Сувдаа багш

Би нэг удаа гудамжаар явж байлаа ..Яваад л байлаа яваад л байлаа.. Хийх юм байхгүй цаг нөгцөөж байлаа ..Гэтэл нэг хүн гоо сайхны сургалтанд суухуу гэжийна .. Орифлэймийнх гэдгийг нь мэдсэн ч гэсэн цагтай хүн яахуу давхиад л орлоо..

Гэтэл тэнд нэг багш лекц тавьжийнаа .. Тэр багшийн лекцинд би цаг гаруй суухдаа гоо сайхны мэдлэгтэй болж, бас чиг Орифлэймчин болоё гэж бүр шийдэх дөхтөл ярьж байна.
Үнэхээр гайхамшигтай сайхан ярих юм, бас дайчин эримгий зантай, мөн бидний удирдаж, бүгдийг нь орифлэймчин болгохнээ..Би нээх нүүрээ буддаггүй, жирийн л нэгэн. Гэтэл тэр хүний тэр лекцэд суугаад нүүрээ будахыг гайхамшигийг ойлгож, өдөр бүр тольны өмнө нүүрээ будаж байхыг хүслээ.
Багшийн сургалтанд явснаас хойш улам танилцаж , багшийн лекцэнд суухаараа л бараг би заавал хөөрхөн хүүхэн болноо гэж дотор хашгирмаар тийм их гоо үзэсгэлэнг өөрөөсөө хардаг, зөвхөн би биш бусад сууж байгаа улсуудын нүднээс ч гэсэн итгэлийн оч гялалзаж, багш гараа хөдөлгөх бүрд бидний толгой дагаж, үгээ хэлэх бүрд бидний дотор хүлээн авч байлаа.
Нүүрээ зөв угаах, нүүрээ хэрхэн будах бэ гээд олон зүйлийг тэр сургалтаас сурч авч байсан боловч худалдаа хийдэг орифлэймчин харин би биш байлаа.. 
Багш хадуураад хаяа мөрөөдлөө ярина..
Багш бол орифлэймчин дотроо цөөхөн гадаадад сургагдсан гоо сайхны мэргэжилтэн нь.. 
Орифлэймыг анх гахайнд чихээд ирж байхад нь зөөлцөж явсан нэгэн.
Орифлэймын үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдлыг аймррр бидэнд ярьж өгөөд , гадаадад хэрхэн аялсан талаараа тийм тийм юмтай учирч явсан, тэгэж тэгэж хөглөж явсан гэдгээ нүдэнд харагдтал гарт баригдтал ярина.
Надад ганц содон санагддаг байсан нь орифлэйм бол цэвэр байгалийн бүтээгдэхүүн бөгөөд түүнийг хэрхэн гаргаж авдаг, хэрхэн үйлдвэрлэдэг , хэрхэн тарьж ургуулдаг талаар нь ярихад орифлэймийн үйлдвэрийг биширмээр, хэзээ бид нар энгэж цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаад сууж байхын болоо, хэзээ бид нар өөрийн гэсэн бүтээгдэхүүн гаргаад сууж байхын болоо, хэзээ бид нарт ийм сайхан боловсон хүчин бий болоод нэг зорилгын төлөө нэгэн чигт ажиллаж байхын болоо гэсэн бодол төрөөд багшийг дагаад мөрөөдчихнөө..
Багш өөрөө гоо сайхны талаар мэдлэгтэй боловсролтой , номын дууг нь жинхэнэ утгаар нь сурсан болохоор хэзээ нэгэн цагт монголоос  гарсан бүтээгдэхүүн борлуулж байхыг бас мөрөөднө.
Багш Монголын зах зээлд зарагдсан бүх гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн хөрөнгөөр шинжлүүлж, Монголын бүсгүйчүүдийн эрүүл энхийн төлөө зүтгэж явсан гэнэм..
Монголын зах зээлд анх зарагдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүн нь хар тугалганы хольцтой бөгөөд үр удам гээд л ДНКын өөрчлөлттэй холбоотой гээд хор уршгийг гүй ээ мөн их харамсан ярьж анхааруулж байгаанмаа.
Удахгүй энэ орифлэймд гарын хэдэн шавь нараа гаргаад , тийм цолонд хүрчүүл би ажиллахгүй ээ.. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу судалгаа хийнэ.. Монголын цөлд тийм тийм ургамал ургадаг юм .. Тэрийг би гоо сайхны бүтээгдэхүн болгоно.. Орифлэймд танилцуулна гэж ярьдаг байв.
Жич: Тэр ургамалууд нь зөвхөн монголд ургадаг , эх оронч ургамал юм . 

Орифлэймд жилд 100-300 гаруй бүтээгдэхүүнийг туршиж, үйлдвэрлэх арга барил энэтэр гээд бүгдийг сонирхож үзсэний дараа зөвхөн 1-10н бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ гаргадаг тийм нямбай чамбай үйлдвэр юм байна .
Багш өөрийн судалсан монголын тэдгээр бүтээгдэхүүний талаар  төсөл бичиж , орифлэймын ээлжит нэгэн бүтээгдэхүүн болгохыг зорьж байгаа нь надад үнэхээр бахархууштай санагдаж байв.

Саяхан багштай хэргээр би очиж уулзлаа.. Гоо сайхны нэг бүтээгдэхүүний талаар ярьж гарав.
Багш сонсоод " Бүтэхгүй юм гэж байхгүй, бүтээхийн төлөө зүтгэх л хэрэгтэй, битгий шантар шавь минь" гэж урам хайрлалаа..

Comments