Амарбаясгалан хийд очсон нь ..



Дархан хотоос засмал замаараа 100 км яваад /хүмүүс 70 гэхийн , замын тэмдэглэгээ дээр 100 гэхийн / зүүн тийш 35км яваад Амарбаясгалан хийд орно.
Манжийн хааны үед 1800 оны хавьцаа юмуудаа ..энэ хийд ашиглалтанд орж, Богд хааны
зарлигаар Гонгор бурхныг бий болгож, Монголчуудын эд баялаг арвижих ГОНГОРЫН БУМБЫГ тахих ёслол үйлддэг болжээ. Бумбыг тахисан хүмүүсын идээ будаа элбэг дэлбэг, санасан хүсэл нь дэлгэрч бүтдэг гэж хүмүүс улам бүр тахисаар байна.
Тус хийдээс мөнгөн бумбанд арван зүйлийн идээ будаа гэх мэт шүншиглэж болох баахан зүйл хийгээд 14 хоног ном хурж , шүншиглээд түмэнд олондоо тараадын байна. /Үнэ 350,000 төгрөг/
Аа бусад газар гандан гэх мэт газруудад шаазан, шавран, паалан, зэс мөнгө алтаар хийгдсэн бумбыг 18мянгаас 1сая хүртэл төгрөгөөр зардын гэнэлээ.
Гонгорын бумбыг зөвхөн Амарбаясгалан хийддээр тахидаг бөгөөд  энэ хийд л үүсгэн санаачилж, тахисаар ирсэн уламжлалттай өөр хаана ч тахидагггүйгээрээ онцлог юм.
Монголчууд улам бүр тахисаар энэ жилийн хувьд тахисан бумба нь 5000 гарчээ.
Гурван өдөр ном хурах энэ өдрүүдэд бумба тахих, даллага авах гээд л бүх л зүйлсийг гадаад дотоодын лам нар уригдаж, залж, сүсэгтэн олон хийдэд битгий хэл,  хашаанд нь багтахгүйгээр тахиж байна.
Хийд байрлах тэр сайхан хөндий түмэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдаж, нэг дүүрэг хэмжээний газар майхан сав, машинаар дүүрч , ёстой л нүүдэлчин удамтай ард түмэн энгэж амьдардаг байсан болвуу, эсвэл наадам гээч нь энгэж болдын болвуу гэмээр эрээн алаг майханууд энд тэнд байрлаад, хурдтай хүчтэй машинууд нь давхилдаж, байгаль дэлхий нь хог, баасаар дүүрч , машины дугуйнд элэгдэх нь харамсалтай ч юмшиг .
Амьдрал ахуй нь дээшилсэн, дэлгэрсэн гэж хүмүүс ам булаалдан яриад , энд хүнтэй тэнд хүнтэй гэж хийдийн газрыг өмчлөөд , аяны эвхэгддэг сандлыг хүн болгон бариад шахцалдан явах нь “гүйээ мөн сүсэгтэй улсаа “ гэж хэлэх гэхээр хурал номын эд үед нь зүүрмэглэсэн хүмүүс их байдаг болохоор “гүй ч юм болвуу гэж бодохын” ..
Гонгорын бумбаны тахилгын уншлага нь их чихэнд чимэгтэй аялгуутаймаа.. Хүмүүс ч тавгын идээгээ бариад хонх дугарах үед л “Хуурай хуурай “ гэж хашгиралдаад сэтгэл хөөргөнө.
Бумбыг нь хурааж аваад, ном хурж байх агшинд лам нар нь шүншиглэдэг юм гэнэлээ ..
Тэгээд харин тараах гэхээр бөөн оочер , монголчууд болсон хойно буян номын газар ч тэр, бусармаг нүглийн газар ч тэр яагаад ч юм бэ нэгнээсээ түрүүлээд авчих юмсан, эсвэл “алалцах” гэсэн сэтгэл нь хөдөлдөг үү яадгуу сайхан ном уншуулчаад оочер гэж бэрх..
Хамгийн инээдтэй нь хүмүүсийн бумбыг хооронд нь солиод хүмүүс уурлалдаад л хэрүүл үүсгэхийн ... 1147 дугаартай хүнд бумбыг нь өгөх гэж байгаад 147 дугаартай бумбыг өгчихөж.. Тэгээд нэг залуухан хүмүүс 147 дугаартай бумбаа авах гэтэл уучлаарай солицон байна гээд хүний бумбыг “шахчихаж” байгаам .. Нөгөө хоёр нь 20 настай залуус байсан болохоор юм хэлж чадахгүй, шилээ маажсаар гарч байхад 40 50 настай авгай нар “миний бумба алга болсон байвал хохь нь гэж мэдээрэй” гээд л орилолдохын..
Би ч яахуу жилдээ ганц гаргадаг бумбаа нэг иймэрхүү юм байсандаа гэж танилаа..
Бусдаар бол сайхан л болллоо.. Сайхан л амарлаа бид.. 

Comments