Friday, January 25, 2013

Мөөг тариалах бизнес

энэ бизнесийг нэг хэсэг нилээн их судлаж байсан билээ..
Хямдхан мөртлөө бас их мөнгө олдог бизнес.. Эхлэлийг нь босгочуул сүүлрүүгээ юу ч хийхгүй болоод ирнэ гэсэн үг ..

Зах зээл гэвэл ямар ч өрсөлдөгч байхгүй бас авы идий гэсэн хүмүүсээр дүүрэн
Реклам гэвэл жаахан сурталчилгаа явуулчихад л болоод явчихна.
Анх өвөрмонголын ТВгээр нэг хужаа өвгөн мөөг тариалсан талаар гарч байлаа..
Нэг өвсийг л бордоогоор бордоод гялгар уутанд хийчихнэ. Тэгээд л үрээ цацалаа тавьчихна..
Гол асуудал нь өрөөний температурыг бүрэн хангах.. Хэм мэмийг ерөөсөө өөрчилж болохгүй. .тэрийгээ л анхаарчуул ер нь тэгээд хамаг судасыг нь атгачихлаа л гэсэн үг .
Чийгтэй бөгчим тэгээд харанхуй газар ургадын билээ .
Миний санаагаар бол энэ бизнесийг нутагшуулах байлаа.. Хятад хэлтэйнх юу билээ хужаагаас асууж лавлаж сурж авчаад монголдоо нутагшуулах байсын..
Хөдөө сум аймагт байдаг улсууд ийм юм хийгээд л хотын бидэндээ шахаад байвал хичнээн сахйан .. Ккк..
За тэгээд гахай тахиа гээд л бас туулай байна .. хурдан өсдөг сайхан амьтдыг тэжээгээд бизнес болгоод байвал айн ...

энэ ҮҮнийг хэрхэн хийх бэ нэвтрүүлгээр хэрхэн хийдгийг нь яг таг гаргаж байгааз.. Сонирхсон хүн байвал нэтээр хайгаад байгаарай.. Энэ чинь биенэд тэжээлтэй сайхан л бүтээгдэхүүн л лдэ



Тэгсэн сүүлрүүгээ бүррр ийм болдынб айнашт..


за би танарт нэг бизнес санаагаа хэлчлээ шүү.. Хийж чадах нь хийнэ биздээ.. Орчин их голдог болохоос яг тааруулчуул тэгээд л ургаад л байна ургаад л байна .. Байнга шинэ мөөгөөр дайлна гэсэн үг шүү дээ ..

Тахиа туулай гахай хоёр гээд сайхан бизнес байнаа.. Бас л орчин их нөлөөтэй .. 

Тахиа гаргавал инкубатор аваад тавичихдийн билээ .. Тэгээд л  өчнөөн тахиа төрөөд л жив жив гээд л ... гол нь монголчууд алж чаддаггүйд учир байнаа.. Манайхан чинь ер нь таван хошуу малаа гаргахддаа их эвтэйхэн, тайван гаргадаг шт.. нөгөөдөх нь ч гэсэн бараг баяртайгаар үхээд байгаам бишүү айн .. тэгсэн тэр чинь тахиаг хүзүүүг нь мунгиж ална гэдэг чинь айн.. 

Туулай гэж мангарр сэксчин амьтан нэг ширхэг байна .. Сард 6аас 13ыг гаргадаг .. гол нь амархан үхчихдэг .. орчин үнэн асуудалтай .. байнгын температур .. тэгээд өсгөж үржүүлж чадвал гадаадруу гаргах махны бизнес хүлээж байгаа.. Тэгээд холестрин гэдэг юм чинь байхгүй болохоор бүсгүйчүүд үхэж хатна.. арьсаар нь аваад гоё дээл хийж болно. гол нь энэ махыг дэлхийд олон үндэстэн иддэг учир аз нь шовойосн аавын хүүд зарах нь асуудалгүй .. 
аа тэгээд үнэг ч юмуу илүү үс сайтай амьтан тэжээж , арьсаар нь дээл хийдэг улсууд бол туулайн махаа гадаадад зарах гэж ядрахгүйгээр тэр амьтнаа туулайн махаараа хооллоод илүү үнэтэй арьс гаргаж авсан шээг суужийдийн байналээ ..

гахай гэж зулзагаласан сайхан амьтан байна.. бас л орчин их шаардлагатай.. тэгээд бас маш цэвэрхэн байхгүй бол өвчин сахйан туснадаа.. Энэний махыг хэрхэн борлуулах бэ гэж зовж байга бол тэр асуудалтай нөхөр л гэсэн үг .. Бид өөрсдийн хоньны махнаас илүү хүлээж авдаг болохоор энэ мах зах зээл дээр ийм их үнэтэй байгаа юм.. Нэг хятад түнш маань гахайн махыг надад санал болгож байхдаа бээжинд өдөрт 1.5сая тонн мах өдөрт зарагддаг гэж гайхуулж байлаа.. тэгэхээр манай урд хөрш гахайн махны ямар өндөр хэрэглээтэй улс бэ . гол тэжээл нь эрдэнэ шишийн хог юм билээ .. Эрдэнэшиш чинь усан үзэм шиг л ургадын байналээ .. Тэгээд л тэрүүгээрээ хооллоод л .. дор нь үржүүлжийгаам чинь.. Харин лал шашинтай оронд хэрэглэдэггүй .. Гахай хамаг хог иддэг болохоор иддэггүүй.. Тэгээд бодохоор мангарр өөрсдийгөө бодож байгааз.. Гэтэл өвсний соргогыг иддэг малын махны үнээс гахайн мах бидэнд өндөр байна.. Дэлхийн зах зээл дээр гэвэл хужаагийн гахай эзэлцэн болохоор бид өөрсдийн монголдоо л зарах боломжтой .. Гурван мэгжтэй байсан айл хоёр жилийн дараа жаран гахайтай болдог гайхалтай өсдөг эд.. 
Бээжинд байхад хонь ямаа үхэр үнэтэй гахай хямд.. Ганц авч иддэг мах байсан.. Гадаад оюутны зугаалга болохоор лалын улсууд гахай идэхгүй гээд гахайн махтай хоолоо бидэнд өгөөд л , монголчууд нь загас идэж чадахгүй гээд загастай хоолой тэдэнд өгөөд л.. гоё дурсамж.

За тэгээд цаашаа нугас гээч амьтан байна .. Хэр өсдөгийг нь мэдэхгүй .. бас л тахиа шиг өсдөг байх .. Харин амт бол ванлий байх .... Тэгээд бас л шинэ бизнес монголд орж ирж байна.. 
Цацагт хяруул гэх мэт ..






7 comments:

  1. http://www.littlechinastore.com/movies/#8

    ReplyDelete
    Replies
    1. http://v.youku.com/v_show/id_XMjU3NzM4Njg=.html

      Delete
  2. bi ch muug tarih tuhai 5 jil bodoj huseed yavlaa (ene kuuken businesswoman bolj chadku ee kkk). za gahia tahia geh met amid amitan bol sanaand bagtdaggui yum. harin neg busgui zagas urjuuleh talaar ene jil neg yum hiiye l geed bna.

    ReplyDelete
    Replies
    1. хийгээч хийгээч ангайгаад л суугаад байхын ..
      уг нь гадаадын энэ шопрот энэтэрийг орлох бүтээгдэхүүн гаргаад ирвэл ч ванлийдаа

      Delete
  3. Tuulaig alna geheer aimaar sanagdaj bn...nugas ch yaahav

    ReplyDelete
    Replies
    1. хжэхэ .. хонь морь үхэр ямааг алахад хэр байдагуу ..

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа