Tuesday, July 17, 2012

Ойрын үед блогууд баахныг уншив


Банжиг нээгдэж байхад би сүрхий блогчин байлаа.. Блог уншигч нөхдүүд зарим нь намайг мэр сэр мэдэх бизээ .. БИ ЭНД БАЙНА гэдэг блогын нэртэй.. 170 гаруй бичлэгээ алдсан даа .. Банжигийнхны хариуцлагагүй байдлаас болж.. Хятадад сурч байсан болохоор Хятадын талаар өөрийн харсан мэдсэнээ дэлгэрэнгүй бичиж танилцуулж байсан хайран бичлэг минь .. Би блогтоо өөрийн амьдралыг бичин үлдээж, магадгүй би алдартай хүн болвол өөрийн намтараа эсвэл би жирийн хүн болвол өөрийн дурсамжаа үр хүүхдүүдээ үлдээнэ гэж бодож бичдэгдээ..




За ойрын үед юм бичихгүй байсан ч гэсэн блогчдын бичлэгийг бол аймар л уншлаа..
За эхнээс нь бичээд явчихуудаа ..



Гуталчин
-Энэ нөхөр бол ЯПонд байдаг . Эхлээд бид блогын найзууд байсан сүүлрүүгээ чатын найзууд болсон. Удахгүй монголд ирнэ. Надад заяаны ханийг минь олж өгөх өртэй болсон.
Гутал сонирхдог нь надтай бас хобби ижил.. Би гутлын дэлгүүр нээхиймсаан гэж их мөрөөддөг .. Тэгээд өөрийгөө надтай их санаа бодол ижилхэн гээд байгаан .. Гэхдээ санаа ижил ч гэсэн бие бол хол зөрөөтэй гэдгийг үзүүлээд гээд бэлдээд сууж байна  ккк..../би тарган хөөөн//..
Блогоо бичихгүй хаацн.. уг нь бас бичиж байвал .. ажил ихтэй байгааздээ .. Монголд ирэхээр нь уулзана .. Тэртэмдэглэлээ бичнээ за..
Тус блогын хаяг:  http://gutalchin.blogspot.com/

 Вансэмбэрүү цэцэг
Энэ хүн Канадад ажилладаг байсан .. Ажилгүйдэл болоод ажлаасаа гусагдсан гээд хэлчүүл алуулах байх .. Нэг мэдсэн чинь ажлаасаа гарчихсан байсан .. Байнга л бичлэг нь нэмэгдэж байдаг. Хамаг юмыг нь шахуу мэддэг болчихлоо .. Амар байнаа амар байна. Англиар ус цас, толгой тархи нь сэргэг юм болвуу даа гэж боддог. Ийм мэдлэгтэй хүн Монголдоо ирээд бут авах байх гэж тэрүүхэндээ хүлээж суудаг шүү.
Тус блогын хаяг: http://tsogie.blogspot.com/

Нараа- Ногоохон блог
Энэ бүсгүй бол хоёр хүүхэдтэй, нөхөртэйгээ  Япон сурдаг бүсгүй байгаам .. Өөрт тохиолдсон явдал болоод хүүхдүүдийнхөө хөгжилтэй явдлыг бичдэг нь их хөөрхөн. Японы аж амьдралыг дэлгэрэнгүй мэдээлдэг нь надад их таалагддаг..  Магадгүй японд очсон юмшиг сэтгэгдэлийг их хөдөлгөдөг  байх л даа .. Хэзээ нэгэн өдөр японд очиж тэдний технологи, аж төрөх ёс, хөгжилийг өөрийн нүдээр хараад Монголдоо авчирна нэвтрүүлнэ гэдэг бодлыг төрүүлж өгдөг Японд суралцагч оюутнуудын блогуудын нэг.. Надад их таалагддаг зүйлс нь Япончууд илтгэх урлагыг ямар гарамгай хөгжүүлж байгаа нь тус бүсгүйн гэрийнхний амьдралаас харагддаг.
Тус блогын хаяг: http://nogoohon.blogspot.com/

Дамдаа
Энэ бүсгүй их ухаалаг. Бас нилээн томоохон ажил магадгүй өндөр тушаалтай ажил хийдэг юм шиг санагддаг. Бас хөөрхөн хүүхдүүдтэй боловч гэр бүлийнхээ амьдралыг бичхээс илүүтэй өөрийн үзэл бодолыг бичдэг нь хаяа над шиг эршүүд нөхөртэй бодол ижилхэн юмшиг санагддаг. Улс төрийн талаар нилээн дэлгэрэнгүй ойлгож байгаа нь их таалагддаг боловч би өөрөө дургүй болохоор улс төрийн бичлэгүүүдийг нь гүйлгээд өнгөрөөдөг .. Харин аж ахуй амьдралд оршин тогтнох тухай түүний бодлуудыг уншихын тулд би их ордог шүү ..
Тус блогын хаяг: http://damdaa.blogspot.com/

Судлаач ГаНхуяг
Энэ хүний сэтгэлгээ бол олон жил улс төрөөр явчихсан , улс төрийн үнэн нүүр царайг үзчихсэн хүн байдаг .. Улс төрийн талаар биш юмаа гэхэд өөрийн үзэл бодлоо энэ хүн шиг дэлгэрэнгүй сайхан өгүүлж сурмаар санагддаг. Хамгийн сонирхолтой нь миний ажигласан олон зүйлсийг энэ хүн өөрийнхөөрөө тайлбарласан нь надад түүнээс суралцах боломжийг түлхүү ойлгодог юм. Бүр хэвлэж аваад уншдаг шүү.
Тус блогын хаяг: http://gankhuyag.wordpress.com

Судлаач Галаарид
Уг хүн гоц үзэгдэл , бөө судлаач болохоор олон мэдэхгүй зүйлсээ мэдэж авдаг . Бөө судлал, бөө нар дундаа алдартай хүн шүү.
Тус блогын хаяг: http://galaarid.blogspot.com/

Кюүки
Энэ хүн блог дээрээ элдэв дуу дүрс олныг оруулж, бичлэг цөөхнийг оруулдаг боловч энэ хүнээр дамжуулан япон орныг мэдэхэд их дөхөм болдог. Мөн энэ хүн урлагын мэдрэмж илүү хөгжсөн юм шиг санагддаг . Түүний бичсэн киноны , музэйны, аялалын, дууны гэх мэт нийтлэлүүд нь тухайн хүний уран сайхан, урлагын гоо сайхны мэдрэмж бас нилээн өндөр хөгжлийг харуулна.
тус блогын хаяг: http://koyukinoblog.blogspot.com/

Гилийн хатан
энэ хүний бичлэгийг нилээн дагаад уншсан. Эрт цагт БЛОГТОЙ ХҮН гэдэг блогчин байсан .. Одоо ч Банжиг дээр байгаа л байх .. Энэ хүний бичлэгийн тэмптэй яг ижилхэн .. Олон хүмүүс дагаж унших дуртай. Энэ бүсгүй маань шар хүүхэн юмшиг байгаам бор биш.. Өнгө зүсээ олон бичсэн нь тиийм сэдлийг төрүүлж байна . Гэр бүлээрээ гадаадад амьдардаг хүмүүсийн нэг боловч , австралид очоод дагаж мөнгийг нь хэмнэх юм сан гэж хүртэл бодогддог шүү. хаха .. Бичлэгийн тэмп энэтэр нь үнэн хөгжилтэй сайхан ч бүсгүй .. Монголд ирвэл Блогчидоороо нэг уулзалдах юмсаан ..
Тус блогын хаяг: http://giliin-khatan.blogspot.com/

http://ebe-photo.blogspot.com/
Тус блогыг ороод гарахад гэмгүй боловуу .. Гэхдээ хамгийн сүүлийн бичлэг 1жилийн өмнө гэж байна . Найз минь намайг хэрвээ сонсож байгаа бол чиний бичлийг үнэхээр хүлээж байна. Би өөрөө зураг авах үнэн хобби болохоор энэ блог бас их багш болж байна . Гэхдээ би шилдэг зураг авахад өдий байна даа..

Юна буюу Энхриймаа
Анх банжигт блогоо нээчээд хөөрхөөн шуугиан тарьж байлаа .. Яагаад гэвэл энэ хүн бидний ижил сэтгэл зүрхтэй боловч бэлгийн чиг хандлагаараа өөр .. Анхнаас нь би түүнийг дэмжиж ирсэн. Угаасаа хулгай хийж хуурч яваа хүн биш .. Өөрөө сэтгүүлч болоодч тэр юмуу бичсэн бичлэг нь шал ондооо.. Би түүн шиг бичээд ном зохиол гаргахымсан гэж их мөрөөддөг шүү. Яаяа миний мөрөөдөл ямар их байнаа хаах .. 2008 байнуу тэр онд хүмүүс анх Энхриймааг тодрон гарч ирж байхад ойлгохгүй байсан. Тэр бүхнийг сөрж гарсан ухаалаг охин. Бүх үйлдлийг нь би байнга дагаж харж байдаг болохоор их танил байдаг . Харин энэ хүн өөрөө намайг танихгүй. Түүний бичлэгүүд дор санал сэтгэлээ бичий гэхээр боломжгүй байдаг тул харсаар уншсаар байгаад өнгөрдөг. Уулзах боломж гарна гэдэгт би байнга итгэдэг. Яагаад гэвэл би өөрөө дэлхий дахиныг байлдан эзлэх бизнес санаа зөндөө болохоор түүний авьяасыг ашиглахымсан , тийм ч учраас уулзах байхдаа гэж боддог.
Тус блогын хаяг: http://enkhriimaa.blogspot.com/

Миша- Чи бол миний дэвтэр
Анх харахад уг блог пизда л гэнэ, боовооо л гэнэ , янхан  л гэнэ бөөн хачин хараал.. би аймар гайхсан.. Тэгээд нэг бичлэгээс нь түүнийг ойлгож уншиж эхэлсэн. Сүүлийн 7 хоног нэг нэгээр нь заваараа уншсаар байгаад бүх бичлэгийгнь дуусгачихлаа.. Уг блогын эзэн залуу өөрөө Цэнхэр . Гэхдээ тэр хүний Ноён Ттэй харьцаж байгаа хайр дурлалын харьцаа нь үнэхээр романтик. Бичлэг дээр тэр хоёр л гараад ирэхээр би үнэхээр баярлаж шимтэн уншдаг шүү. Сүүлдээ бүр НоёнТгийн талд орчихсон Миша чи салваа ухааны сэтгэгдэл хүртэл бичээд амжсан. Хоёр найзтайгаа архидна гэдгийг үзүүлээд өгч байгаам.. Гэхдээ түүнд нэг хэлмээр үг байдаг нь "ийм их цэнэглэсэн тархийг яагаад Монгол улсдаа ашиглахгүйгээр дэмий сэлгүүцнэ вэ" .  Ноён Т  л Мишаг залаад амьдралын сайхныг үзүүлээд өгөх байх гэж хүлээдэг. Яагаад ч тийм байдын аймар бүтэлгүй наасн .. хэхэ ..
Тус блогын хаяг: http://alex-mishaa.blogspot.com/


За тэгээд нийт блог нийтлэгчдэдээ хэлэхэд өөрсдийн дагадаг блогуудын талаар мэдээлэл бичвэл би ч бас дагаж уншмаар байна шүү ..

4 comments:

  1. Анх удаа миний блогийн тухай хүн бичсэн байхыг уншлаа сонин л санагдддаг юм байна. Баярлалаа.

    ReplyDelete
  2. Terbumtan guya ta Australia-d irne geed baisan heveeree yu?

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа