Tuesday, October 9, 2012

СПАРТА баллет

За Монголын Дуурь бүжгийн эрдмийн театр нь намрын нээлт болгож А.Хачатуряны “Спартак” баллетээр эхэллээ..
Спартак баллетэд  дөрвөн гол дүр байх бөгөөд мэдээж боолууд тэмцэж эзнийхээ эсрэг эрх чөлөөгөө хүсэмжилж тэмцсэн тэмцлийг харуулсан байна.
Красс: энэ дүрт бол роммын эзэнт улсын цэргийн жанжин бөгөөд хэтэрхий эзэрхүү, бас дэндүү  омог бардам, энэ дүрийг явахад маш их ихэмсэг дайчин ая эгшиглэнэ.

Энэ дүрээр Ром улсын эрх мэдэлтэн хаадуудыг төлөөлүүлжээ.. баллет эхлэхэд  ромын сүр хүчийг үзүүлж, сүлдийг гартаа атгасан байх бөгөөд бүжгийн хэмнэл нь дэндүү сүрдмээр , дүүлсэн, бас аймшигтай  ч юмшиг..
Ялангуяа эхлэл дээр дэндүү омог бардам зантай Крассыг бид олж харна.. Мөн найрыг  удирдаж буй байдал, бас тэгсэн хэрнээ спартаад нэг удаа баригдаж ялагдаж буй боловч араас нь нэхэж, спартакийн амийг хороож буй байдлаас нь дайчин нэгэн ром эрийг харах болно. Энийг дүрээр зальтай зальхай арчаагүй эзнийг харуулаагүй , харин ромын сүр хүчийг төлөөлүүлэн харуулжээ.. тухайн үед ямбатай эрх мэдэлтэй хүн үнэхээр ийм мундаг эрхэмсэг бас тэгээд хүчтэй чадалтай байсан болвуу гэмээр дүрсэлжээ..  
 Aegino Адажио: аягүй аргатай , зальтай хүүхэн... Красс анхандаа спартакийн хайртай хүүхнийг бас оролдох гэхэд өөртөө дээрээ шууд татаж, дарсыг нь ууж, наргиж , өөр дээрээ анхаарал хандуулж чадаж байгаа нь тэр бүсгүйн уран айль гэлтэй.. дараа нь овжин аргаар спартакийн цэргүүдийг татаж, эзэндээ барьж өгч , хариуд нь шагнал гардаж авч байгаа нь сэргэлэн гэхээс яахуудээ.. уг дүрийг илэрхийлсэн аялгуу дээр хурц, бас тэгээд эмэгтэйлэг, хүчтэй, дээрэлхүү, за тэгээд танар өөрсдөө оросын бүжигчин Светлева Захоровагийн бүжиглэсэн хэсэг дээр хараарай, шууд л ойлгогдоно..
Спартак: Боолуудтай хэсэг дээр боолууд нь үнэхээр зовж буй, үнэхээр эднүүст хэцүү байгаам байнадаа гэдгийг дэндүү сайхан гаргаж өгсөн. Яанадаа гэсэн бодол байнга эргэлдэж байсныг  нуух хэрэггүй бизээ.. Спартак бол эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн боол юм.  Большой театрийн тоглолтын бичлэг дээр уг дүр нь эрх чөлөөний төлөө аргагүй тэмцэн гарч ирж байгаа нь үнэхээр гайхалтай.. Бас өөрийн хайрт бүсгүйгээ гар дээрээ өргөж , авч явах, түүнийгээ бусдаас хамгаалах зэрэг нь баатар эрийн шинжтэй гэмээр.. Даанч боол бол боол л байдаг болохоор аргагүй арганд орж, амиа алдана. Гэхдээ түүний төлөө маш олон боолууд, бас хайртай бүсгүй нь харуусаж байгаагаар баллет  төгсөнө.
Phrygia Спартакийн хайртай бүсгүй:  Энэ бүсгүйн дүр тэр чигтээ хүчгүй, сул дорой,бас тэгээд эмэгтэйлэг ... энэ бүсгүйн аялгуу тэр чигтээ уян налархай, эмэгтэйг харуулна.

энэ бичлэгийг би маш их үзэж байна... Оросын бүжигчин.. алдартай юм шиг байналээ .. Адажио ийн дүрд тоглосон.. цоглог бас зальтай , хүчтэй, эмэгтэйлэг, бас дээрээс нь дэндүү бардам, ихэмсэг дээд зэргийн язгууртанг харуулна.
би энэ дүр дээр анхаарлаа их хандуулав.. ягаад гэвэл би хүчтэй дүрд дуртайгаас спартак эсвэл түүний хайртай бүсгүй шиг зөөлхөн эсвэл ялагддаг дүрд дургүй  болохоор..
олон хувилбарууд юүтүби дээр байна ... олон янзаар дүрсэлжээ..нэрээр нь хайгаад үзээрэй.. энэ бүсгүй дээр гардаг хөгжмийн хэмнэл их гоё байгааз...

 за энэ баллетийг зохиосон хүн маань байна.. баллетийн саунтрак гэхийнмуудаа .. аялгуунууд нь үнэхээр гайхамшигтай..




за баллетийн маань бүрэн хэсэг энд байнадаа ..






 энэ бүхнийг үзчээд сайн ойлгоод тэгээд ДБЭТд очоод амьдаар нь мэдэрч үзвэл илүү гоё байх шүү...


5 comments:

  1. Replies
    1. өө чи сэтгэгдэл биччихсэн үү кэкэ

      Delete
  2. сэтгэгдэлээ үлдээх хүмүүс байнуу

    ReplyDelete
  3. goy ymaa... za yahue odoohondoo ingeed neteer uzeed suuj l baiy... shn teatrt ochiod uzeh tsag irne e edr hehe

    ReplyDelete
    Replies
    1. өөртөө цаг гарга тэгвэл үзнэдээ кэкэ

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа