Thursday, August 30, 2012

Грушик



Би олон ачаа ачуулнаа.. за байз юу билээ..
Бээжинд байхад ширээ худалдаж аваад, тэрийгээ өргөж ядаад явж байтал, казак залуу тааралдахаар нь зөөгөөд өгөөч гэж гуйлаа. Тэр залуу миний ширээг өргөөд явж байтал, баахан казак залуучууд “ГРУШИК” гэж мань хүнийг шоолж байв. Би оросоор ойлгодог ч ярьж чаддаггүй учир тэр үед ангалзсаар өнгөрч билээ..
мах ачуулж байсан юм байна.. контейнерт 18тн багтаах байсан юм. Хотын захад ачуулах байлаа. Микроор хэдэн баагий нар ирэнгүүтээ ярилцаж тохиролцсон 5000 аасаа 8000 болтол өсөж, хийхгүй шүү тэгвэл хаяад явлаа.. унааны мөнгө өг гэж дарамтлуулаад ярилцсаны эцэст 8000аар хийлгэхээр болсын юм.. аймар бүдүүлэг, дээрээс нь үглэж яншаад новш занг гаргаж байсандаа .. энэ хотын захад, энэмуу эмэгтэй яаж чадхын гэсэн маягаар.. тэгээд дуусгасандаа хөөрхий.. эрэгтэй ахлах маань ирж, үгэнд нь нам ороод, гялалзуулж байсан санагдана.
Тэгээд хэдэн контейнерт мах зах, бараа таавар, эд юм ачуулсны дараа “ахаа эгчээ” болсын юмдаг..
Одоо ажиллаж байгаа газарт бүтээгдэхүүн ачаалах, зөөх, машинаар хүргэж өгөх гэх мэт үйлчилгээ эрхэлдэг грушикийн мест байдаг юм. Тэд нараар юм зөөлгөнө гэвэл ажилд ашигладаг погоор ажлын бус цагаар дөчин тонны нэг контейнерийг 200мянгаар зөөвөрлөнө.
Анхандаа нэг компанийн улсууд байна, буулгаад өгчих байх гэж горьдож байтал, зам нь болохгүй, по намхан, гээд хөдөлж өгдөггүй.  Яадын билээ гэж гайхаж байтал мөнгөний чимээ сонсоод  өөр болдын билээ..  Тэд бүхнийг техникийн хүчээр хийдэг болохоор тэр болгон хөлс нь аймар цутгахгүй, инээд алдсаар хийж дуусгана. Тэгээд бас их үнэрхэх гэж үзнэ. Бензины мөнгө тусад нь авна.  Уг нь нэг ажлын хүмүүс байж, би хувийн юмаа хийж байгаа биш, би төслийнх нэртэй болохоор заавал үнэрхэж, мөнгө салгах санаатай.. гэтэл нэг удаа захирал үнэгүй хий гэж зааварчилсан биш грушикийг ажиллуулдаг хэлтэсийн даргууд нь надруу муухай хараад мөнгө өгнө шүү, ажил ихтэй гэж хашгирч, ажил дуусаагүй байхад хаяж явна гэж байлаа..
Дэнжийн мянга дээр бас грушикууд буюу тэрэгчид өглөө мах худалдаалдаг ид цаг дээр \өглөөний 6 7 цаг\ үнэд орж эхлэнэ шүүдээ. Олдохгүй.... грушикыг царайчлаад л... баярын өдрүүдэд 5000 болдын билээ.. уг нь 2000 байсын.. тэмээн дээр хоёр талаас нь мөнгө авдаг болохоор бүр дуртай, гайгүй ажил олдуул хийхгэж байсан ажлаа хаяд л явна.. Дотор зөөдөг грушикууд бас байна.. Хөөрхөн хөөрхөн банди нар... Тэгээд л зөөгөөд л , махаа чулуудаад л..
Гурвалжингийн гүүр дээр барилгын материалын цемент арматур зөөдөг грушикууд бас байна. Би нэг 500метр гаруй труба авсынмаа.. гэтэл тэр зардаг компанийх нь кран байхгүй гээд грушигдаж байгаам.. Арваад грушик ажиллаж байлаа.. Аймар халтар хувцастай,, аргагүйз,, төмөр чинь нуль зэв.. 219ийн диамертэй трубанаас 200гаруй метр авахаар болвоо..  нэг урт нь 600 гаруй кг... яджийхад нэг хужаатай чанар шалгуулах гээд аваад ирчихсэн.. хужаа гайхаад наажийгаам .. гүй ээ мөн их хүчээ.. үнэхээр мундаг.. үнэхээр биеийн чадлаар юм хийж байна....
Манайхан мундаг гэж бодож байнуу .. тэр хужаагийн үгийг сонсоод би дотрроо ичлээ.. бид дандаа л улаан махаараа зүтгэж байдаг.. дайрч байдаг.. гэтэл хужаа нар эргэвч энэтэр ашиглах ч юмуу, ганц хоёрхон хүн техник, ухааныг ашиглаад хөнгөхөн зөөчихдөг.. Махаар биш ухаанаар хөдлөх хэрэгтэй..  Хоёр хужаа нийлээд л эргэвч ашиглаад 500кг зүйлийг хөнгөхөөн вагон дээрээс буулгачихаж байгаам, манайхан бол арай өөрөөр үзэх байх..
Тэгээд 600кг трубаг арваад залуус хар хүчээрээ өргөж байхыг  бид хоёр дөрвөн цаг ажиглаж суулаа.. крантай байсан бол нэг цагын ажил байх.
Грушик нарын дунд нэг ахлагч байгаам.. ахлагчийг нь найрчуул бусад нь хамаагүй.. ер нь эрэгтэй  хүмүүсийн дунд нэг босс байдаг үзэгдэл байдаг юмшиг.. тэрийг нь аргалчуул бусад нь үгэнд нь орчихдог шүүдээ.. ахлагч үг дугараагүй байхад нөхдүүд үнээ нэмэх гээд л маныгаа зовооно.. ахлагч гэдэг ойлголтыг авснаас хойш түүнтэй нь л ярьдаг болов.. Ахлагч нь овоо юм үзсэн гар... За яахуу яахуу гээд л зөвшөөрнө.. бусад нь дуугай болно.
Энэ манай ажил дээр ч гэсэн ажиглагдаж байна.. годгор годгор хужаа нар трубаг хөнгөхөн өргөж, эвлүүлж, кранаар тавьсан зүйлсээ дахин дахин өөрсдөө янзалж яг таг угсарч бүтээсээр байна. Хөдөлмөрийн бүтээмж мангар ялгаатай байхдаа..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа