Золбин нохойн гэдэс шар тос тоодгүйн учир...


Золбин нохойн гэдэс шар тос тоодгүйн учир...
http://independence.blog.banjig.net/post.php?blog_id=6167&post_id=50465#comment-195718]
huulbarlasan bolno




Ардын элч...... Баабар гуайн номноос

Эмээгийн яриа

Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуус нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж ,хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдов.Ноогдсон юмсаа гэртээ ч оруулалгүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болуул цуу татаал тогоогоо арчина, бүс хийнэ ,хөлөө орооно. Гадаа норно ,илжирнэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.

Танилын яриа

Мартын 8-аар олон хүүхэдтэй айлд Алдарт эхийн одонгий мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн хүнс болох нарийн боов, хиам, консерв зэргийг авчран 7 хоног наргина. Тэгээд дараагийн Март хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар хэд хоног цадав.

Зурагтын яриа

Майкл Тайсон ядуусын хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж,  асар их доллартай болжээ. Асгаж цутган баярхаж, хэдэн жил шуугиулсаны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэр өрөө төлөхийн тулд газар газар очиж, рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.

Найзын яриа

Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын үнэ ч овоо зуншлага ч дажгүй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл бүр хоёр машинтай, хүнээсээ олон мотоцикльтэй. Ханын хөшгөө Алтанбулаг хивсээр орлуулсан төдийгүй хивсийг давхарлаж хулдсан, зуухны өмнүүр нь шатаад цоорчихсон.
Нэг сумаар ортол цагдаа, согтуу мотоцикльтой залуу  2  маргалдаж байнаа...
" Өөрийнхөө унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хүний хөрөнгө хураана гэнэ үү. Хэнд ч хэрэггүй болгоод өгье л дөө. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг чинь олдог юм " гээд согтуу эр банкаа онгойлгоод шүдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад,нинжа болно гээд арилж өгч. Ган гачиг хэдэн жил нүүрлэж, цөөн хэдэн малтай зарим нэг нь орж гарах хүнийг ганц нэг гоймон ,боов шоов үлдээх болуу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.

Валютын сангийн яриа

1973 оны нефтийн үнийн огцом өсөлтөөр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефтьтэй энэ орон гэнэт буй болсон мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих үнэ өртөг ихтэй олон төсөл зэргийг, зэрэг зэргээр  хэрэгжүүлж эхэлжээ. Дутсан мөнгийг нефтиэр барьцаалан санхүүжүүлж байв. Гэвч 80-аад оны үед нефтийн  үнэ эргээд унахад Нигери асар их өртэй болов. Төслүүдээс ганц нь ч хэрэгжиж дууссангүй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хөрш орныхон эзэлсэн зэргээс болж гадаад дотоод олон хямрал үүсэж, улмаар угсраагаараа төрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мөргөлдөөн үүслээ. Судлаачдын үзэж байгаагаар нефтийн үнэ ингэж огцом өсөж, гэнэтийн их мөнгөтэй болоогүй бол Нигери жам ёсоорооо дэвшилд хүрэх бололцоотой байжээ. Нигери улс улам харлав.Дэлхийн банкны яриа

Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орнуудын нэг юм.Гэвч энэ оронд дундажаар жилд нэг болдог төрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд завсар зайнд нь сонгуулиар буй болдог Засгийн газруудын аль аль нь ч энэхүү асар их баялагийг зөв ашиглаж чадсангүй.Аль ч засгийн газар нь энэ оронд нэгэнт тогтон бий болсон авилгын сүлжээний өргөтгөгч,үргэлжилүүлэгч,өөрөө нэг хэсэг нь болж байлаа.Байгалийн хишиг асар  их баялаг нь  авилгад явахаас гадна эдийн засгийн ямар ч ая холбогдолгүй мөртлөө сүр дуулиан болсон дэд бүтцэд зарцуулагдана.Дэд бүтэц барих нь өөрөө авилгыг гааруулах механизм болжээ.Энд дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр зам,хурдны авто зам Андын нурууны оргилоор сүлжижээ.Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагүй энэ орны хөгжилийн индекс дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй.Бичиг үсэг үл мэдэх явдал 50%, дундаж наслалт 49%, ой хүрээгүй хүүхдийн энэдэгдэл 70 промиль гэх мэт.Нэг хүнд ногдох Дотоодийн нийт бүтээгдэхүүн "ДНБ" маш бага.Саяхан сонгуулиар гарч ирсэн үйлдвэрчиний эвлэлийн зүтгэлтэн-Ерөнхийлөгч энэ бүхний бурууг гадаадын хөрөнгө оруулагчидад тохож тэднийг хөөж эхэллээ.Дотоодын хямралаа гадагш нь чиглүүлхийн тулд Чааваас,Каастро нартай нэгдэн АНУ-ын эсрэг фронтод элсэв.Болив улс бүр болив.

Орт телевизийн яриа

Нефтийн үнийн өсөлтөөр буй болсон мөнгөөр нийгмийн олон арга хэмжээ авсаны дотор ахмад настануудад эмийг нь үнэгүй өгөх болсон.Энэхүү гэнэтийн их мөнгөний үлэмж хэсэг нь түгээлтийн тогтоцоор ороод алга болжээ.Энэ мөнгийг ашигладаг зохион байгуулалттай бүлэгт олон томчууд оролцсон байна.Эх орны бүтээгдэхүүнээр нийлүүлэх байтал гадаадаас хуурамч  эм оруулж түүнийхээ үнийг олон дахин өсгөн баримтажуулжээ.Тэртээ тэргүй ахмад настануудын ихэнхэд үнэгүй эм очисонгүй.Нийтдээ 56 тэрбум рубль завшисан уг бүлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа.Засгийн нэрээр завшив

УИХ хурал дахь яриа

Монгол улс түүхэндээ тохиож байгаагүй их баялагийн өмнө ирлээ.Байгалын баялагийн үнийн өсөлтөөс ДНБ 30% иар ихсэв.Оны эцэст төсвийн илүүдэл 180 тэрбум төгрөг болов.Гишүүд дараа оны төсөв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана.Хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж нэг хэсэг нь дайрна,нөгөө хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ.Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж ард түмнээ харж үзэгчидийн түрүү магнай болов.Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгүй байгаа хүмүүст үүнээс их мөнгө зүгээр тогтмол өгч байх санал зурагтаар дэвшүүлээд өөрийн салбарын ахмадууд болох малчин тариачин,махчин,талхчин явсан улсад өгнө гэж зүтгэлээ.Бүх баг сумдыг мянганы зам,бумны өндөр хүчдэл,саяны технологиор бүрэн хангах байтуйгаа илүү гаргах гэнэ.Монголд нийгмийн тэтгэмж хангамжийн 70% нь зохих эзэндээ хүрэхгүй байгаа дүн гадаадын судалгаагаар илэрчээ.Ингэхрээ мөнгө тараах тусам түгээгчидэд илүү ашиг өгдөг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин,мэхчин,авлигачингууд сайн мэдэж байгаа.Нэг талаас ард түмнээ харж үзэх уралдаан,нөгөө талаас  үнэн мөн чанар нь  биенээсээ илүү гарч   луйвар хийх өрсөлдөөн.Анх 10 саяраа эхэлсэн УИХ гишүүд тойрогтоо тараах мөнгө 250 сая болж байна.Үндсэн хуулийн эрх мэдлийн хувиарлалтаар  захиран зарцуулах мэдэл УИХ-д биш засгийн газарт л бий.Гэвч мөнгө үзээд нүд нь улайчихсан тэдэнд хуль мууль яамай хэвтэнэ.Компьютер дээр ядахнаа хөзөр ч тоглож барахгүй нэгэн мудак хойтон жил зэсийн үнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана.Яндаж болдогүй хоол шиг ямар их хоол вэ хэмээн гахай өгүүлнэ.Энэ марзаганал эмгэнэл болох хүртэлээ үргэлжилнэ.Шинэ баян цээжний өвчтэй болж хүний юмаар хүүдэгнэв.

Түүхээр батлагтсан яриа

Баялагийг зарцуулхад ухаан хэрэгтэй.Тэнэг хүнд баялаг гай болдог.Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ.хөдөлмөрөөр бий болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг.Гуйлгачин өдөрт олсон юмаа ууттай нь тогооруугаа хөнтөрдөг.Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг.Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.


2012/11/29ны бодол
ийм нэг бичлэг байхын .... 2008 онд оюутолгой энэтэрийг дөнгөж мэдэж байхад ийм яриа явагдаж байлаа .. 
Одоо ямар болсон байна дүгнэлт өгнө ү 

Comments