Friday, April 27, 2012

Миний эгч ирсэн юмуу буюу гучин жилийн дараа эмээ нутагтаа ирсэн нь

За бээжинд сурдаг байсныг та бүхэн санаж байгаа байх. Нэгэн зуны амралтаар би бээжингээс ирлээ.
Тэгээд манайхан хөвсгөл яваад ирсэн гэнэ. Эмээ нутагтаа очсон гэнэ гээд баяртай бөгөөд сонин мэдээгээр намайг угтлаа.. та тэр бичлэгийг үзээрэй Та тэр бичлэгийг үзээрэй гэж дүү нар шуугилдана.
Эмээ эхээс наймуулаа бөгөөд доороо долоон дүүтэй айлын том охин байжээ.
Эмээ цагийн аясаар хотод өвөөтэй учирч , гурван хүүхэд гаргасны нэг нь манай ээж юм. Ээж эмээгийн ээжийн талаар ярихдаа:
“Бид цэцэрлэгээс тараад ирж байлаа. Гэтэл манай гэрийн хаалга онгорхой бид гайхаад хартал нэг эмэгтэй хүн ирсэн байна. Тэр юун хүн юм бол гээд тухаайн үед ухаан орсон бишдээ.. мэдэхгүй байв. Тэр их өндөр ажилсаг хүн байсан бөгөөд мод түлээг тап тап хийтэл нь хагалж, дөчийн бидонтой усыг хэнэг ч гүй өргөдөг , гэр орныг чинь цэмбийтэл нь цэвэрлэдэг, гял цял болтол нь зүлгэдэг хүн байв. Орой нь манай ээж ирээд “за хүүхдүүдээ энэ хүнийг буурал ээжээ гэж дуудаж байгаарай “ гэж заав. Миний ээж гайхаад энэ ямар сонин юм бэ Мууран ээжээ гээд байхдаа ядаг байнаа гэж буруу сонсжээ. Тэгээд нэг өдөр хүний баасан дээр гишгэчихэж гэнэ. Мууран ээж нь аймар загнаад л цэвэрлэж өгч.  Ээж энэ талаар дурсахдаа тухайн үед мууран ээж намайг загнаад гутлын улыг цэвэрлэж өгч байж билээ гэж байнга дурсдагсан.
За тэгээд мууран ээж найман хүүхэд гаргасны хамгийн том нь манай эмээ тэгээд цаашаа үргэлжилнээ.
Бичлэгийг би үзэж байна.
Бичлэг эхэллээ.. Хөвсгөл нутгын үзэсгэлэнт сайхан байгалийн талаар зураг  авч байна. Цаана нэг айл байгаа бололтой , ойртсоор явна.
Гэрээс нэг буурал толгойтой эмээ гарч ирнэ. Эхлээд хэн ирснийг нь мэдээгүй бололтой сайн байцгаана уу хүүхдүүдээ гэсээр  гарч ирнэ.  Тэгээд л машинаас хүмүүс буугаадр бо л эмээ ч инээсээр буутал нөгөө эмээ:  
МИНИЙ ЭГЧ ИРСЭН ЮМУУ гээд л уйлаад эхлэнээ. Тэр эмээ хамаг биеээрээ хойш татаж, гар хөл нь сарвагнан уйлж эхлэх бөгөөд эмээ ч бас нулимсаа арчин зогсоно.
Энэ хэсгийг үзсэн багачууд “миний эгч ирсэн юм уу” гэж даган хэлж шоолох бөгөөд ээж надад эмээ чинь гучин жил нутагтаа очоогүй хүн шүүдээ гэж хэлнэ.
Тэгээд бичлэг цааш үргэлжилнээ.. Гэрээр дүүрэн хүмүүс уйлалдаад эхэлж байгаам. Тэгээд овоо хүмүүсийн уйлах татарч , бие биенээ үнсэж байтал дахиад хэсэг хүмүүс ороод ирлээ. Бас л яг эмээтэй адилхан хүн.. Аягүй сонин... Энэ удаа эмээгийн хамгийн бага дүү нь юм. Хамгийн бага дүү нь дахиад л татаж ирээд л гараа сарвагнуулан уйлж эхлэв. Тэгээд тэр бичлэг дээр бол олон хүмүүс уйлжийнаа.. эмээ , өвөө тэгээд тэдний хүүхдүүд л уйлаад л байхын уйлаадл байхын..
Эмээгийн бага дүү нь эмээдээ эрхлээд байгаам чинь.. тэгээд эмээгээс бага дүү нь гурван өдөр салаагүй. Тэгээд эмээ бие заслаа гэхэд бага дүү нь хормойноос нь зуураастай.. хахах...
Тэгээд хамгийн инээдтэй нь нэг улаан алчуур байнаа .. тэр алчуур эхлээд бага дүүгийнх нь толгойд тохоостой ирсийн.. тэгсэн чинь нэг мэдсэн бага дүү нь уйлахдаа аваад л нүүрээ арчиад л нулимсаа арчиж байна. Тэгсэн дахиад нэг кадр дээр том дүү нь аваад нүүрээ арчиж байна. Тэгсэн манай эмээ бас арчцаан цохиж явна.. хөөрхий алчуур нийтийн алчуур болоод хамгийн сүүлд нөгөө эмээгийн бага дүүгийн толгой дээр эргэж тохогдож аваад л явлаадаа..
Тэгээд эмээг тосож авна угтаж авна гээд л бөөөн л уйлаантай бичлэг үзэж, гучин жилийндараа нутагтаа иржийгаа  эмээгээ харсаар байгаад л бичлэг дууслаадаа.. хэхэ...

2 comments:

  1. yun huurhuniin

    haha ter ulaan alchuuriig unshij uhtlee ineelee

    ReplyDelete
    Replies
    1. харин тээн лаг инээдтэй байгааз .. тэгжийгаад дахиад нэг үздээ .. энэ уулзалтаас хойш манай хамаатанууд бие биенээ мэддэг болж, дандаа хөвсгөл жил бүр явдаг болсон.

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа