Saturday, October 13, 2012

би наймаачин байсаан 1

Манай блогуудаар өөрсдийн амьдралыг ярьсан үе эхэлж байх шиг байна.
би бас өөрийн наймаачин байсан талаар бичяа..

За байз яаж эхэлдийн билээ .. Яагаад гэвэл их бахархах биш харин хоолны мөнгө олох, хурдхан баян болчоосой гэж хүсдэг байсан болохоор одоо бодохоор их хэцүү санагддаг юмаа ...
За үнэнээ л бичий ..

. Аав бол цэргийн ажил хийж байгаад ажлаасаа гарчихсан , ажилгүй мөртлөө  наймаа арилжаа хийдэг хүн биш байв.. Ээж болохоор наймаа хийх хэрэгтэй гэдгийг ойлгодог байсан боловч шууд зориглочихож чаддаггүй , бас дээр нь төрийн албанд ажилладаг ганц ээжийн цалингаар амьдралаа авч явдаг байсан үе байсан байх / яагаад гэвэл би жаахан байсан болохоор санахгүй байна/.
Өөрөөр хэлбэл аав наймаа хийх гээд зогсовч хийж чадахгүй, хор шар байхгүй, тэмцэж чадахгүй , Ээж зориггүй , бас нэг талаар ажлаасаа гарчуул хүүхдүүдийг минь хэн тэжээх бэ гээд ажлаасаа гарч чадахгүй ийм тойрогт миний хамаг бага үеийн амьдрал өрнөсөндөө ...
намайг санахад аав эрээнээс ганц хоёр шоколат авчирч зардаг байсныг санаж байна, бас малгайны наймаа хийдэг байсныг санаж байна .. тэгээд бас машин унаж таксиддаг байсын ..
Тэр үед би их бага байсан .. гэхдээ аавыг гаднаас нь харахад үнэхээр миний сэтгэлд хүрдэггүй байв.. Дотроо хаяа харааж , хурдхан энэ дураараа амьдрах боломжгүй тойргоосоо гарахымсан гэж хүсдэг байлаа .. Аав хүнд их итгэмтгий, бас хувиа боддоггүй, хашир биш байсан болохоор нэг гайгүй наймаа явж байгаад л өөр хүний идэш болгодог байлаа ..
Тэр үед гайгүй бизнесээ нэгнээсээ булааж авдаг тийм үе их байсан .. одооч  байгаа ..
Тэгээд л нэг гайгүй болох нь дээ гэтэл дахиад л унана .. Би хэзээ нэг баяжихийн болоо гэж их хүлээдэг байлаа ..
Гэтэл манай ээжийн хамаатанууд төрөлхийн наймаачин улсууд байлаа ..
Тэдний амьдрал эрс сайхан сайжираад л манайх болохоор хаяа хоолны мөнгөгүй болоод зээлээр аврагддаг байв.. Би энэ бүхнийг муухай үзэн яддаг байж билээ ..

 Гэр сүлжмэлийн үйлдвэрийн ард байдаг .. Сургууль ч тэндбайдаг .. Хайлаастад бол хэн ч намайг танихгүй учир вакзолаас сүү авчирч хашаа гудмуудаар явж сүү зардаг байлаа .  Тэр үед ч гэсэн би бага байсан юм байна .. ГАнцаараа автобусанаар хотруу явж үзээгүй байсан гэхээр 10-12 настай ..
Сүүнээс хэр ашиг олдог байсныг би мэдэхгүй ээ .. гэхдээ л сайхан зардаг байлаа хөөрхий ..

Манай гэрийн байдал бас муудаад нарантуул дээр зогсдог эгч нь аавыг татаж лангуу авч бид нарантуул  дээр лангуу ажиллуулдаг болвоо..
Шинэхэн болохоор лангуу бас сайн ажиллахгүй ээ .. Би өдөрт 20мянга л олж ирдэг байв..
Ийш тийшээ гүйж зарсан нь мөнгө болж , хүн ирэхийг хүлээсэн нь зарагдахгүй ...
Тэгээд бороо орвуу гүй юу хамаг захыг нэгжээд цув аваарай гээд аймар зардаг байсан шүү ..
Хайрцаг хайрцагаар нь цув зардаг байсан нээрээ..
Жоомны хор бас их зарна.. манай лангуу хямдхан зараад байхад хүмүүс авахгүйн мөртлөө бусад лангууны хүн дээр очиж гуйж бөөний үнээр нь зарж , байж л бараагаа дуусгадаг байсан ..
Ажлын бээлий бас байна .. Сүүлд Хайлаастад ажлын бээлийний үйлдвэр нээгдсэн тэрийг шилэн хоргоных нь цаанаас шүлэнгэтэж харж байж билээ ..Тэр үйлдвэр захиалгаа дийлдэггүйм гэнэлээ ..
Эхлээд ичдэг байсан сүүлрүүгээ ичих манатай мөнгө олохгүй бол болку байлаа хөөрхий ..
нэг удаа  зах дээр бараагаа хурааж байгаад сайн найзтайгаа тааралдлаа ..  Тэр үед харалцаад л өнгөрсөн дөө .. чи зах дээр байсан уу гэхэд би биш гэж хэлснээс хойш хөөрхий минь асуугаагүй .. Харин дараа олон жилийн дараа их сургуульд би бээжинд тэр америкад сурч байсан үе юмдаг .. тэгэхэд би тийм юм хийж байсан чамайг харсан би тэгэж хариулсан гэж хэлсэн кэкэ ..
тэгэж хэлэхэд сэтгэл их амарч билээ ..



No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа