Friday, January 18, 2013

Сайн найзаа хайж байнаа..

Би яг одоо бээлийнийхээ цэхт сууж байна.. шар шар хийсэн хөөрхөн машинууд минь бээлийгээ гаргаад л .. гэхдээ их чимээтэй .. гоё юм нь би энд ганцаархнаа байж , энэ төхөөрөмжүүдийг ажиллуулж байгаа нь миний нөгөө
Тэрбумтан болох хүслийн эхлэл гэдэгт бат итгэдэг учраас л “ЗӨВ ШҮҮ, ЧИ” гэж өөртөө хэлээд , дотроо олон ирээдүйг бодоод бут авна гэж өөрийгөө хөөргөөд   сууж байна.
Өчигдөрхөн гурван машин ажиллаж байсан чинь өнөөдөр нэг нь жижигхэн хөөрхөн цоорхойтой бээлий үйлдвэрлээд байхаар нь зогсоочлоо.. Одоо хоёр ажиллаж байна. Зүгээр суухаар зүлгэж суу гэж машиндаа нэр өгнөө..
Эхний машин бол Мательда. Яагаад энгэж нэрлэв гэхээр мангар эгдүүтэй... утсаа тасдана, гацна энэтэр гэж байхгүй .. Анхнаасаа л ажиллаж байсан эд... Хамгийн сайн ажилладаг.. Саяхан нэг сэнс нь шатаад солиулснаас өөр бэрхшээл байхгүй.. Мательда одоо дөрвөн зуу дахь бээлийгээ нэхэж байна.. Та нар бичлэг дээрээс Мательдаг л харсан байхгүй юу.
Хоёрдох машин бол Сульва... Яагаад энгэж нэрлэв гэхээр хаяадаа их утсаа тасданаа.. Мательдаг бодвол чимээ ихтэй. Алдаагаа бараг мэдрэхгүй.. Зарим нэгэн утас тасарсанаас болоод алдаа заагаад зогсдог байтал тэгэхгүй эргүүтсээр байгаад нэг утас нь тасарсан ч гэсэн нөгөө утсуудаараа нэхсээр дэмий баахан дефэкттэй бээлий нэхээд зардал гаргаад байдаг тэнэг болохоор нь Сульва гэж нэрлэсэн.  Байнга л очоод хараад байж байхгүй бол проблэм ихтэй.. Гэтэл Мательда сая зогсохоор нь Яачив гээд очсон чинь ердөө л утас нь дууссан байсан гээд боддоо..
Сульва тэнэгийн бээлийг сайн харж байхгүй бол дэфэктээ өөрөө мэдрэхгүй нэхээд л байна..
Гуравдах нь Патриция... Сульваг бодвол ухаалаг.. Утсаа нээх тасдаад байхгүй .. Саяхан ашиглалтанд орсон. Гэхдээ нэг тохируулга буруу хийснээс жижигхэн цоорхойтой бээлий гаргаад байгаа.. Би яахуу утас зүү бариад мэдэгдэхгүй нөхөөд байж болно лдоо.. Гэхдээ яахын... Патриция засдаг хүн ирэхийг хүлээж байгаа..
Дөрөвдөх нь Үхмэл.. Хөөрхий тонуулчихсан.. Доторхоо аймарр ухуулцан.. Машин биш болцон.. Аймарр.. Амь орвол яахуу Тельма гэж нэрлэнээ.
Найз хамсаатангийн талаар бичяа гэж байсан чинь машин тайлбарлаад явчихсан байнашт.. Сульвагийн утсыг солисноос болоод толгойн дохь бодлоо бас сольцон байнашт.

Хэдийгээр энэ бүх машин минийх биш ч гэсэн , энэ грашш миний оффис биш ч гэсэн .. Энэ машинуудыг би хүнээр төсөөлж,  энэ грашшийг би том шилэн оффисоор төсөөлж байна.
Танар намайг Монголдоо л Тэрбумтан болно гэж бодож байна уу .. Гүй юм аа .. Би дэлхийд данстай Тэрбумтан болно.. Би дэлхийд данстай болдгүймаа гэхэд миний үр удам болно. Би харин тэр бүхний эхлэлийг тавихад энэ насаа зарцуулна.
Удахгүй би өөрийн хэдэн машинаа авч эхэлнээ..  Монгол нэр өгий .. Дулмаа Батаа хоёр... Үгүй э .. Арвижих, Элбэг хоёр болог..... Хүний машинууд бол миний гадаад ажиллах хүчин болог..
Миний машинууд бол яг надад орлого оруулдаг , Элбэг, Арвижих хоёр байг.
Би өөрийн санасан санаагаа бичиж их тэмдэглэж авдаг боллоо... Мөрөөдөл ч их байнадаа .. Кк..
Энэ онд миний ОДтой он байна гэж их итгэж байна. Тэгэхээр бүх үйл явдалаа бүгдийг нь блогтоо тэмдэглэж үлдээнээ..
Дараагийн асуудал.. Ойрд би их ганцаардах боллоо..
Ажил эхлэх гээд яг тийм эмзэгхэн мөчид хүний сэтгэл санааны дэмжлэг их хүсэх юмаа.. Энэ хэдэн машинууд нь ажиллахгүй байхаар л бас эмзэгхэн болчихын.. Нөгөө Мательдагийн чинь нэг зүү нь хугарсан уу яасан нэг мөрөө оёхгүй болохоор нь унтраачлаа.. Энийг бичих гэсээр байтал кк..Сульва л ажиллаж байна.. Ажиллаж байг .. Зуухан бээлий нэхэж байгаа хүн.
Тэгээд нөгөө  л Таван жилийн гавшгайч ажил минь бүтэх гээд байнуу яасан чимээ дуулдаж байна.. Гэтэл хамтрагч гэж олиггүй юм.. Яахуу алтан дээр суусан гуйлгачин юмаа.. Хөдлөнө гэж гонжийн жоо..
Энэ таван жилийн гавшгайч ажлаа БАЯН ҮРЖИХ ажил гэж нэрлэе.. Дараа нь нөгөө нэг ажил нөгөө нэг ажил гэж тэмдэглэхгүйгээр БАЯН ҮРЖИХ ажил гэж блогтоо нэршиж байя.
Овоо хэл чимээтэй л байна.. Тэгээд урвайсан юмруугаа залгаад иймээ тиймээ болжийно.. Мөнгө төгрөг хэрэгтэй байна энэтэр гэсэн чинь байхгүй болохгүй гэсэн хүн сууж байхын.
Амьхандаа намайг ашиглачихна гэж боджийгаамуу хаашайн.. Тэгээд одоо яахуудээ.. БаянҮРжих ажил минь миний л ажил учир хэдэн цаасаар нь би л дааж гарнадаа гэж бодож байна..
Яг цагаа тулаад за зү болчихсон байхад энэ нэг юм урвайчуул яанаа гэж айхын..
Онгод бөө шүтдэг хүн юу билээ .. Сүү өргөөд л аймарр сүслэхээс өөр арга надад байхгүй би ч чадалгүймаадаа..
Их харамч , ашиг харсан, хүний араас хутгалчихмаар ч юмшиг хүн муухайнмаа. Өдөрт дөчин мянгаар л бензиний мөнгө хийгээд байна гээд л онгироод байгаа хүн 240мянгын ажил гарсан чинь таллаж  өгнө  гэснээ чи ерөөсөө гаргачих надад одоо мөнгө алга ч гэх шиг..
Хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө бөхөлздөг болохоор ийм л хүнтэй ханьсаж наймаа хийх нь дээ..
Юу ч гэсэн эхлээд бөхөлзөж байгаад хөл дээрээ босоотхоё.. Тэгжийгаад инээж байгаад л илүү их өөдлөнө дөө ..
Сая ийм тэнэг яриа ярихаар нь золтой л бөглөрчихсөнгүй..
Гэхдээ би илүү их зүйлийг мөрөөдсөөр ирсэн болохоор , би үүнээс илүү их тэвчээр гаргаж байсан болохоор,  олон ч юмаа энэний төлөө алдаж байсан болохоор дахиад нэг сонин баагийтай АЖИЛЛАХАД туршлага байгаа байлгүйдээ. 

Энэ бүхэнтэй тулахад тэгээд сэтгэлээр дэмжих сайн найзаа хайж байнаа .. ..

18 comments:

  1. Ийм өөдрөг үзэлтэй, тууштай хүн байдаг аа :) үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Ажил хийж байхад ам тосдоод л байна гэдэг дээ. Том мөрөөдөж, том зүйлд тэмүүлэх тусмаа хүн тийм үр шимийг хүртдэг гэж шинэхэн танил минь байна хэлдэг юм. Ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье!!!

    ReplyDelete
    Replies
    1. ХЭХЭ МАНГАРР ИХ ХӨӨРЧИХСӨН САЙХАН АМЬТАН Л СУУЖ ББАЙНА..
      бАЯРЛАЛАА ХӨӨ..
      ИЙМЭРХҮҮ СЭТГЭЛ ДЭМЖСЭН ҮГНҮҮД НАДАД ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

      Delete
  2. za amjilt shuuuu amjilt, chi chadnaa... nadaas nileen hed duu yum shig bna lee, gehdee haraad baihad ih surhii yumaa, minii sanaaguig l sanaj hiij bna, teheer zaaval amjiltand hurnee, hamtragchaa harin sain sudlaarai ,

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа ... Их баярлаж байнаа ..
      Заавал амжилтанд хүрнээ..
      Хамтрагчаа сайн судланадаа.. Гэхдээ л бас болохгүй байнаа

      Delete
  3. Naimaand naiz gej baidgui gedeg ug sonssonuu? Hamragchdaa 100% itgelgui bol gantsaaraa l hiisen ni deerdee. Gantsaaraa shig setgel amar yum baihguiee, uuruu l 100% ersdelee uurch, 100% ashigaa avna.

    ReplyDelete
    Replies
    1. Төр засаг минь бидэнд боломжийгг нээлттэй олгодог , эсвэл би хувийн жаахан мөнгөтэй боломжтой байсан бол хүнтэй хамтраад тэнэгтээд байх шаардлага алга л даа
      Амьдрал надад ийм сонголт өгөөд байнаа

      Delete
  4. yaasan goe nertei "busguichuud" ve :).

    ReplyDelete
  5. ih goyo oodrog uzeltei yumaa. amjilt husey.
    chin setgeleesee sanasan buhen chini bieleesei gej chinii omnoos hamt husej baina.

    ReplyDelete
    Replies
    1. Баяралала .. их сайхан үг хэлжээ.. энэ бүхнээс чинь урам авч улам илүү зүтгэх болно

      Delete
  6. Яг зөв. Болж байна шүү.

    Тийм нэг дандаа бүтэхгүйгээ ярьж байдаг хүмүүст би дургуй байдаг.

    Амжилт хүсье. Чи чаднаа.

    ReplyDelete
  7. GOy yumaa Terbumtan bolooroi tani dara bi shu :P

    ReplyDelete
  8. bichleguud chini taalagdlaa. bi bas neg beeliinii tseh neeh bodoltoi bgaamaa tusul maygiin yum bicheed duusjaa dor hayj 3 mashintai bjiij gaigui yavah bololtoi.muugaar bodhod 5 mashinaar 3 mashinii huchin chadal gargah bodoltoi bgaa zuvluguu avj bolhuu nzaa

    ReplyDelete
    Replies
    1. би бүх мэддэг юмаа бичсэн шүүдээ ... өөр зөвлөгөө гэж юу байхуудээ ..
      5 машинаар гурван машины хүчин чадал гаргана гэж юу яраид байна

      Delete
  9. 5mashinaar 3 mashinii chadal gej neg mashiniihaa huchin chadliig zogsoohguigeer yadaj 60% bailgana gesen ug yumaa. neg mashin chini buren huchin chadlaaraa ajillaval dundajaar 24tsagt 300-360 beelii nehne shuu dee.5 mashinaar 24 tsagt 900 beelii hiine gesiimaa. bichgiin helendee muu bolhoor oilgogdohgui bgaa bh kk.matelda, sulva 2iin bie gaigui yu...

    ReplyDelete
    Replies
    1. ойрд тэрүүгээр ороогүй байнаа ... машины эзний хүү нь ирчихсэн ухжийгаа биз.. би борлуулалтыг нь л хийх санаатай байна ..
      машины хажууд ангайгаад зогсоно гэвэл их толгой тархи өвдмөөр юм билээ

      бүх машинааа ажиллуулна гэж үзэххэрэгтэйшдээ хөө ... юун гуравхан.. бүгдийг нь ажиллуулах гэж үзэх хэрэгтэй

      машинаа аваа юу

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа