Monday, January 30, 2012

Тэжээл өгөх бизнес



Хэрвээ томхон бизнес эрхлэе болгоё бүтээе гэвэл тэжээл өгөх бизнесийг хийвэл уг нь дампуурахад хүртэл зөөлөн газардахын боловуу гэж бодлоо.
Энэ жилийн миний зорилго бол тэжээлийн бизнесээ хөгжүүлэх.
Өөрөөр хэлбэл би гол бизнес хичнээн мияарч байсан ч гэсэн тухайн эзнийг хоол унд, унаа машины мөнгө, гэр орон , цаашлаад сард жаахан ч гэсэн хуримтлал үүсгэж байхаар тэжээлийн бизнесийг босгох явдал юм. Өөрөөр хэлбэл гол бизнес эрхлэгч эзнийг мөр бүтэн сэтгэл цатгалан байлгахаар бизнес гэсэн үг л дээ..
За тэжээлийн бизнесийн онцлог:
-Эзнийг байхгүйд гүйлгээ хийгдэх буюу мөнгө орж ирж байх ёстой.
-Товч тодорхой урсгалтай байх ёстой.
-Энэ сард ийм байгаа тул ирээдүйд ийм л байх болно гэж тогтмол орлоготой байх ёстой.
-Эзнийг тэр улсад нь байхгүй үед ч гэсэн алсаас удирдахад асуудалгүй байх ёстой.
-Бүрэн удирдах менежментийг нь сургаад өгөхөд эзэнтэй эзэнгүй асуудал үүсгэдэггүй цаашаа өөрөө бие даан явдаг байх

Өөрөөр хэлбэл эзэн гол бизнесийг хийж байх явцад гол бизнес унасан ч эзнийг хоол ундны мөнгө яах вэ гэж аар зуурын юманд  тархи толгойг нь гашилгадаггүй байх  үүргийг тэжээлийн бизнес хийж байгаа юм.
Энгэсэн нөхцөлд эзэн хамаг анхаарлаа аар зуурын юманд хандуулалгүйгээр гол бизнестээ хүчээ төвлөрүүлж гол бизнесийг амжилтанд хүргэх нь дамжиггүй юм.

3 comments:

  1. тэр нь сонин бишээ .. хүн өөрөө ухахх ёстой юм.. уг нь бол.. би бол яахуудээ бизнес хийгээд өөрт таарсан юмаа л хийнэдээ

    ReplyDelete
  2. тэжээл өгөх бизнес хүртэл эхлүүлэхэд хэцүү байхымдаа хамтрагчид нь арай хангалтгүй санагдана. Болы гэнэ .. ГАнцаараа би чадхуу

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа