Аз гэдэг бол сайн боловсруулсан төлөвлөгөө юм2008-04-29 15:30:07
Конзо найзыгаа гаргаж өгчөөд Тианжин хотод эмчийн мэргэжлээр сурдаг найзыгаа дагуулж бээжингээрээ дагуулж явах болвоо.
Манай найз гэж "амгалан " нь дэндсэн хүн байдаг учир "сандруу, яаруу" миний хувьд бол нилээн хэцүүхэн л санагдаж байлаа..
За би 12 цагийн хавьцаа онгоцны буудлаас конзог гаргаж өгчөөд 12,30 гэхэд утсаар залгав. 30минутын дараа Вангфүжин хэмээх бээжингийн худалдааны гудамжны аптект уулзахаар боллоо..
1 цаг гэхэд Вангфүжин дээр очихдоо би нэг 2 ширхэг талх идээд амжиж уулзлаа..
За тэгээд найз маань аптекаас 5 ширхэг эм аваад ээжрүүгээ (ээж нь Бельгид байдаг , өөрөө бас бельгируу.. гэрийнхэн нь угаасаа бүгд Бельгид амьдардаг байсын ) залгаж байх хооронд би дэлгүүр хэсээд амжчихаж байгаа юм.
Энэ үед Вангфүжинээс хөдлөхөд 13 цаг өнгөрч байгаам.
Ажлаа эхлээд төлөвлөсийн:
1. Сидан яваад жижигхэн хувцаснууд болон jeansen өмд оймс авна.
2. Bank орно . Ээж нь хэдэн dollar энэ тэр явуулсан тэрийг нь авна
3. Тэгээд бид Яболу хэмээх шубаны зах орно. Тэндээс шуба авч , буруу авчихсан булган ороолтоо солиулна.
4. Яашов орно. Тэндээс тэлээ , аав ээжид нь jeansen өмд , цүнх , цагаан сарын бэлэг гэх мэт зүйлс авна.
5. Шижимэний эмийн сан орж баахан эм авна.
6. Тэгээд хүнсний дэлгүүр орж архи, жимс чихэр, чокопай, кино авна. Мөн өөрсдөдөө хүнсний зүйлс авна.
Тэгээд 17 цаг гэхэд гэртээ ирчихсэн байна гэж тэр амлав. Тэгээд 2уулаа хоол сайхан хийж идье гээд сайхан ярилцаад явлаа. Хэхэ би ч амжихгүйдээ гэж бодсон л доо..
Тэгээд эхлээд Сидан орлоо. Хэд хэдэн турсик, өмд авлаа.. Сиданы дэлгүүрээс гараад Хөдөө аж ахуйн банк хайдын байна. Газрын мухард байрласан нэг банк олж аваад 20 минутын дараа ээжээс нь код орж ирнэ гэдийн байна.
Тэр үед 16 цаг болж байсан.
Тэр:: 20 минутын дотор юу хийх бэ? Үр бүтээлтэй юм хийе.. Юу авахаа бичье.
Би:: Тэр хооронд нь шууд Яболу орчуул дээр юм бишүү тэндээсээ банк олоё..
Тэр:: Эхлээд мөнгөө олж авсан нь дээр шдээ..
Би:: Заза тиймдээ..
Нэг мэдсэн би унтсан байлаа.. 17 цаг болжээ.. Гэнэт тэр намайг дуудаж сэрээгээд :" Ёстой баларсан юм боллоо.. Машин нь карт уншихгүй байна. Урьд нь гадаадаас доллороос гуйвуулга хийж үзэж байгаагүй юм гэнээ"
Хн.. Нэг цагыг зүгээр унтаж өнгөрөөж байгаа юм..
Метронд явж байхдаа Донгдан дээр очъё. Хөдөө аж ахуйн банк байдаг. Тийшээ явъя гэсэн тэрний саналаар явлаа..
Метроноос гараад замын нөгөө талд хайсан банк байнаа.. Би баярлаад :
Би: Тэр нөгөө банк чинь байна.
Тэр: Гүй э биш байна .. Биш байна шдээ..
Би: Мөөн.. Igricultural bank of china мөн байнаа..
Тэр: Ногоон бичиггүй болохоор танихгүй байна шдээ..
Зам хөндлөн хурдан гүйсээр очлоо.. Хаалга нь олддоггүй ээ.. Үйлчлэгчээс нь асуувал энэ чинь банк мөн гэхдээ албан байгууллага нь. Мөнгө олгодог газар нь бишээ.. гэдиймдаа...
За хаашаа хэрхэхээ мэдэхгүй гайхаж Яаболу руу явж банк хайя гэсэн чинь үгүй ээ таксигаар хайя гэдийн байна. Гэтэл таксинд дөнгөж суугаад л нөгөө банк чинь харагддаг юм даа.. Машинаас шууд үсэрч буугаад л банкан дээр очлоо..Машинаас үсэрч буухдаа гүйж эхэлж байсан тоолуурын мөнгийг төлөлгүйгээр үсрээд буучихаж байгаам .. хахах..
Хятадын банкны удааныг хэлэх үү бид 18 цаг гэхэд банкнаас гарлаа.
За тэгээд л Яаболу руу такси бариж очих гэтэл 2 Яаболуны аль нь юм бэ гэж таксины жолооч надаас асуугаад л нөгөөх чинь алийг нь мэдэхгүй будилж эхэлж (манай хүн чинь өөр хотынх учир мэдэхгүй байх нь аргагүй) миний тэвчээр алдаж мэддэг ганцруугаа заагаад очтол биш байж.. Нөгөө Яаболу руу явахаар хүн тэргэнд 10 юань төлөхөөр тохиролцоод давхиж гарав.
Тэгсэн чинь нөгөө тэргэнд чинь суувуу гүй юу урд талд нь машин хөдлөхгүй хамаг замаа хаалгачдын.. 5 юань чулуудаад цаашаагаа бид гүйлээ
(19, 20 цаг гэхэд дэлгүүр аль хэдийн хаасан байдын) ... Хоцрох гээд л .. Тэгсэн байхгүй араас хар хэрээ шиг орилсон юм хүрээд ирлээ.. Гайхсан.. Бас айсан... Тэрэгчин хүүхэн 5 юань өгсөн байна 10 юаниа өг гэдэг байна шдээ. Үгүй ээ.. Чадахгүй замынхаа талд ч хүрсэнгйү ээ .. Тэглээ ч чи явж чадахгүй байна.. Бид яараад байна гэсэн. Тэгсэн чинь хүүхэн хувчаснаас зуурчаад тавихгүй байгаам чинь.. Уур хүрээд тэгүүл хурдан хүргэж өгөөч гэсэн чинь цаад хүүхэн эргээд тэргээ харсан байхгүй.. Зам хаагаад тависан тэргийг нь нэг нөхөр цааш нь зайлуулж нилээн хол цөлчдийн байна..
Тэрэгчин эмэгтэй тэргэнийхээ араас гүйж байх хооронд би найзыгаа чирээд цаашаа зугтаадын байна. Гэтэл манай нөхөр хөдөлж өгдөггүй э.. "Яахын бэ? Араас хүрээд ирнэ шдээ.. " гээд гүйдэггүй би чирээд л ...
Айсан дээрээс нь хулхидаад сурчихсан болохоор чирээд л гүйгээд л байсан гүйгээд л байсан..
1000 юаниар булган ороолт авсан гэсэн газарт нь очиж булгаа буцаалгая гэсэн чинь 800 юанийг нь эргүүлээд өгнө гэдийн байна. Угаасаа тэгэж өгөхгүй бол хужаа нар хужаа биш болчихно биздээ .. . Мэдээж тийм ашиггүй наймаа би хийлгүүлэхгүй. Өөр лангуудээр очиж булган шуба 250$ aas 230$ хүртэл буулгаж авахаар боллоо.. За тэгээд би ч хурдал гэсээр нэг саарал шуба авсан болооод л нисэж гарав..
Яашов зах орох гэсэн чинь замын бөглөрөөс болдын байнаа. 7 цаг өнгөрч байхад очиж зах дээр урьд нь юм авч байсан хэдэн танил хужаатай тулдаа элдэв янзын яриа хөөрөө бололгүйгээр ( яагаав үнийг нь буулгах гэж баахан чалчина.) хямд үнээр авах юмнуудаа авсан.
Хамгийн гол юм болох ачаа тээшийг шаардсаар байгаад авсан шүү..
Манай найз хийх сав аа авахгүй хийх зүйлээ аваад байх нээ янз нь...
За тэгээд Шижимэн ий эмийн сан хүртэл 40 юаниар тохирч таксидахаар боллоо.. Таксинд нилээн амьсгаа авсан шүү..Тэр хооронд таксинд ийм яриа болж байгаам.
Тэр: Нээрээ цоож авах юм сан. Гэрийн хажуу дах дэлгүүрээс авнадаа..
Би: Амжих юм уудаа.. Цоожоор яах гэж байгаа юм бэ?
Тэр: Ачааны тээшээ цоожлохгүй бол Оросын гааль дээр шалгадаг гэсэн би чинь баахан эм болон булга авч явааа шүүдээ..
Оросын гааль хэрэгтэй юм аа авчдын гэнэлээ..
БИ: Цоож олдохгүй бол уяачихгүй юу даа..
Тэр: Тэгвэл бүүр сэжиглээд сайн ухдын гэсэн. Цоожгүй бол заавал ухдын гэнэлээ..Би сайн мэдэхгүй юм. . Том том эгч нар хэлэхдээ оросын гааль хэрэгтэй юмаа авчдын гэнэлээ шүү.. Тэгээд Вудакоу очиж кино авмаар байна. Жиалэфү орж архи дарс авмаар байна (Энэ хоёр 10 20 минутын зайтай )
Би: Миний бодлоор кино авч амжихгүйнээ.. Зүгээр архиа авая
Тэр: Киног бас авмаар байнааа..
Би: Кино дээр юмуу цагаан сараар тавих архи дээр юм уу?
Тэр: Кино авсан нь дээр байх аа
Тэр үед нь би бас их сайн үглэсэндээ.. Цагаа амжуулж сур байнга энгэдэг шүү чи ерөөсөө засардаггүйм гэж мэгээл ..
Яаая аюултай санагдсан шүү.. 20 цаг болж байна.. Бид хурдны зам дээр явж байна . Гэтэл 21,22 гэж хаадаг дэлгүүрээс авч амжихуудаа ..
20,15 гэхэд эмийн санд очоод авах юмыг нь харсан чинь хэдэн наалт байдын.. Шархны хэдхээн наалт шүү ... Сувилагчаас нь тэр хавийн дэлгүүр хаана байдгыг асууж мэдэж авсанаар 21 цаг дөхөж байхад бид хоёр эмийн сангаас замын цаана байдаг дэлгүүр орохыг явж байлаа..
ЗА тэгээд дэлгүүрт архи , чокопай, оймс баахан самар, хатаасан жимс, өөрсөддөө мах сонгино жимс авсан. Тэгээд санаачлагаараа хайж байж харин цоож авхуулсандаа би их баярлаваа.. Тэгсэн юу гэсэн гээч... Манай хүний гарт байсан 150 юань барьчаад авы гэсэн чинь 2 авсан архи нийлээд 77 юань болоод хэрэгтэй юмнуудаа авч хэрэггүйг нь хассаар жимс, хатаасан жимс, самар энэтэрээсээ хагацлаа..
Өлсөж байсан ,дээрээс нь авах нь дээ гэж шүлсээ асгаад идчихсэн юмшиг төсөөлж байсан боллохоор аймррррр сэтгэлээр унаж билээ би ..
Тэгээд нөгөөх авах гээд байсан кино нь байсан мөнгө хүрэхгүй учир хажуугаар нь 4н нүдээ аниад өнгөрлөө..
За гэртээ очлоо.. ЁОООё бурхан минь ... гэр гэр гэр ..
За тэгээд махаа гаргаж сонгиноо хэрчээд гурил зуурч хуушуур хийлээ. Ашгүй намайг бодуул хоол хийдэг ажилдаа сайн учир хурдан хийчлээ..
Хоолны үеэр нэг өвөрмонгол юм явуулах гэж байна гэж уулзав.. ШАал сонин 2 цамцыг 300 юаниар нэг хүн авсан юм байна .. ГАйхалтай Дурак бэ гэж бодож суув.
Хоолоо идэж дуусахад шөнийн 23 цаг болж байлаа..
Манай найз хэлэхдээ "0,30 гэхэд хамаг ачааа бараагаа бэлэн болгочоод унты " гэсийм... Тэгээд авсан хувцасаа үзсэн чинь нөгөө булган шуба чинь харин үнэгэн шуба шиг болоод явчлаа шүү.. Би л тэгэж бодсон.. Арьсыг нь илж үзэхэд тиймэрхүү мэдрэмж надаа төрсөн.. Хмммм...
23,30 гэхэд би тэсэлгүй унтаад өгөв.. Их ядарчээ.. ШӨнийн 2 цаг болж байхад харсан чинь чемоданаа сая дуусгасан бололтоймаа..
За тэгээд унтахаар хажууд хэвтсэн юмдаг.. Би ашгүй нэгмуу юм гэж бодоод унтлаа ..
Нэг мэдсэн чинь өглөө болчихожээ.. Тэр усанд орчихсон байна.. Тэгээд надаа хэлж байна.. "Би энэ цүнхээ гар цүнх болгоод авчы гэж бодож байна. Миний ачаа 20кгаас ихдэж байна гэж бодож байна ???."""гээд цүнхээ задалчихсан сууж байна. Ёооё хэзээдээ цүнхээ задалчихдаг байнаа.. тэр их юмыг чихэж хийнэ гэдэг бөөн тамшт тээ .. би өөрөө ядаж байхад цүнхээ баглаж чадахгүй хажуугийн хүнээрээ хийлгэдэг байсышт.. Гэтэл тэр чадахгүй би чадахгүй гэтэл цаг болчихсон байхад цүнх онгорхой..
Би үзээд " Цүнхээ яагаад онгойлгочихож байгаам бэ гэж хашгираад 20 кгаас ихэджээ " гэлээ . Тэр: " Би үгүй гэж бодож байна.. Яг 20кг гэж бодож байна " гэдийн байна...
Тэгээд гадуур курткаа багтаагаагүйм банйа. Арай хийж цааш нь харуулсан чемоданд гадуур куртикээ хийх гээд онгичиж гарав..
. Би куртгыг нь хийж байхдаа чемоданых нь цүнхнийх нь түгжээг хугалдаг байнашт.. НӨгөө цоожоо шургуулж цоожлох ёстой цахилгааны хоёр дэгээнийх нь нэгийг шүү ..
Цоожлох шаардлагагүй бас аргагүй болсон гэдгийг танар уншаад юу гэж боджийна айн..итгэх үү
Заза бүүр будаа боллоо наад жижигхэн цүнхээ аваад яв.. Тэгээд чемоданы чинь жин хэтэрвэл жижиг гар цүнхрүүгээ хий гэдэг заавар өгөөд нэг цахилгааны түгжээ олоод энэнийг төмрийг чемодандаа онгоцны буудал дээрээс эрэгтэй хүнийг гуйгаад хийлгэчих гэлээ..
Өглөө эрт 6,30аас яваад өгөөчээ гэж үглэсээр 7,10 гэхэд нэг юм явуулав.
Онгоцруу явдаг автобуснууд 30 30минутын зайтайгаар явдын .. Манай гэрээс 20 минутын зайтай автобусны буудал бйи.. Тэрэнд цаг тухайд нь амжих ёстой..
Эхлээд түүнийг 7 цагийнханд явуулчий гэсэн хүсэлтэй байсан ч дараа нь 7,30д амжихгүй бол 8,00д суух байхдаа гэсэн бодолтойгоор ууртай ааштайгаар би үдэж өглөө..Бараг зайл гээгүй байх .. чи хожигдож байна яваад өгөөчээ гэж үглэж байлаа ..
Ашгүй түүнийг явуулж 2 яс салж би нэг 9 хүртэл унтах ч биш сэрэх ч биш гэеүрч хэвтсээр бослоо..
Босохдоо би юу харсан гээч...
"Цоожоо мартаад явчихсан байлаа..
2012/11/08 ны бодол..
Энэ бичлэгийг сэргээж аваад их баярлаж байна.. Яагаад гэвэл миний хамгийн хөгжилтэй бичлэг .. Энэ охин одоо эмчийн сургуулиа бараг төгсөж байгаа байх.. Хаяа бид хоёр чатланаа.. Их сайхан зантай зөөлөн сэтгэлтэй , тусархаг , сайн юмны бүрдэл болсон охин байдын .. Энэ бичлгийг банжигийн блог дээрээ би тавиад байж байтал манай хүн уншчаад уурлаж билээ.. Уурлаад яахуудээ тээ ..Гайгүй Бельгид хүрсэн л гэдгийм.. Ямар асуудлыг өөрийнхөө тайван зангаар шийдээд хүрсэн гэж хэлсэн болдоо гэж би одоо хүртэл боддог..
Цагаан сарыг сайхан тэмдэглэж өнгөрүүлсээн.. Харин булган шуба гээд байгаа нь яг үнэндээ үнэгэн шуба.. Тэр үед булга байх гээд хямд авчихлаа гэж бодож байсан бол үнэгийг хувьд бол их үнэтэй авчихсын билээ .. Тэрийгээ Бельгид зарах санаатай явж байсан боловч үнэгэн шуба байсан болохоор одоо хүртэл хэн ч аваагүй гэдэг юм..
Конзо найз маань уг бичлэгийг уншаад чи нэг алдаа хийсэн байна, чи чемоданыг нь баглаж өгөөд унтах ёстой байсан юм ... Тэр өөрөө чадахгүй шөнөжин суусан байна гэж тайлбар тавьсан юм..
дөрвөн жилийн өмнөх бичлэгээ гэж ..
Одоо уншаад нээрээ тэгсийшдээ .. гэж сэтгэлд ургаж гарч ирж байна.. Бээжингээ их санаж байна .. Удахгүй Бээжинрүү их нисдэг болно... ХАрин энэ бичлэгийг уншихад өчнөөн юмыг дутуу л бичсэн байна.. өчнөөн уур хүргэсэн асуудлууд босч ирж байсан даа..
Тухайн үед Аз гэдэг бол сайн боловсруулсан төлөвлөгөө юм гэж гарчиглажээ.. Би өөр гарчиг өгчлөө..
Бодоод байхад би их яаруу адгуу юмаа бас ..
ReplyDeleteter yaahuu beijind ochij shoydhiimsan
ReplyDeleteхарин тиин хэлээд юүквээ...шоудхымсан
Deleteблогчидоороо нийлж шоудхымуу хаахха
DeleteСинга бүр тасархай юм шиг байналээшт
шоуны талаар бичлэг хийе нээрээ хахах
harin singapoure hamgiin tas ni gesen..bas deerees ni neeh unetei baidaggui yum genelee...
Deleteharin singapoure hamgiin tas ni gesen..bas deerees ni neeh unetei baidaggui yum genelee...
Deleteтийм үү ... очхымсааанннн ..
Delete