Ажлаас өөр ажил



Нэгэн төрийн албан хаагч байлаа гэж бодоё. Тэр албан хаагч хүн бүр л дэвшихийг хүсэх нь угаасаа жам юм. Гэхдээ хоёр замтай
Нэгдүгээрт: Тухайн албан хаагч насаараа уг албанд
ажиллах бөгөөд магадгүй өөртөө итгэлтэй нэгэн ба албан тушаал ахиад өндөр цалинд хүрээд байр машинтай болоод бусдад хүндлүүлж , сайхан амьдралтай “пээдгэр” амьдарч эхлэе гэж бодож байгаа
Хоёрдугаарт: Тухайн албан хаагч уг албанд дадлага туршлага олж аваад гол нь хувийн бизнес хөөх талаар бодож байгаа бөгөөд ирээдүйгээ өөрийн компанийн захирал нь болоод бусдад хүндлүүлж, сайхан амьдралтай “пээдгэр” амьдрана гэсэн зорилготой..
Хэрхэн албан тушаал ахихыг би мэдэхгүй тул нэгдүгээр нөхөрт зөвлөгөө өгөхөө азналаа..
Харин хувийн бизнес эрхлэхээр зориг шулуудаж яваа хүнийхээ хувьд хоёрдугаар бизнес эрхлэгчдэдтэйгээ л би ярилцая.
Миний ажигласнаар тухайн хүн чадвар өндөр бөгөөд овсгоотой бол сайхан сайхан амьдраад явсан хүмүүс их харагдахынмаа.. Жишээ дурдая л даа..
Жишээ 1. Нэг компьютерийн багш байлаа. Заагаад л байдаг заагаад л байдаг . Тэгээд мэдээж сайхан амьдрая гэсэн мөрөөдөлтэй байсан тул яаж ийж байгаад нэт кафе нээсэн байгаам. Мэдээж олон псчин нөхдүүд цуглаад нөгөө нөхөрт нилээн орлого авчирч л дээ . Тэгээд мань хүн лангуу түрээслэн авч пс зардаг боллоо.. Дараа нь бага хэмжээгээр зардаг байсан бол сүүлрүүгээ их хэмжээгээр зардаг болтлоо дэвшсэн байгаам.
Жишээ 2. Гэхдээ жишээ нэгийн атаархлыг төрүүлдэг жишээ хоёрдох нөхөр байнаа. Адилхан Псны бүтээгдэхүүн зардаг лангуу байсан. Бүр жишээ нэгээс ч бага лангуутай байсан шүү. Хоолоо л олдог байж. Гэтэл жишээ хоёр болохоор лангуу биш Дэлгүүр нээе гэж төлөвлөсөн байгаам. Тэгээд л нээгээд л реклам энэтэр явуулаад. Хүмүүс ч танидаг болжээ. Нэг дэлгүүрээ арай ядан ажиллуулж байсан бол одоо УБдаа танигдахаар олон дэлгүүртээ болжээ. Танарт нэрийг нь хэлбэл танар өө тэр юмуу гээд танина даа хэхэ..
Жишээ 3. Нэг бүсгүй байсан байгаам. Тэр бүсгүй хөөрхий нөхрөөсөө салаад амьдрал нь хэцүүхэн байсан . Тэгээд яахуудээ гадаадаас хувцас оруулж ирээд УИДэлгүүрт тавиулж заруулдаг байсан байгаам . УИД чинь орлогынх нь 33 хувийг авдымшдээ хэхэ. Тэгээд хувцас нь их борлуулалттай овоо байж. Тэгээд яг одоо дэлгүүр нээе гээд хөөцөлдөж байгаа бүсгүй байгаа юм.
Жишээ 4. Нэг програмер байжээ. Тэр программер зөвхөн монголдоо л хэдэн компаниудад дамжин ажил хийж цалингаараа амьдардаг хүн байсан байгаам. Тэгээд гэнэт тэр нөхөр ПС үйлчилгээ өөрөө явуулахаар шийдсэн байна. Тэгээд яахуудээ дуудлагаар пс засаад л принтер цэнэглээд л гээд явсаар байгаад нилээн том  үйлчилгээний газрын эзэн болсон байна.
Жишээ 5. Нэг бүсгүй байжээ. Уг нь ажил эрхэлдэг юмсанж. Даанч гоо сайхны талаар гэхээр л нүд нь бүлтийгээд мангар их сонирхдог байжилдээ. Тэгээд шийдэж гэнэ. Ажлаасаа гараад хамаг мөнгөөрөө гоо сайхны салон ажиллуулжээ. Салоны үйлчлүүлэгчдийн үйлчлүүлдэг шалтгаан нь ердөө тэр бүсгүй маш сэтгэлээсээ үйлчилдэгт байсан байгаам. Салоныхоо хажуугаар хүүхдүүдэд гоо сайхны хичээл заана. Одоо тэр бүсгүй сарын цэвэр орлого 2сая болсон 300мянгын цалингаасаа маш дээр дэвшсэн байгаа биздээ.

Жишээ 6. Нэгэн бүсгүй байжээ. Миний ээж байгаам. Хоёр өрөө байртай байсан байна. Эхний таван жил гэр хороололд амьдраад хоёр өөрө байраа хөлслүүлсээр байгаад нэг өрөө байртай болж. Тэгээд л давхар хөлслүүлээд мөнгө олоод байдаг юм байгааздээ хэхэхэ.. Одоо хаустай болохоор зүтгэж байна.
Жишээ 7. Нэгэн залуу байжээ. Бяслаг гаргаж борлуулах хүсэлтэй. Уг бүтээгдэхүүн нь голланд энэтэрийг бяслаг шиг бяслагыг Монголд гаргаж байгаа юм л даа. Гэхдээ бяслагыг хийнэ гэхэд мөнгө их шаардлагатай тул гахайн ферм нээсэн байгаам. 2жилийн өмнө 3 гахайтай үйл ажиллагаа эхэлж байсан уг ферм одоо 60 гахайтай болсон байна. Уг залуу бяслаг бүтээх хүслээ хаяагүй бөгөөд мөнгө цуглуулж бяслагны үйлдвэр байгуулахаар зүтгэж явна.
За эдгээр жишээ миний амьдралд тохиолдож байсан жишээнүүд бөгөөд дээрх хүмүүс цагт баригдаж цалинд хавчигдалгүйгээр сайхан л амьдраад болоод байгаа хүмүүс байна. Та юу гэж бодож байна.???
Өшөө өөр жишээ байвал сэтгэгдэл дээр бичнэ үү .

Comments