Дундын зуучлагч

дундын зуучлагч гээд юм байнааа

НЭгэн сайхан нартай өглөө .. аз од минь ивээж би бээр нэг том наймааг хийхээ шахаад алдсан билээ..

Яасан гэхээр ихсургууль төгсөж ирчихээд нүүрсний наймаа , жонш , орд гээд  мэр сэр наймаанд орчуулагчаар болон наймааны зуучилгааны журмаар их идэвхтэй оролцож байв.
Энэ бүхэнд нь хутгалдаад ирэхээр "монголын баялаг гүй ээ мөн их гарч байнадаа" гэж бодогдмоор аягүй эвгүй юм билээ .
эдгээр хүмүүс шуудай шуудайгаар нь ярьдаг гэж бодож байнуу  гүй юм аа .. дандаа вагоноор нь ярьж байгаам чинь.. тэр таван толгой энэтэрийн наймаа бол хахчихсын билээ.. захиалгаа барж чаддаггүй тэгээд дээр нь суусан нөхдүүд нь бүрр сэхчихсэн .. үнэн тас.. айн ..
тэгээд нэг тонноос нь нэгхэн доллар унагаангуут л хэдэн арван тонноор нь авч байгаам чинь..
гэхдээ нүүрс тэнд тийм хямд зарагдаж байгаа мөртлөө манай УБд өндөр үнэтэй орж ирдэг юм билээ .. Аман дээрээ л хог шиг үнэтэй байдын бишүү айн..
Том том шланзнууд л нааш цаашаа хөлхөлдсөн тийм орчин байдаг бололтоймаа..
Өмнөговийнх гэхэд аймгаараа тэр наймаанд орчихсон, тэрэг барих нь тэргээ бариад, гуанз ажиллуулах нь гуанзаа ажиллуулаад гэх мэт тун догь амьдардаг сурагтай.
тэгээд нэг шланзыг зээлээр хавар нь аваад оны төгсгөл гэхэд гурван шланзны мөнгөтэй болцон байдаг гэлүү юу билээ .. миар сүртэй юм ярьж байсан санагдана.
тэдний ярианаас нь уул усыг эргүүлээд л ашиг олохын төлөөх олон арван хүн арзалзаж байдын гэнэ лээ ..
дараа нэг явж үзнээ..
за тэгээд би хүн амьтантай ярьсаар байгаад нилээн овоо мэдлэгтэй болоод сүрхий гар суудаг болов.
ярьсаар байгаад ялгаа залгаа мэддэг болчихсон байваа..
Бату гээд манай нэг өвөрмонгол найз байсынмаа.. Монголын нүүрсийг хамсан хужаа компанийн төлөөлөгч байсын .. Монголоор ярьна гэдэг ус цас... Тухайн компанийхаа нилээн итгэлийг олчихсон .. өөрөө ч бас их сайн хүн байсын.. гэхдээ айхтараа..
Мөнхөө гээд бас нэг монгол байсын .:.: аав нь  том албан тушаал хашдаг гээд л надад гайхуулаад л байна. би гайхаад л байна .. гайхуулаад л байна .. гайхаад л байна..
Тэгээд тэр нэг өдөр надаас гуйдынмаа.. нэг авах хүн байнуу .. би  тэр гаалийн талбай дээр 400мянган тонн нүүрс байна энэтэр гээд л ..
Би ч за зү болоод ганц цайны ганц найз Батудаа хэллээ..
Бату найдвартай юмуу гэж байна.. Би улсын том газар албан тушаал ахидаг л юм гэсэн шдээ .. гэхэд Бату шууд надад итгэж байнаа.. Тэрлүү чинь хүн явууляа .. үзүүляа харууляа болоод явчлаа ..
Ок мок боллоо..
тэгсэн чинь л байхгүй ... Батугаас хариу ч алга .. Юу ч алга ..
Арав хонолоо..
Мөнхөө надруу утасдаад л хулхины баагий энэтэртэй холбосон байна.. гээд л уурлаад л .. би Бату арай бултмааргүй юм гээд л гайхаад л суулаа..
Мөнхөө би бараг сайхан ярьчаад хүн амьтныг нь хөдөлгөчөөд байхад чи аллаа намайг энэтэр гэлээ ..
Би тэгээд яах ч учраа олохгүй бүлтэгнээд Батуг хүлээв.
Бату арав хоногийн дараа надруу хариу ярилаа..
Тэр гаалийн талбай дээр чинь юун 400000тн нүүрс байтугай гаалийн талбай нь өөрөө жижигхэн юм байнашдээ.. манай захирал уурлаад явж үзэх гэж байсан хүмүүсийг болиулсан .. гэж байна..
Би Мөнхөөд хэлэв.
Мөнхөө:
-За мань утасдаадхая
-Тэр талбай дээр удахгүй 400000тн нүүрс зөөж аваачих байсын гэнээ..
-Чи тэгээд худлаа ярьсынмуу .. энэ хужаа нар чинь тэгвэл итгэхгүй шдээ
-Цаадуул нь тэгэж ярьж байгаам чинь мань чинь тэгээд яахын бээ ..

Энгээд үүнээс хойш түүнээс цааш би энэ нүүрс зарчих юмсан гэж далбагнахаа байсымдаа..
ганц найдвартай хужаагаа алдчихаж байгаа хүн өөр юу ч хийхийн билээ.. нэр хүндээ алдахын нэмэр юм билээ .. Манай монголчууд хужаа нараасаа долоон дор итгэлгүй байхымдаа..
Одоо хүмүүс нүүрс жонш төмрийн хүдэр энэтэр яриад ороод ирэнгүүт "ЧАДКУЭ" гээд хөөгөөд явуулж байгаа.. Ер нь би эх орныхоо газар шороог зарах гэж байдаг мулгуу байснаа л аймрр ухаарсан

энэ дундын зуучлагч тэгээд маш их юман дээр илэрч байнаа..
Гадаад дотоодгүй л дундын зуучлагч байхын..
юмны үнэ өсгөөд наймаа хийлгэдэггүй улсууд чинь тэд байгаамдаа

Comments

  1. Гүээ тэгээл хүн амьдрахын тулд юуг ч хийнэ шдэ ганц зуучилсан бол чамд хэрэгтэй л байждээ гэхдээ "Ер нь би эх орныхоо газар шороог зарах гэж байдаг мулгуу байснаа л аймрр ухаарсан" энэ үнэн л дэ,,,

    ReplyDelete
    Replies
    1. тиймэээ ..
      гэхдээ тэрнээс илүү олон зүйлээс мөнгө олж болно.. бүтээнэ болгоно

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа