Monday, March 12, 2012

Занабазарын музей үзэв

Энэ сайхан залуу насаа үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс гадаадын урлагын бүтээлийг үзэж чаддаггүймаа гэхэд Монголын урлагын бүтээлийг үзэхээр шийдээд аян замдаа гарч эхэллээ..
Хамгийн эхлээд Занабазарын музей үзэв.

Аль эртнээс л үзэх юмсан гэж мөрөөддөөд байсан юм.
Музей хэд хэдэн танхимуудаас бүрдэх бөгөөд эндээс та бүхэн монгол дархны болон монгол эмэгтэй уран үйлийн гайхамшигыг харж болохоор байна.
Хүннү үеийн булшнаас олдсон энэ олон төмөр хээ чимэглэлүүд надад их таалагддаг юм. Энэ хээнүүд дэх дүрсүүд нь тухайн үеийн амьтан болоод монгол хүн байгальтайгаа хэрхэн холбогдож байсныг тод томруун харж болохоор байдаг .
Чингис хааны морьт хөшөө болох Цожин болдогт хүннүгээс олдсон эдгээр төмөр амьтны дүрсийг нилээн дэлгэрэнгүй музей бий, очиж үзээрэй. 
Монголын урлагын дэлхийд гаргахад эдгээр дүрсүүд их тус болох юм боловуу гэж бодох юм. Энэ дүрсээдээр элдэв санаа авч , гоёл чимэглэл хийж, Монголын урлагыг дэлхийд тамгалбал хичнээн сайхан билээ.
Энэ сэлэмны ишэн дээрх аргалын толгойг  том зиндааны хүн барьж байсан , эсвэл тайлга тахилгад ашиглаж байсан гэдэг юм билээ. Иймэрхүү уран нарийн хийцийг урьд нь олж байсан түүхгүй гэж яридын байналээ.




За тэгээд занабазарын урлагын танхимд болохоор нөгөө олон дарь эхүүд дүрээрээ байж байналээ дээ .. Монгол урлагын дэлхийд таниулсан ганц бүтээлч нь Занабазар бөгөөд энэ  хүний бүтээлээр дэлхий Монгол урлагыг мэддэг юм.  Манай нэг урлаг судлаач хэлэхдээ гайхамшигтай сэтгэдэг уран бүтээлч гараад ирвэл рекламтай рекламгүйгээр дэлхий өөрөө таниж эхэлдэг юм гэж хэлсэн билээ. Тэгэхээр манай урлагт Занабазар шиг хязгааргүй сэтгэгчид дутаж байна гэж би өөрийн бодлоо бичив.
Цаашаа явбал зээгт наамлын хэсэг байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Зүү утас хоёрын нийлүүлсэн бүсгүй хүний ухаан боловуу гэлтэй. Зээгт наамал нь олон жилийг даах чадвартай бүтээл болдог гэж сонсож байсан юм байна. Нээрээ бас зүү ороох аргыг сурах юмсан. Бас л зүү ороосон нь байдаг мөртлөө давуу нь элэгдээд байдаг гэж сонсож байсан юм байна. Сурах юм ч их байхдаа.. Зээгт наамал, зүү орох хатгамал гэх мэт дугуйлан гаргах юмсан хэхэ . 
Нээрээ хамгийн эртний зээгт наамал бол нөгөө Хүннүгийн булшнаас олдсон хивс шүүдээ.. Буга барьж багаа ирвэс энэтэрийг дүрсэлсэн байдаг. Эрдэнэт хивс тэрний дүрсийг ашиглаж хивс хийсэн боловч хөөрхий муухай юм хийсэн байналээ .
За өөр сайт дээр уран сайхнаар энэ хивсийг энгэж бичсэн байхынмаа . уншиж болгоомуй.

Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг монголын нутагт амьдарч байсан эртний нүүдэлчин түмний гоёл чимэглэлийн урлагийн дурсгалт зүйлээс нэн эртнийд зүй ёсоор ордог. Төв хэсэгт нь тасралтгүй үргэлжлэх усан хээг ширж, тойруулаад тэмцэлдэж байгаа есөн хос өмьтдыг уран зохиомжтойгоор ширлэн дүрсэлжээ. Адгуус амьтан араатны амь өрссөн тэмцэл, эрч хүчийг ийнхүү гаргасан эл бүтээл гоёл чимэглэлийн хүрээнээс аль хэдийн хальж утга төгөлдөр ширмэлийн бүтээлийн хэмжээнд хүрсэн байна. Эл ширдэг дэх дүрсийг бүтээсэн арга барил, дүрс дүрлэгдэхүүнээ гурамсан зээгээр хүрээлсэн байдлыг тунгаан ажихуйяа монголын торгон зураг манай эриний эхэн үед үүссэн гэх үндэслэлтэй.

Энэ хамгийн эхний зураг дээр нэг ирвэс бололтой амьтан гол нь далавчтай байгаагаар их дүрслэгдсэн байх юм. Мэддэг хүн байвал тайлбарлаач хөө .. 
за нөгөө зээгт наамлаар чинь энэ том бүтээлийг бүтээсэн байгаам даа.. ширхэг бүрийн утас даавууг нь нямбайлан оёж бүтээж , үр хүүхэд бидэндээ үлдээсэн өвөг дээдэстэй л талархаж явая даа .. Зургыг томруулан харна уу .
За тэгээд есөн эрдэнээр уг зургаа амьд мэт болгож, чимэглэн дүрсэлсэн байдаг нь үнэхээр гайхамшигтай ховор эрдэнэ болжээ .
Зээгт наамлыг хэрхэн хийх талаар бусад сайтад бичидхээ :

 Торгон зургийг хийх технологийг товч дурдахад: хар зураг гурван хувь гаргах, торгоо цардах, эсгэх, дүрсийн хөвөөг нугалж наах, дүрсүүдээ өрж зураг үүсгэх, зээглэх зэрэг юм.
Зээг тавина гэдэг ньторго, хоргой мэтийн зөөлөн эдээр эсгэсэн зохиомжийн дүрслэгдэхүүний хэвийг алдагдуулахгүйн тулд хэрэглэдэг нэг ёсны бэхэлгээ юм. Зээг өөрөө тухайн дүрсийг тодруулж өгдөг. Өөрөөр хэлбэл өрж байрлуулсөн дүрсүүдээ ар дэвсгэр дээр тогтоож зээглэдэг. Наамлын урлал торгон зургийг бүтээх аргын нэг онцлог нь олон салангид хэсгээс бүрдэх эд ангитай бөгөөд нэг нь нөгөөгийнхөө аль нэг ирмэгийг дарж байрладаг.

Торгон зургийг торгон хоргой мэтийн гоёмсог эдээр бүтээдэг тул зээгийг мөн торгон, алт мөнгөн утсаар хийдэг уламжлал тогтжээ. Зөв солгой эрчээр гурван хэсгийн нийлүүлж томсон утсыг гурамсан зээг гэдэг. Зээглэх дүрсийнхээ том жижгээс болж нэгээс хорин нэгэн (1,3,5,7,9,12,15,18,21) ширхэг торгон утсыг олог цөөнөөр давхарлан томж, бүдүүн нарийн янз бүрийн зээг тавьдаг. Зээгний өнгө дүрсний өнгөнөөс ялгагдахуйц өөр, бараандуу байхаар сонгож авдаг. Туслах чанарын жижиг дүрсэнд нарийнаас нарийн зээгийг түүхийрүүлсэн утсаар тавьдаг. Торгон утас ширхэглэн задлахыг утас түүхийрүүлэх гэдэг байна. Адууны уртын хялгас торгон утсаар ороож зээглэхийг хялгасан зээг гэдэг.

зээгт наамлын талаар мэдээллийг энэхүү сайтнаас авав. цаашаа үзэж сонирхоорой:
Сайтыг үзэх
сайтад дотор олон зураг байналээ томруулан харна уу .



Цааашаа Монгол зургын үзэсгэлэн байлаа. Хүмүүсийг амьд юмшиг зурсан байна. Тухайн үеийн хүмүүс хөрөг зургаа энгэж л үлдээх юмдаа.. Үнэхээр сайхан .. Гол нь тэр үед олон хээ хуартай хувцас өмсөж байсан тэрийг нь яг таг зурсан байна шүү .. Балдуугын Шаравын бүтээл их байнаа. Зарим нь хуулбар зураг байна.
Энэ нэг ноён хатантайгаа хөрөг зургаа авхуулсан байналээ. /Ноёны нэрийг мартав/ Энэ ноёны хүүхдүүд нь бас хараад сайхан л байдаг байхдаа .. Ав адилхан байвал бас тээ ахахах ..


Багадаа уран зургын ном үзэж байсан юм байна. Тэр номон дээр байсан зургууд байналээ . Ихэнхийг нь би бас таньж байналээ . хэхэ Одоо хэн хэн ямар зураг зурсныг нь мэддэг болчуул нөгөө урлагын боловсролоо эзэмшихэд дөхөмтэй байнадаа хэхэхэ ..
 

 Цамын урлагын танхимд бол мэдээж олон сайхан цамын багнууд байсан. Гэхдээ хийц нь бол гайхамшигтай юм билээ. Юун ч нарийн хийцтэй хийдэг юм. Гайхалтай. Монголчууд Манжийн дарлалын үед ядуу байсан мөртлөө л аймар баян байгаам шүү хэхэ .

Шинэ олдворын талаар танхим байналээ . Хүннүгийн булшнаас олсон бололтой янзан бүрийн хүүхэлдэйнүүд , морьнууд гэх мэт олон модон зүйлс байналээ .
Тухайн үед хөгжил өөсөө шалтгаалан хийж байгаа зүйлс нь өөр өөр байжээ гэж тодорхойлж болмоор . Хүннүгийн үед хүрэл зүйлс ихээр хөгжиж, хүрэл чимэглэлүүд газар авч байсан бол Занабазарын үед алт эрдэнээр бас их сайхан зүйлс урлаж байжээ.
Аливаа юмны хөгжил нь оргилдоо хүрэхээр буцаад эхнээсээ эхэлдэг гэдэг .
Занабазарын бүтээсэн урлаг гайхалтай мөртлөө , надад Хүннүгийн үеийн бүтээлүүд илүү таалагдаж байна. Орчин үеийн бүтээлүүд ч гэсэн эртний бүтээлээс ихээхэн сэдэвлэх болжээ.
Уг музейн сайт:
орж сонирхоорой.


http://www.zanabazarfam.mn










No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа