Thursday, November 29, 2012

Эх орны төлөөх Хэт туйлшрал



Саяхан дэлхийн жүдо бөхийн гранпри Хятадад боллоо.. Бид үзээд сууж байтал нэг согтуу баагий хажуугаар явж байснаа хэлжийгаам:

-Монгол бол бөхөөрөө азидаа бол тэргүүлнэ .. Эхлээд Япон тэгээд Солонгос тэгээд гуравдах нь Монгол байхгүй юу... хужаа нар бол хаана нь ч хүрэхгүй ..
Би бодохдоо аймаррр тэргүүлээд мундаг байхын байх гэж бодсон чинь хужаагийн дээр гарч л байвал бусад нь хамаагүй айн ... 
*****



Өвөл болоод байгаа учраас машинаа арчилж чадахгүй мань мэт нийтийн унаандаа суудаг болсоор хэдэн өдрийг үзэж байнаа.. Амьдрал бахь байдгаараа боловч  автобусны цонхоор ширтээд энэ бүхнийг бодож явахдаа нилээн дэвшжээ..
Биднийг бага байхад 6 цаг болоод л харанхуй болж, автобус олдохоо больж, сандралдан гүйдэг байв.. Тэгээд утас шөрмөсгүй учир аав ээж нь тэнд бас хүлээгээд л тэсэж ядаад л оройтонгуут яасын болоо яаацын болоо гэдэг байлаа ..
Харин одоо бол орой 9 хүртэл автобус унаа элбэг олдож, шамбийртлаа шахуулж , хөдөлж чадахгүй болтлоо чихдэг байсан нь түүх болж үлдээд автобус ч бас сийрэгхэн явдаг болж..
Автобусны хаалга хаагдаад л урд талынхаа хүнээс зуураад л явдаг байсан тэр үе өнгөрч дүү нар маань тийм байдалд хүрвэл тэсвэрлэж чадахгүй шууд буух биз..
Яг хаана хаагуур явж байгаад ээж хэвтэж байгаад л хэдэн хүүхэдрүүгээ залгаж ойлгоод зурагт үзэнгээ утсаараа ийш тийшээ хов ярьна.. Гэтэл намайг бага байхад минь оройтоод орж ирэхэд аав намайг тосох гээд гараад явчихсан ээж хачин царайтай угтдаг байлаа ..
Саяныг хүртэл аймаррр бөглөрч байсан тэр хот одооо бас зам тавигдаж илүү эгнээ энэтэр гаргасан учраас бөглөрсөн ч нээх дуу хуур аялаад завтай жолооны ард суулгахгүй л байна .
Яг хаана явж байна гэдгээ хаалга онгойлгонгуут л мэддэг пиг харанхуй байсан хот минь гэрэл гэгээг чухамхүү аймаррр олоод буудлаа мэдэхгүй байгаа хүмүүс гэвэл хөгшид л болж...
Энэ өөрчлөлт нэг л өдөр болоогүй ч аажим аажмаар болсоор л байна .. Магадгүй 4 5 жилийн дараа би метронд суугаад даналзаж явахыг хэн байг гэхүү.. тэр үед хөөрхөн жижигхэээнннн дугуй олоод ойрхон газраа дугуйгаараа явдаг болнодоо гэж мөрөөдөх юм.

Энгэж бодсоор явж байтал нэг согтуу байгаа суучаад бас их далжигнаж гарлаа ..
Муухай үг ашиглаж байгаад уучлана биз.. "Монгол *лнууд Солонгос Хятад Япон Гадаадынхруу хуйлардаг гэнэ " гээд л энэ үгнүүүдээ "*л" гэдэг үгийг ашиглаж ирээд л хуйлардаг явдгыг нь гайхаж гарлаа .. Тэрнийг бид сэтгэлээ хэл гээгүй байхад "уучлаарай танарыг би хэлээгүй дүү нь жаахан уусан байна гэхдээ тэрмуу "*лнууд" гэж" ирээд л ярьж гарахын ...
Тэгэхээр тэрнийхээр бол залуухан гоо сайхан бүсгүйчүүд маань энгэр замаа элдвийн амьтанд харуулаад байдаг бололтой юм .. Хамаг амьтныг хамааруулж яриад яваад байгаа энэ хогын зан нь над ерөөсөө таалагдсангүй .. Уур хүрээд явчив.. Хүмүүсийн ч уур хүрээд явчив..
ийм занг маш олон хүмүүс гаргаж монгол бүсгүйчүүд тэр чигээрээ бузар булай болоод явчихдаг болохоор үнэхээр зэвүүцмээр шүү.. Заавал энэ согтуу нөхөр ч биш олон сайхан эрдэмтэй боловсролтой гарууд хэлсэн байгаа... сонин..

Энэ дээр байгаа зургын эзэний сэтгэгдэлийг та өөрөө уншиж байна .. Бас л санаа нь болохоор хужаад монголчууд эзлүүлчээд номхон хөлцөнгүй байжийгаа л гэнэ , энгэж номхон зогсоож дуулгавартай болгож сургаж байгаа л гэнэ .. Эх орныг чинь цөлмөж байхад энэ үйлдлийг таслан зогсоохгүй байна л гэнэ .... Ийм тэнэг учраас эх орондоо эрдэмтэй залуучууд нь зүглэхийг хүсэхгүй байгаа гэнэ үү .. Элдвийг бурж гарч байна ..
Ямар эх орны гэсэн сэтгэхүйтэй ухаантай хүүхдүү..
Гэхдээ боловсролтой мэдлэгтэй байж улс төрөө хэрхэн хөгжүүлэхүү хэрхэхн бүтээх үү гэж ярихгүй мөртлөө хийсэн болгоныг буруушааж , хүнээс өө эрээд сурчихсан ийм зан монголчуудад бишгүй бийг би өөрөө хараад бас гайхдаг шүү ..
нэг өдөр л бүгдийг шинэчлээд гэнэт сэрээд шууд гадаадын нөхдүүдийг зайлуулаад хаячихна гэж түүхэндээ байхгүй .. Аажим аажмаар сурч мэдэж бусдаас жишээ авч , суралцсаар олон жилийн дараа энэ эх оронч хөтөлбөрийг ганц дуугаар биш бүрр илүү зүйлээр хүүхдийн оюун ухаанд нь суулгах зүйлсийг бид бүтээх болно... Гэтэл түүний дөнгөж нахиалж буй үндэсийг хаа хамаагүйгэхээр өөрийн амны салиа нь арилаагүй авиагаараа дуудаж байгаа нь хичнээн эмгэнэлтэй бээ ..
Ер нь залуучууд ч биш олон монголчууд хужаа нарт эзлэгдлээ л гээд байхын ..
өөрсдөө хийгээд бүтээгээд дор бүрнээ хөгжөөд дэвжээд явбал Монгол улс цэцэглээд хичнээн сахйан.
Хужаа нарын хүчийг ашиглаад илүү их бүтээх үйлс ч бидэнд байгаам билүү хэн мэдлээ..
Би нэг удаа нэг баагийд хэллээ.. "Энэ хужаа нарын хүчийг ашиглаад улсаа хөгжүүлэх оюун ухаан чадал бидэнд байна" гэтэл "Хуцваа, чи эзлэгдэж дарлагдана уу гэхээс ашиглана барина гэж бүү бод" гэж хэлэхээр нь би ч ийм хүнтэй юугаа ярихуу дээ гэж бодтол намайг дийлжийна гэж боджийгаа бололтой бах нь ханасан инээмсэглэлээр надруу харж билээ ..

5 comments:

  1. сэтгэл хөдлөлөөр баахан утгагүй үг сараачив

    ReplyDelete
  2. uu iimerhuu hun aliig helj barahaw dee. Ayataihan huuhen haraad araas n ene hentei yawdag bol gej haraadag humuus olon shuu. Zaa daa uuruu arhi uuj ajil hiij chadhaguidee muulaad bgaa HUjaadaa ajilaa bulaalgachihaad burdag zaluu we harin. Nuguu achaa ene hagas saind ochinoo gesen bh ym, buur tsuhrunguu baraad l suujina daa. Hugjij chadahgui bgaagiin neg jishee ene cargo bna daa, ingej achaa 2 doloo homnog tugjchiheed mungu butsaj olgono, yadaj heden huwiig n butsaj ugnu gsn oilgolt bhgui shdee, uuchlalt ch bhgui

    ReplyDelete
  3. Өө таалагджийна.. энэ бичлэг чинь, блог чинь.. Архивий чинь жаал салхи оруулжийна..

    утгагүй шүүмжлэлийн хувьд Монголчууд ажил хийхгүй байгаагаас гэж боддын.. Ажил хийж ямаг нэг юм бүтээж байгаа хүн нэг их шүүмжлээд байдаггүй, шүүмжилсэн ч бүтээлч ханддаг.. Гэтэл бидний хэд нь ажилгүй, тэгээд шүүмжлэх завтай байгаа билээдээ..

    ReplyDelete
    Replies
    1. Та их сайхан хэллээ.. архив ухаж байгаад баярлалаа.. тухайн үеийн сэтгэлийн хэт их хөөрлөөс гарсан сэдвүүд байгаанмаа..
      Манайхан тэгээд их л зүйл гадаадынхнаас суралцмаар санагдахымдаа

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа