Мөрөөдлийн ГЭРЭЭ бүтээх нь зөв

За сая нэт ухаж яваад мөрөөдлийн гэрээ бүтээх талаар бодлоо..
Тэгэхээр нийт блог бичигдэдээ мөрөөдлийн гэрээ бүтээх бичлэг үйлдэцгээе гэсэн давалгааг гаргаж байнаа..


За би болвоос хотын захад сайхан агаартай газар, сайхан талбайтай , уул ус жигдэрсэн, өглөө босоод алтан нарыг харж байдаг газар мөрөөдлийн гэрээ байгуулна гэж мөрөөдөж байна.
надад зай талбай бас тав тух их чухал..  Бас маш дулаахан байх учиртай..

За манай том өрөө болвоос яг энэн шиг харагдах ёстой.. Том өрөөний тааз их өндөр , тэгээд тухтай гэгч нь буйдан тавьчихсан.. тэгээд бас шилэн хана полконтой , яг өглөөний наран манддаг зүг харсан байвал зохилтой.
Тэгээд олон гоё уух юмны жижигхэн булантай .. Найзуудыгаа орж ирэхээр дайлаад л ... би өөрөө бас их мундаг тогооч болноо.. амттай шимттэй юмнууд дор нь хийгээд л .. айн ..
энэ зургыг бас оллоо.. энэ доорхи зураг бас их талбай хэмнэсэн байна шүү.. Энийг ч сонгож болох л юм. харин цаадах хана нь битүү биш.. шилэн тээ .. тэр цаана үүдний хаалга байгаа бололтой, хаалгыг сүртэй дэгжин хийвэл зохилтой .. Урд зүгрүүгээ харсан байх учиртай .. гоё гэр хийнээ кккэк..


энэ доор байгаа сандалыг л авнадаа .. Их гоё сандал.. ямар нэгэн тав тух хүнд маш хэрэгтэй гэж би үздэг.. Тэгээд гадаадын хүмүүсийн өөртөө тав тух хайрласан нь надад их таалагддаг .

энэ ногоон бол полкон дээр тавьсан буйдан юм.. Би ийм л буйдангуудтай болохымсан гэж мөрөөдөж байна.. Бас гадаадын кинон дээр гараад байдагшт.. Цонхны тавцан нь өөрөө ор юмшиг аягүй гоё тээ .. Хүмүүс тэрэн дээр нь суугаад л тэнгэрийг хараад л мөрөөдөөд л .. эсвэл хүүхдүүд нь тоголжийгаад унтчихсан байдагшт...

Найз хүүхнүүдээрээ сууж вино амталхад доорхи цэнхэр буйдантай тагт яг таарна.. Тагт гэдэг билүү юу билээ .. Өрөө юмшиг тагт гэхийнмуу хаха .. гол нь эргэн тойрон нь вакум цонхоор бүтээгдсэн . Тэгэхгүй бол жилийн 12 сарын гурван сард нь арай хийж ашигладаг байвал үргүй зардлаа.. Тэгэхээр миний байшин нуль вакум болох нь хэхэ .. Аймаррр том тагт заавал ч гүй хийнэдээ .. 

Эсвэл энэ цэнхэр дэртэй буйдангаар өрөөндөө байрлуулаад тагтаа хоосон үлдээж болохын .. тэгвэл бас ашигтай байх .. доорхи зураг шиг..

 Энэ цэцэрлэгийг би заавал хийнэ гэж боддог.. сүрэл сүлжиж хийсэн сандалууд тавьчихаад вино шимээд сууж байх шиг жаргал хаана байх бэ ..


Ийм усан сан хийх боломж нь монголд байнуу гүй юу .. Монголын томчууд усан сан энэтэртэй байдын гэнэлээ.. Жинхэнэ вакумаар зодож байгаад өвөл зунгүй сэлдэг хөөрхөн аккурамтай л болы.. Бас аккурамаа хийж чадахгүй бол саунтай заавал болно... Заавал ч гүй болно.. Саунтай л болно.

нэг ийм албархуу маягын өрөөтэй болно.. Гол нь абажур нь гоё.. Надад хүнд абажур аймарр санагдаад байдынмаа.. Уначих гээд .. Би дандаа хөнгөхөн абажур сонгох байх аа .
Эртний сонгодог стилийн өрөөтэй байхад хүн амьтан урьж дуудахад ажил хэргийн уулзалт явуулахад гоё л доо.. Энэ өрөөний цонх цэлгэр байх бөгөөд харин зүүн зүгрүү харсан байх хэрэгтэй .. энэ өрөөнд нээх гэрэл их шаардлагатай биш байх ..Гэхдээ эхний том цонхтой өндөр таазтай өрөө байхад энэ өрөө ч бас хэрэгтэймуудаа гэж боджийна .. Гэхдээ яахуу бодож үзнээ.

Галзуухын хувьд бол би бүрр өөрөө биечлэн ажиллаж , маш гоё тоног төхөөрөмж , гоё хөргөгч , бас гоё абажур авна. Гоё таваг бас гоё харуулын тавганд дуртайг минь яанаа.. Ээж эмээ хоёр л таваг шаазанг шүтээд байдын .. Ямар тэнэгийн болоо гэж боддог байсан чинь би энэ өвчнийг нь өвлөж авсан байх гэж .. Идэж ууж байгаа аяга тавгандаа би их анхаарал өгдөг шүү..
Зоогийн газар орлоо гэхэд аяга тавгийг нь их анзаарч хардаг кэкэ.. Бүрр материалыг нь барьж байгаагаар өөрөө төсөөлдгийг нь яанаа хахах .
Иймэрхүү тансаг юмтай болчвол мах гэдэг асуудал байнаа .. Бид нар махаа яаж эвддэг билээ .. гэтэл нөгөө гоё гял цал тавилганд чинь тохирохуу...

ийм өргөө гэртээ болчуул би тэрбумтаан би тэрбумтаан гээд өглөө болгон хашгирч мэдэх л байна .. Гэхдээ би илүү ашиггүй зардалд дургүй учир ийм байшинтай болохгүй э.. Харин яахуу хавайд ч юмуу эсвэл ямар нэгэн өөр газар ийм байшинд сар юмуу долоо хонохыг зөвшөөрнөө ...
Одоохондо тэрбумтан болоогүй ... юмны хэрэглээ үзээгүй болохоороо мэдэхгүй байж магадгүй.. Эсвэл хятадад хэдэн жил байсны уршиг юмуу дэмий зардалыг бол хэмнэж байх би их дуртай .. Сайхан байшинд мөнгө үрэхээсээ илүү сайхан хоолыг амталж , бас сайхан газруудаар явж , сайхан зураг авах дуртай  л хүн байх болно. Үүргэвчтэй аялал л их хийхийг хүсэх байх .. эсвэл тэгээд мөнгөтэй авгай болчихоороо ЛВ, Гүччи, Шанель энэтэрээр хэссэн сэмбэлзсэн хүүхэн болохын болвуу..
энэ бас их сайхан байшин байна .. тэр далайн эрэг гээчийг нь сайхан үзээд хараад авнаа ..
Нээрээ хавайд очвол банзал , левчик хоёроос нь салахгүй ээ .. усны жараахай шиг нэг сар амьдарнаа..


энэ байшин бас их зүгээрийнмаа.. Би нээрээ Дубай явнаа.. Очиж үзий .. Хүмүүс яаж амьдардагыг хары .. Нээрээ долоон буудлаас цаашаа нилээн яваад нэг лагерь байнаа.. Тэрний өвс ногоо нь нов ногоон, бүр тасархай ногоон .. Хүмүүс ямар гоё амьдарч байнаа гэмээр .. Тэгээд бүр нэг газрыг нь аваад монголын баязка нарт гоё хаус барьж өгчээ .. Тэнд чинь нөгөө вакум цонхоор бүтсэн өргөө гэр чинь байналээ .. 
Ер нь байр гэж байснаас сайхан байшин бариад гал түлээд суух ч сайхан шүү.. 
Саяхан нэг айлаар орсын.. Үүдний өрөөндөө галаа түлээд шугамаар дамжуулан бүх өрөөгөө дулаацуулж халаадаг .. жирийн иргэний хоёр давхар хаус.. гадаа гарч л бие засаж байгаа болохоос яг л байранд амьдарч байгаам чинь. Нэг гэм нь талбай томтой болгохоосоо илүү олон жижигхэн өрөөнд хуваачихсын билээ.. Олон хүүхэдтэй айлын хувьд бас зүгээр л байдаг байх.. Над шиг бачуу хүнд олон хуваасан нь жаахан тийм санагдсан . 
Амьжиргаатай байвал заавал Зайсанд байр авах сонин биш Баянхошууд байрнаас илүү байр барьчихад бол хэн тэрнийг онцгүй амьдардаг гэхийнбээ.. Байр шиг амьдарч байгаа байшинтай айлуудад зочилсон байртай нөхдүүд дуу алдаж байхыг би олон харлаа .. 

За тэгээд тэрбумтан болох замруугаа орчоод үзэх улсууд гэвэл:
Европ, Дубай, Америк, Япон, Солонгос, Хятад , Франц, Австрали, Хавай

Үйлдвэрлэл судлах улсууд гэвэл: Хятад улсыг бүрэн дуусгана, хятадад болж байгаа үзэсгэлэнгүүдийг нь үзнээ.. Солонгост бас их үйлдвэр байдаг юмшиг санагдсан .. Тийм бол үзнээ.. Австралид үзэх шаардлагатай юм бас байгаа.. 

Цаашдаа хэрхэн хөгжихээ олж мэдэх шаардлагатай улсууд: Европ, Америк-Ямар зах зээл байна хайна.. ОЛон тэрбумтангууд тэнд байгаа байх , Япон-Энэ улсын тэр хөгжүүлсэн үндэсний үзлийг судланаа.. , 
Биеийн жаргалыг эдлэхээр зугаацан цэнгэхээр явах улсууд: Дубайд очихгүй бол болохгүй, Дубай гомдчихно, Францад очиж үзнэ.. Загварын хотыг тольдоно.. Бас хоолыг нь амтална. Хавайд ганц очиж үзэхэд гэмгүй байх . 
Аа тээн .. өндөр цастай уулстай газар бас явж үзхийн байна.. 
Өө нээрээ тийм... Азийн орнуудаар аялаж үзмээрийн юм байна.. Ялангуяа тэр Түвд очно. 
Бас тэгээд буддын шашин аймаррр шүтдэг орнууд байна.

дээрх улсуудад оччоод үзэх шаардлагатай зүйлс:
Музэй болон арт галлерэй- соёлыг нь харахгүй бол тэнэг хэрэг болно, хот талбай- хүмүүс юу бүтээснийг харна, шөнийн цэнгээний газар-уухгүй харин бүжиглэнэ хүмүүс яаж баярладгыг харна, хүмүүстэй бизнесийн харилцаа тогтоох гэж оролдоно. Амьтны хүрээлэн-энд бас очих л хэрэгтэй


өөө энд нэг зураг оллоо.. бүрэн эрхээр нь вакумжуулсан байна .. Монголд ийм чанартай вакумжуулж чадах болвуу ..Мань мэтийн залхуу эхнэр болох улсууд шилээ цэвэрлэхгүй лай юмаа гээд суужийж ч магадгүй шт.. Асуудал ихээ .. Бодолцох хэрэгтэй.

гоё ваннаы өрөөний зураг гарч ирсэнгүй .. Би ванны өрөөнд их ач холбогдол өгнөө.. гэртээ хоёр ноольтой байна. Нэг нь тусдаа харин нөгөөдөх нь ваннтайгаа цуг.. Ванны өрөө яг өрөө шиг том хэмжээтэй.. Ванн тэгээд ОО гээд бөгс эргэх зайгүй биш.. хүнд нүүр амаа будчихаж болохоор бас жижигхэн хөөрхөн буйдан байх ёстой.. Тэгээд нэг шкафанд хамаг ахуйн хэрэглээний юмс гэх мэт байнаа. 

Гадаа нээрээ дүүжин байх гоё тээ .. Эрээнд дажгүй хэдэн дүүжингүүд 500-1000ын хооронд байналээшт.. Аягүй гоё санагдсан .. ийм тансаг бишлдээ .. Гэхдээ л суудаг суудалтай сүүдрэвчтэй гэх мэт .

Гэртээ нээрээ номын сантай байнаа.. Гоё номын сан .. Тасархай айн ... ккк..
Хувцасны шүүгээ бас нэг өрөөнд байвал гоё.. Тэрийг мартаж болохгүй .. Би харин гутланд нүдээ унагаана шүүдээ .. Бээжинд байхдаа 13 туфльтай бараг хориод гуталтай болцон байсышт.. Одоо ч хадгалж байгаа.. Гутал л их хэмжээгээр аваад байж магадгүй хүүхэн болох байх даа ..
Гуталны дэлгүүртэй болнодоо.. Миний мөрөөдөл .. кк
Ааа бас хүүхдийн өрөө гэж нэг юм байгаам байна.. Би хүүхэд гэхээр л олон хогын зураг наасан өрөөнд дургүй .. Зургийг хүүхэд өөрөө зурах ёстой. Бас тоглоом нь илүү оюун ухааны тоглоом байвал тээ .. Охидын өрөө гэхээр  гял цал байхад би лав дургүй ээ .. Хүүхэд өөрөө юу гэхнүү харжийж болноо.. 
Нээрээ хоёр ихэр хүүхэд төрүүлэх юмсан ... ХӨөрхөн байхдаа .. манайд тийм удам байхгүй л дээ .. Үр шилжүүлэн суулгаад байхын .. тэрийг нь би дэмжихгүй ээ

За тэгээд гял цал юм биш ашигтай талбайг бодолцож хийсэн цэвэрхэн зохион байгуулалттай уужим саруул тийм сайхан өргөөг би нүдэндээ төсөөлж байна. 35 насны алдад тийм сайхан байшинтай болох байх.. 

Заза энэ сэдвийг энгээд дуусгая.. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж залуучуудтай болзож нөхөр хайнаа ... ккк.... 

Comments

  1. Muruudhud $ tuluhguiee gej...

    ReplyDelete
    Replies
    1. харин төх:. тэгээд л хязгааргүй бичлээшт

      Delete
  2. nadad bol 3 untalgiin orootei apart bhad bolno gej boddiishd. tegeed dotor ni novsh baga baivuul bolool yavchina. Gehdee yumiig yaaj medhuu hezee neg odor hool hiij l taaraa tiimees americain cal togootoi baivuul za buur dogi.

    ReplyDelete
    Replies
    1. гал тогоо их чухлаа .. тээ ..

      Delete
  3. bi bas iimerhuu moroodson bgaa shuu hehe

    ReplyDelete
    Replies
    1. тэрийгээ бич... олонд зарла.. гайхуул

      Delete
  4. Цэвэрлэх гэж төвөг гэхээс гоё л харш байна. Миний хувьд аль болох саруулхан, зайтай, бас цэвэрлэхэд төвөггүй байвал болоо. Насаараа хүн зарж цэвэрлэгч цалинжуулна гэхээс яс хавтайж байна. Тэдний цалинг олох гэж зөндөө хөдөлмөрлөх хэрэг гарна шдэ :D

    ReplyDelete
    Replies
    1. би бас цэвэрлэхийг нь бодсон... цэвэрлэх л байхдаа хаха

      Delete
  5. Далайн эргийн халуун дулаан уур амьсгалтай улс оронд барьдаг гэрийн загварууд байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд бол энэ өндөр таазыг халаах, энэ их том шилэн цонхоор алдагдах дулааныг нөхнө гэвэл хэцүү гэж хэлэхгүй ч зардал мөнгө нэлээдгүй гарч таарна. Гэхдээ мэдээж тэрбумтан хүнд бол санаа зовох асуудал биш байх л даа.

    ReplyDelete
    Replies
    1. хаха .. харин тийм ээ .. яадын байгаамд ээ .. тухайн үед нөхцөл байдлаасаа л болох байхдаа ..
      бүтчихээр нь зургыг нь харьцуулж тавинаа

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа