Кино:::: Цүю Жүгийн зарга


THE STORY OF QIU JU (秋菊打官司)


Энэ киног сонирхож үзээд тэмдэглэл бичив.
Киноны үйл явдал:

Кино эхлэхэд гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байна .. Гэтэл манай киноны гол дүр ЦүюЖү тэрэг түрсээр гарч ирнэ.. Тэр хоёр тэргээ түрсээр эмчийнд очно. Гэтэл тэрэг дээр түүний нөхөр өвчтэй хэвтсэн байжээ .. Өвчтэй нөхрөө дагуулаад эмчид үзүүлж эмчийн бичиг авна..
Түүний нөхрийг тосгоны ахлагч зодоод гэмтээсэн нь тэр байж...
Эмчийн бичгийг аваад тосгоны ахлагчийнд очиж учир байдлаа хэлтэл "Надад хамаарахгүй ээ" гэж хэлнэ. Тэгээд Цүюжи жирэмсэн мөртлөө аймгын цагдаагийн газар мэдүүлэхээр явна.
Цүюжи өөрөө юу юугүй төрөх болчихсон бөгөөд тэрийгээ үл тоож хатуу бэрх замаар , унаа тэргэнд сэгсчүүлээд аймгын төв орно. Тэгээд аймгын төвд хамаг учир байдлаа хэлэхэд цагдаа уриалгахнаар " хүн зоддог нь тосгоны даргийн буруу би хоёр хоногийн дараа очиж түүнтэй уулзая" гэж амлана...
Тэгээд цагдаа тосгоны даргатай уулзаад учир байдлыг хэлж түүний бурууг хэлээд Цүюжид
"чамд эмнэлгийн зардал гээд 200 юань өгнө гэж хэлнэ" ........Цүюжи нөхрөө эмчлүүлээд хоёрзуун юаниа баримтаа аваад тосгоны ахлагч дээр очно.. Гэтэл ахлагч мөнгийг талаар нэг цацааад хэлсэн нь: "Би чамд 200 юань өгч байна болоо биздээ.. газар дээр 20 ширхэг 10юань тарсан байгаа .. чи нэг тонгойгоод нэгийг аваад баярлалаа гэж надад бөхий .. дахиад нэг тонгойгоод нэгийг аваад баярлалаа гэж дахин надад бөхийж энэ мөнгөнүүдээ тэгэж ав" гэж хэлнэ....Цүюжи уурлаад гарч одно..
Цүюжигийн эрхэлдэг тосгоны бизнес гэвэл халуун чинжүүг тариалаад аймгын төв дээр худалдаалах байлаа..
Дахиад аймгийн цагдаа дээр очиход нөгөөдөх нь байхгүй байж таарна..  Өөрийнх гэр болоод аймгийн төв хүртэл хол... тэгээд мань бүсгүй жирэмсэн.. мөн явжийгаа тэрэгийг нь хараад байгаарай..
Тэгээд өөрөө бичиг үсэггүй тул 20 юань төлж бичиг хүнээр бичүүлээд дахиад л зарга мэдүүлэхээр явна.
Тэгээд учир байдлаа дахиж хэлээд аймгийн цагдаа тосгоны даргатай уулзаж асуудлыг шийдэхээр болно. Ехөнхийдөө тосгоны дарга эсэргүүцсээр байна..
Цүюжи бүррр хотруу явна...
Тэнд очингуутаа хүн тэргэнд 5 юаны газар 30юаниар явж хулхидуулна. Тэгээд хамгийн хямд буудал гээд хайж байгаа буудлыг нь танар хараад байгаарай.. Нэг тийм нүх шиг өрөө нь гэхэд 10 юань , тэгээд бүррр хямд гэж олноороо унтдаг вандан дээр унтана .  тэр нь нэг хүний 1,5 юань гэлүү..
Аймарр хямд наасн..
Тэрний өвгөн тэр хоёрын /Цүюжи дүү охинтойгоо яваа / очих гээд байгаа газрын хаягыг зааж өгнө .. Тэгээд мань хоёр буудалдаа хонуулсан өвгөнийд  хоосон очоод яахуу гээд нэг жимс, нэг зураг авна.. Цүюжи 00 орох гэсийнмуу яасын "чи энд хүлээж бай" гээд явчаад ирэх хооронд дүү нь нөгөө өөрийг нь хулхидсан тэрэгчинг олж харна.. Араас нь хөөцөлдөөд гүйчихнэ..
Цүюжи эргээд иртэл дүү нь байхгүй .. Тэгээд нуль санаа зоволт.. Гэтэл ашгүй нөгөөдөх нь төрөөгүй хүрээд ирнэ .. Тэгээд мөнгөө авсан ч юм байхгүй, худалдаж авсан зургаа бүрр ураад ирсэн байна .. Цүюжи "чи намайг ямар их санаа зовсныг мэдэж байнуу" гээд л загнана..
Хятадад нэг сайхан юм нь цагдаа нь хүний төлөө байдаг юм болохоороо Цүюжи тэр хоёр төөрсөн шалтгаанаар цагдаагийн машинд суугаад эргээд хямдхан буудалдаа ирнэ.
/Төөрсөн хүнийг цагдаа нь хүргээд өгдөг , аягүй гоё үйлчилгээтэй юм билээ/
Тэгээд эргээд гэртээ очно.. Гэртээ очоод бас хэдэн бэлэг энэтэр авсан бололтой хүмүүст хувцас энэтэр өмсүүлж үзээд байнаа ..
Тэгээд нөхөр нь Цүюжид хэлнэ:
-Одоо дахиад явсны хэрэггүй ээ .. Тэр чинь тосгоны дарга .. Ер нь бидний буруу ухааны юм хэлнэ.
-Тэр тосгоны дарга байхаараа яады... Тосгоны дарга хүнийг гэмтээж болдог хэрэг үү гэж Цүюжи хэлж байна.

Тэгээд тосгоны дарга нь нөхрийг нь дуудуулаад нөхөр нь очлоо..
Тэгээд аймгын төвөөс бичиг ирсэн .. Танарт дахиад 50 юань нэмж өгий .. 250 юань өгнө.
Тэгээд Цүюжи 2 удаа аймгийн төв орсон болохоор нь би 50 юань нэмж байгаамшүү .. Чи хэрвээ өөрөө авч чадахгүй бол Цүюжиг дуудая гэнэ..
Тэгээд тосгоны ахлагчийн авгай нь мөнгийг нөхөрт нь атгуулах гэж оролдоход нөхөр нь авахгүй гэхийн .. Тэгснээ нэг юм авна..
Заза энэ хэрэг энгээд дууслаа .. Би цүюжид очоод хэлэе гээд явна..
энэ дээр хятад зан гарна.. Нээх сонин хүний төлөө гэсэн сэтгэлтэй .. эсвэл нэг тйим буурангүй үзэлтэй ч юмшиг .. Зодуулчаад мөнгө өгч байхад авах л хэрэгтэй .. гэтэл авахгүй энэтэр гээд л мангартахын ..
Тэгээд цүюжү тосгоны дарга дээр очно.. Тэр аймагаас ирсэн албан бичгийг та аваагүй яагаад нөхөрт минь өгчив.. Мөнгө нь бас ямар учиртай гэж асууна.. Тэр албан бичиг дээр нь тэр даргын буруу энэтэр гээд тэгээд мөнгө төгрөг өгөх хэрэгтэй гэж бичсэн байсан юм болвуудаа .. Тэгсэн дарга хариулна .. Тэр бичгийг хэн нь ч авсан яахуудээ  одоо хэргийг энгээд дуусгая гэж хариулна.
Цүюжи гэтэл " энэ мөнгийг би авахгүй" гээд мөнгийг тосгоны даргаруу чулуудна...
/????? яг яах гээд байгаа хүүхэн юм болдоо//
Тосгоны дарга : " Цүюжи ... Чи заргадаж  дуусаагүй байгаанмуу .. " гээд хараал тавьсаар хоцроно.
Тэгээд Цүюжи гэртээ уйлаад аяга тавгаа угааж байснаа дүүгээ хувцасла  гэж шаардана..
Нөхөр нь :" Юу чи дахиад аймаг орох гэж байгаанмуу .. чи бүррр бээжин орохнээ... удахгүй хүүхэд чинь төрлөө... яваа яв.. битгий эргэж ирээрэй" гэж хэлнэ.
Тэгээд хотод ирээд цагдаагийн газар очиж нэг том даргыг сураглана ... Эзгүйг нь сонсоод гадаа нь хүлээнэ.
Дарга ирээд тэр хоёрыг нийтийн хоолонд оруулна.. Тэгээд тэр бичиг дээр байгаа зүйлсийг зөвшөөрч байнуу гэж асууна. Цүюжи хэлэхдээ : Мөнгө төл л гэсэн болохоос тосгоны даргыг буруутай гэдгийг нь тодорхой бичээгүй " гэж хэлж байна гэж БИ ойлголоо.
Тэгээд дарга нэг хуульчтай  холбож өгнө .. Тэр хуульчтай  нь уулзахад нөгөө дөх нь "ойлголоо буцлаа би бүтээчий" гэж хэлээд үлдэнэ .
Гэртээ харих замд нь тэрэг нь эвдрээд сууж байтал цагдаагийн дарга алдагдсан үхрээ олж явахтай таарна .. Цүюжид буруу албан бичиг гаргасан байналээ өршөөгөрэй гэж хэлнэ..
Замд нь тэрэг нь эвдэрсэн болохоор гэртээ их оройтож харина.Нөхөр нь тосож аваад хүргэж өгсөн жолоочид нь баярлалаа гэж хэлнэ..
Хятадууд бас их сайхан сэтгэлтэй нэг нэгдээ тусархуу бөгөөд БАЯРЛАЛА гэдэг үгийг гүй ээ мөн их эрхэм болгож хэлнэ шүү... Хүнд сэтгэлээ илэрхийлэх тал дээр үнэхээр мундаг улсууд .
Сургуулийн багш дээр очиж шүүх дээр дуудсан мэдэгдэлийг уншуулж аваад гарна .
Тэгсэн яг шүүх болсон чинь Цүюжи ирэхгүй .. Цүюжи хуульчтай ярьна.
-Би явж чадахгүй ээ .. Би тосгоны даргатай заргалдаж байгаа болохоос цагдаагийн даргатай заргалдаагүй .. Тэр чинь их сайн хүн .. гэж хэлнэ .
-Бид нэг бүрээр нь хийх хэрэгтэй .. Эхлээд цагдаагийн дарга албан бичиг буруу гаргасныг хэлээд дараа нь тосгоны даргыг барьж авна ..
Гэтэл цагдаагийн дарга гарч ирээд
-ЦҮюжү чи яагаад орж ирэхгүй байна .. Хүмүүс хүлээгээд байна
-Таньтай заргалдана гэвэл би орохгүй ээ ..
-Ийм учиртай юм .. Тосгоны дарга чиний эрийг зоджээ.. Энэ асуудлыг цагдаагийн хэлтэс шийдвэрлэх ёстой .. Цагдаагийн хэлтэсийн гаргасан бичиг нь яг санаад чинь тохироогүй .. ЦАгдаагийн ажлын буруу .. Тэгээд цагдаагийн газрын гаргасан тэр албан бичигт хэргийг тодорхой бичээгүй .. тэгэхээр шүүхд хэлэлцэх хэрэгтэй ...Энэ бол иргэний хуулийн дагуу юм шүү .. Заргалдах хэрэгтэй .
Тэгээд цүюжи танар бүхэнд асуудал гарахгүй биздээ гэж лавласаар шүүхд орохыг зөвшөөрнө..

Шүүх өнгөрөөд гадаа нь буудлын өвгөн, хуульч, Цүюжи , түүний дүү нар хоол иднэ..
Буудлын өвгөн:
-Чи ялах ёстой бүгд зөв байна .. харин чи ялагдвал би лав чамаас буудлын мөнгийг авахгүй гэж хэлнэ.
Танхимд шүүхийн тогтоол уншина.. Шүүхийн тогтоолоор Цүюжи ялагдана.
Цагдаагийн дарга хүрч ирээд:
-Цүюжи сонсоод ойлговуу.. Хэрвээ санаанд чинь нийцэхгүй байвал дахиж зарга мэдүүлж болно
-Миний санаанд нийцсэнгүй.. Би давж заалдана гэж хэлнэ /Шүүхийн монгол хэллэгийг мэддэггүй гэнээ ...//

Цүюжи тосгоны даргынхруу очиж явна.. Цагдаагийн газраас хүмүүс ирчихээд байцаалт авч байна.
-Бид таны үүсгэсэн заргын дагуу байцаалт авч байна гэж ярьна.

Тэгээд цагаан сар болно... Гэтэл шөнө дөлөөр Цүюжигийн нөхөр болоод дүү нар нь ирж тосгоны ахлагчийн хаалгыг нүднэ.
-Цүюжи төрлөө .. хүндрэлтэй байна .. цус алдаад байна ...
Тэд нар бүгдээрээ хөдөлж үүрээр Цүюжиг модон дамнуурганд ачаад аймгын төв орно..
Эмнэлгийн үйлчлилгээ муу нээрээ гүйээ мөн хэцүү газраа. Тосгоны дарга их тусыг хүргэнэ.

Тэгээд Цүюжи төрч хүү гаргана ... Эхнэрээ тэргэнд ачаалаад нөхөр нь гэртээ буцаж ирнэ.
Хүүхэд нь нэг сар хүрч , тусалсан хүмүүсээ урин зална.
Тосгоны ахлагч дээр нөхөр нь очиход Ахлагч очихгүй гэнэ .. Нөхөр:
-"Цүюжи таныг ирэхгүй бол хүүхдийн баяр хийхгүй ээ .. таны тус их эээ.. Ямар их цус гарч байхад та туслаж эмнэлэгт аваачиж өглөөдөө" гэж хэлж байтал Цүюжи хүүхдээ тэврээд ороод ирнэ.
Тэгсэн чинь ахлагч хүүхдийг тэврэхдээ эхнэртээ  хэлнэ:
- Чи хараа .. .хүү гаргая гэж бодоод л шууд л хүү гаргачихаж байна .. Гэтэл чи нэг гаргахдаа охин , нэг гаргахдаа охин .. нуль охин шүү .. Намайг уурлуулдаг шү .
Цүюжи  тэдний гэрийнхнийг бүгдийг нь хүүхдийнхээ нэг сарын ойн баярт урина.
Тэр хэсэгт тухайн тосгоны олон соёлыг харуулна.. Тэр гурил хэрчиж байгаа, хүмүүсийн бэлэг өгч байгаа.. тэр хүүхдийг бөөрөнхий нарийн боорцог  дундуур гаргаад шууд хуваагаад идэж байгаа , хүүхдийг тэр нарийн боорцог дунд гаргангуутаа "Урт насалж удаан жаргаарай" гэж хэлнэ.
Тэгээд тосгоны даргын эхнэр нь ирсэн боловч нөхөр нь ирсэнгүй ..
Тэгээд цагдаагийн дарга ирэхэд эхнэр нөхөр хоёр хамаг юмаараа дайлж цайлахыг хичээнэ.
-Хэрэг шийдэгдсэн ..Чи яс хугарсан зургаа өгчих..  Тосгоны даргыг 15 хоног барьж хорихоор болсон . Бариад аваад явсан
Цүюжи::: Бариад аваад явсан ий .. Сануулаад уучлал ирүүлэх байсан бишү.. Бариад аваад явсан иййй..
гэж ярьж байтал цагдаагийн машины  дуу тосгоноор нэг хадна .. Цүюжи араас нь гүйж одно.
ТӨГСӨв.

Уг кинонд нээх их зардал энэтэр гаргаагүй болвуу гэмээр .. Тэгээд олны хэсгийг нь хүн амьтан цуглуулаад алий оролцоод өгөөч энэтэр гээгүй зүгээр нөгөө камераа нууцлаад ардуудыг тоглуулсан бололтой ..
Дууны хувьд ч гэсэн сүртэй дуу энэтэр зохиогоогүй .. харин тосгоны ардын дууг дундуур нь их ашиглажээ..
Жүжигчний хувьд гэвэл алдарт жүжигчин Гонгли  тоголсон бөгөөд киноны завсар Гонгли  мөн гэж үү гэж өөрөөсөө маш их асууж байв.
Найруулагч Жан Имоу бага зардлаар гүн ухаанлаг кино бүтээж чаддаг юмуудаа гэж би хувьдаа дүгнэлт өгөхөөр байна .. Кино зардал гээд нээх л их мөнгө төгрөг гэлтгүй суусан газраасаа шороо атгаж чаддаг хүн юм..
Киног үзэхэд тосгоны амьдралын талаар дэлгэрэнгүй сайхан харуулна.. Хуучны соёлд дуртай хүмүүс үзэх ёстой кино гэж бодож байна..
http://artfilm.mn/ сайтад дүрсэлснээр бол:
Хэдийгээр Жан Имоугийн өмнөх бүтээлүүдтэй адил алдаршиж чадаагүй ч энэ кино олон улсын кино наадмуудад нэрээ мөнхөлжээ. Уг кино тухайн жилээ Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагналыг хүртсэн юм.
гэж тодорхойлсон байна.

аан бас киног үзсэн сайт гэвэл КИНОГ ШУУД ҮЗЭх ,,,



Comments

  1. За сайхан кино үзсэн шиг боллоо. Баярлалаа :)

    ReplyDelete
    Replies
    1. сэтгэлд тань нийцсэн бол баярлалаа а

      Delete
  2. Би энэ каноог мон ч их хайсан даа нетеер.
    Гэхдээ узээд сайн ойлгоогуй хятад хэл дээр узсэн болхоор.
    Наад жужигчин хуухны тоголсон нилээн хэдэн гое кинонууд байдийшд. Хэрвээ чи узэээсэн бол....

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа