Tuesday, November 13, 2012

Энэтхэгээс ирсэн найз

Өчигдөр манай найз Энэтхэгээс Монгол харихаар Бээжинд бууж би ганц өдөр дагуулж явав.
Тэгээд энэтхэг сонингоос ярьсаныг нь доор сийрүүлмой:
-Ямар сайхан өндөр байшин бэ соёлтой газраар явах сайхан юмаа. Манай тэнд чинь байшин байхгүй шүүдээ...
Гудамжинд үхэрнүүд алга байна а. Замын голд хамаагүй зогсож байгаам чинь. Тэгээд тагнайгаа ташаад нохой шиг дуудхаар чих нь дэлбэлзээд хүрээд ирнэ дээ. Монголд нохой ирдэг бол Энэтхэгт үхэр ирдийн. Бас сармагчингууд байна. Ванана идээд л гудамжаар сэлгүүцээд л явж байна шүүдээ. Гэхдээ хулгайч гаруудаа тэд чинь. Нохой бас их холхино. Бээжинд харин жижигхэн нохой ихтэй юм тээ...Золбин нохой хэрэв?
-Тиймээ... Дандаа жижигхэн нохойнууд. Золбин нохой байхгүй ээ алаад идчихнэ шдээ.
-Энд байгаа хүүхнүүд нээрээ нүд гялбаж байнаа. Энэтхэгт мөрөө гаргаж болохгүй шагайнаас дээш гаргаж болохгүй. Эндхийн хүүхнүүд чинь хүүхэлдэйнүүд шиг л...Яасан ч нүцгэн хувцасладын..
-Хэхэ тэгээд Энэтхэгт хэр хөөрхөн хүүхэн байхав. Нөгөө кинон дээр аймар хөөрхөн хүүхнүүд гараад байдагдаа
-Хөөрхөн нь хөөрхөн шүү. Нэг од байдын.. Пээ зурчихсан зураг л гэсэн үг.
-Яагаад хүүхнүүд нь нүцгэн байж болохгүй гэж
-Хоричихсон. Шашин нь хорьчихсон. Тэгээд хорих тусам эрэгтэй хүн чинь улам тэмүүлдийн байна шдээ. Тэгээд л задгай яввал нүдээ унагах гээд л хараад л...
-За яах уу?
-Манай  нэг охин  маактай урсдаг шатаар доошоо явж байсан чинь хамт явж байсан хүн "хүүе ээ наад чинь чамайг үнэрлээд байна шдээ " гэдийн
-Юу гэсэн үгийн бэ? Дургүй нь хүрээд үү?
-Гүй ээ Тийм донтой.
-Пэээх
-Тэгээд л цайвар царайтуудыг чинь эргэж хараад л .. Гуйгаад л .. Хүссэн болгоныг чинь авч өгье гээд л.. Монгол охид тэнд чинь Ирануудтай их явнаа.. Тэгээд л би найз бандитай түүндээ үнэнч гэхээр чинь хэхэ битгий инээдтэй юм яриад бай энэ тэр гэнэ. Ер нь Энэтхэгүүд хүүхэн харвал хамаг юм аа өгөөд туучихдаг болохоор ...
Тэгээд л надаас асууна. Чи хэдэн найз охинтой бэ? Би нэг гэхээр инээлдээд л .. Чи яасан сонин юм бэ?Энэтхэгт олон найз охинтой байж болдог.  Нэг найз охин нь өөр юм хийж байхад нөгөө охин руугаа ярьж болно ...
Энэтхэгт залуус нь хэд хэдэн найз охинтой байж болдог. Охидууд нь ч бас... Тэнд бас бие биерүүгээ утсаар ярьдаг мода гарчихсан. Тэгээд уулзаж үзээгүй охинтойгоо ч гэсэн утсаар яриад л байна шүүдээ.
-Аанхаа
-Эмэгтэй хүн онгон бие ээ алдчаад гэрлэвэл нөхөр нь шууд гэрлүү нь буцаана. Дээр үед тэгсэн эмэгтэйн гэр бүлийн удам залгах хүүг хороох ч эрхтэй байсан. Тэгээд  арабын улс орнуудад тэгсэн эмэгтэйд зориулаад бүүр цамхаг босгож байсан. Тэгээд л эмэгтэй хүн тэндээс нисэж үхдэг бүүр заншил болчихсон. Тэгээд одоо болтол "инж" гэсэн ойлголт байдаг. Эмэгтэйн гэр бүл их хэмжээний мөнгө төлдөг.Хуримыг нь зохион байгуулдаг.Одоо жишээлбэл гайгүй цалинтай магистарт сурсан хүнтэй   мөнгөтэй тэр хэмжээний боловсролтой хүүхэн л сууна. Зиндааны асуудал маш их байдгын.
Тэгээд бид 2 таксинд суулаа. Бээжин жолооч англиар ярих гэж оролдоно. манай хүн ойлгохгүй байна. Би:
-Хэхэ Чамайг тосож авъя гэхэд би англи хэлтэй хэрэггүй гээд байсан биздээ. Одоо энэ жолоочын үгийг ойлгохгүй байгааздээ
-Хэхэ тийм байна. Чи надаа "чи англиар ярьсан ч гэсэн тэд ойлгохгүй. Тэд англиар ярьсан ч гэсэн чи ойлгохгүй" гэдэг үнэн байна шүү.
-Манай хужаа нар чинь жаахан мангараа үнэн мангар.
-Энэтхэгт бас ялгаагүй ээ. Ер нь бас арайчдээ гэмээр юм байгаам чинь. Эртээд би усан бассейн орсон чинь миний гутлыг нэг энэтхэг өмсөөд явчихаж. Тэгэхээр нь би уурлаад миний гутал хаачсан танай газрын буруу гэсэн чинь таавчик өмсөөд явчих гэдийн. Үнэтэй гутал энэ тэр гээд хэрэлдээд.. Тэгсэн чинь хүмүүс гутлаа өмсөж явсаар байгаад нээх сарампай гутал үлддийн. Тэгснээ "чиний гутлыг өмсөөд явсан хүний гутал энэ байна " гээд намайг одоо аваад яв гээд байгаанмуу?
-Хэхэ за зардал 40 юань боллоо.
-Хятадад юм үнэтэй байнаа. Ийм газар энэтхэгт бол 4 дахин бага үнээр явна шүүдээ. Тэгээд илүү мөнгө авна гэвэл би шилэн хүзүүн дээрээс нь бариж аваад тоолуурт нь нүүрийг нь наана даа
-Пээ тийм аймар уу? Манай энд бол алуулна шдээ.
- Тэнд зарим нь дуугай байдын. Заримдаа өндөр дуугаар хашгирхаар хүмүүс шавчихна.
-Яагаад
-Энэтхэгт өндөр дуугаар хэрүүл хийхээр  хүмүүс шавчихдаг байхгүй юу. Тэгээд зодоон үүснэ дэмий.
Энэтхэг их балиар улс шдээ.. Шээсний үнэр гэж яаая.. Тэгээд л үйлчлэгчээс жорлон хаана байна гэхээр "OPEN!" гэдэг байхгүй юу. Тэр нь "задгай" гэсэн үг... Задгай шээнэ гэсэн утгатай..
хэхэ тэгээд би энгэж бодлоо.. Би энэтхэг явнаа.. Харах юм их байдаг гэнэ.  Нэг сайхан зургийн апрат аваад л явна даа.. Энэтхэгээс ирсэн хүүхдүүд бүгд Далай ламтай уулзсан бас энэтхэгийн олон түүхийн газраар явсан байдын билээ. Би харин тэднийг нь сонссон ч гэсэн тогтоож авсангүй сонин санагдсан хэдээ л бичлээдээ.


2012/11/13ны бодол..
Энэтхэг одоо болтол яваагүй л байна .. Явнадаа .. Дээрэмчин ихтэй гэхээр нь бас их айгаад л байхын ..
Гэхдээ хэзээ нэгэн цагт энэтхэг явахдаа л явж , харахдаа л харнадаа ..



6 comments:

  1. ter gutal omsdog yamar aimaariin

    ReplyDelete
    Replies
    1. shudarga garuud gehde herwee gutalgui bol bas tegeh l baih ..

      Delete
  2. bi ch gesen neg odor enetheg oroh geed niseh baih aa gehdee bas yaduuchuud aimaar ihtei geheer ni aigaad baidiimaa. Hoshnogoo garaaraa archdag, teed guilga guina aa hubtsas hunaraas chanaagaad baidag guilgachidiinh ni humsand ni buur shigdchihsen baidag gej sonsooooool ustei tolgoi arzaigaad yabchij baigaam,kkk.

    ReplyDelete
    Replies
    1. гараараа бөгсөө арчсанаа хоолоо бас гараараа иддэг улсуудшт..
      ямар улсад тийм байдаг гэлээ..
      зүүн гараараа бөгсөө арьчиж баруун гараара хоолоо иддэг..
      зүүн гараараа бас хоолоо идэхийг хориглож мориглоод байгаанмаа хахаха

      Delete
  3. гэхдээ манайд ирсэн хүмүүс ч гэсэн сйахан юм бас олж мэдэхгүй л дээ
    жишээлбэл ил задгай бие засах
    хогоо хаях гээд л

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа