ тэнгэрийн буулттай газар цагаан сарыг тэмдэглэхээр морьдоцгоож билээ.

Олон хүмүүс тийшээ цагаан сарыг тэмдэглэхээр явж байлаа. Газар ойртох тусам улам машины тоо олшроод л үүр гэгээрэхээс өмнө машинаа байрлуулаад галаа асаах мод гишүү түүж эхэллээ.
Цагаан сард оролцох идээ бэлтгэлийг базаасан тул ямааны хаа, /нэрийг буруу бичиж байж болно/, цагаан идээ , арц ганга тэргүүтэйгээ өрөөд л тавьчлаа. Хүмүүс яасан ч идэвхтэй юм майхан сав, цай сүү, хөнжил дэвсгэр, тэгээд том том түүдэг асааж байна.
Бид гурав яахуудээ ажилаа бүтээлгэх гэж санаа шулуудсан нөхдүүд идээхэн засаад , хөөрхөн гал асаачихлаа.
Үүр гэгээрч цагаан сарын ёслол эхэллээ.
Бидэнд тэнгэрт мөргөх талаар эртнээс хэлсэн байсан боловч дахиад бас жишээ үзүүлэн хэлүүлж байна. Хүний алганы 10 хуруу, гарын алга тэгээд дух гээд 13 хас эргэлдэж байдаг , тэрийгээ тэнгэрлүү харуулж энерги ав гээд л . /яг нарийн хэлж байсан ёсыг мартжээ/ Тэгээд л бид яахуу мөргөөд л байлаа ажил минь бүтээсэй энгээсэй тэгээсэй гээд л .. Гарын алга бас загатнаад ч байгаанмуу тийм мэдрэмж төрж байна.
Тэгээд гал тахих ёслол болж байгаам. Маш гал асаасан байлаа.  Тэнд бас олон удган зайрангууд байсаан.  Тухайн үед галруу нэг зайран нь орчих гээд л хүмүүс сандраад л , гэтэл онгодууд бүгд л галруу орчих гээд тэмүүлж байв. Тэр үед учир мэдэхгүй хөөрхий түлэгдчихвий гэж бодож байснаас одоо бодож байхад онгодууд галд их дуртай, тэмүүлдэг , галд шатчихвий гэсэн проблем байхгүйг нь саяхан ухаарсан юм.
Бас их тэнэгээ. Улаач нь баг өмсчөөд савсагнаад байдаг юм боловуу гэж бодсон чинь онгод гэдэг зүйл улаачийн бие дээр буугаад шаал өөр хүн болоод биднүүстэй адилхан баярлан цэнгэж байхыг мэдэлгүй юм ч асуухаа мэдэхгүй өнгөрөөсөндөө харамсдаг шүү.

Тэгээд удган бөөллөө нарлуу гарын алгаараа энерги ав. газарт мөргө, та бүхний хүслийг маш сайн хүлээж авч байна гэж байна. Тухайн үед хажууд нь байсан нэг залуу орилоод л бидэнлүү хашгираад л байлаа. Удганы дууны хүч сул учраас энэ залууг "микрофон" болгоод ашигласан юм байх гэж бодож байсан би бас их тэнэг байсан байгаам шүү .
Газар дэлхийдээ мөргө, хүслээ шивнэ, та бүхний хүслийг маш сайн хүлээж авч байна гэдэг үгийг сонсоод л тэнд байгаа хүмүүс бүгд газарт мөргөж алгаараа газар дарж хүслээ хэлээд л , зарим нь энерги олж авахын тулд бүхэл биеэрээ хэвтэж байв. Үнэхээр газар дэлхий хүслийг минь хүлээж аваад байнауу гэлтэй сороод байгаа юм шиг мэдрэмж төрсөн шүү .
Тэгээд  л айл бүр асаасан галруугаа арц ганга, хаагаа галдаа өргөж байна. Сайхан үнэртээд л сайхан байлаа. Тэр үед өргөх ёстой гэж бодож байснаас тухайн уулын эзнийг  ганга болон хааны галд өргөсөн үнэрээр тахил өргөж байгаа гэдгээ мэдэхгүй гүйэ мөн мэдлэггүй байсан байгаам шүү . Тэр орчинд шувууд их цугларч байв. Шувууд л байнадаа гэхээс онго тэнгэрийн уналга юм байна, магадгүй онго тэнгэр юм байна гэж мэджийгаа юм байхгүй л хараад суугаад байлаа. Бас хэд хэдэн шувуунд мах өгч , араас нь хүслээ дайгаад явуулж байж билээ.

Шаазгай , хэрээ бололтой шувуунууд цугласан. Том булууны ясыг дамжлаад аваад явахын боловуу гэж бодсон чинь сэв хийгээд өргөөд аваад явдаг чадалтай шувуунууд байналээ.

Тэнд тэгээд мэдлэгэ байсан биш авчирсан өргөлөө бүгдийг нь өгөх байтал өлссөндөө ганц хоёрыг нь өөрөө иджил байлаа. Уг нь уулын эзэнд тиймхэн юм харамлаад байгаам шиг өргөчихгүй идээд гүй ээ мөн хэлэх ч үг алгаа ..

Тэгээд Монокул академи-аас гаргасан өргөө цагаан гэрт бас хэд хэдэн ёслолын арга хэмжээ болсоон . Хүмүүс дуу дуулж муулаад л , удган зайрангууд ёслоод л  хэхэ .. Биднүүс яахуудээ хэн биднийг тоож урихуу тэгээд л гаднаас нь жаахан харж байгаад л явсандаа.
Тэгэхэд л би ямар их бөө байдаг юм бэ гэж бодож байсан.
Онгодууд нь буугаад л хүүхдүүдээ балчир гээд л .. нөгөө балчирууд нь 40-50 настай хүнхийсэн залуучууд ч сууж байх шиг хэхэ ..
За тэр үед бөө гэж юу юм гэсэн анхан шатны мэдлэггүй байсан болохоор нээх сүртэй юм ажиглаж аваагүй , гэхдээ сайхан цагаан сарыг тэмдэглэсээн.
Цагаан сарын маргааш нь шууд ажил минь бүтэж, тэр их хүчтэй зүйлс байна шүү гэдийг анх мэдэрч билээ .


Comments

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа