Monday, April 8, 2013

Ичих нь

Хэзээ билээдээ хагас жилийн өмнө юмдаг.. Япон Монголын соёлын төвд Японруу суралцах  хүсэлтэй оюутнуудадын өдөрлөг болж байсан юм.
Нэгдүгээр давхарт нь баахан сургуулиудын урилга, тэгээд танилцуулга гээд л ..
Хоёрдугаар давхарт нь нэг тийм ярилцлаг болж байлаа. Японд суралцсан хүмүүс өөрийн туршлагаа ярьж байгаа бололтой болохоор нь ороод суучихлаа.
Зассан тайзан дээр хүмүүс нэг нэгээр гарч ирж өөрийн японд суралцсан талаар ярьж эхэллээ..
Нэг залуугийн яриа их чухал санагдсан.. Тэр залуу японд сурч байхдаа японы нэг том компанид ажиллаад салбарынх нь захирал болоод тэгээд Монголд салбарыг нь нээгээд одоо тэрнийхээ захирлаар ажиллаж байгаа юм байна.
Тэр япон улсын “ичих” гэдэг соёлыг ярьж өглөө..
Хариуцлагатай байвал,цагийн юм цагтаа хийх ч юмуу тийм ажил хэрэгч байвал ямар сайхан үр дүнтэйг бид угаасаа хэлүүлэлтгүй мэднэ. Мэдээж тийм болохымсан, тийм байвал гоёынмаа гэж мэгээдл боддог л байлгүй.
Япон хүмүүс их ичдэг. Цаг хугацаанд нь амжуулахгүй байгаадаа, эсвэл хариуцлага алдсандаа, эсвэл хүний өмнө үлдэх нэр төрөө маш их эрхэмлэдэг тэрийгээ алдчуул маш их ичдэг, уучлал гуйдаг, харамсдаг, харамсдаг гэдгээ илэрхийлдэг, бас тэрнээсээ асар их сургамж авч өөрөө өөртөө ичиж байна гэж хэлдэг тийм нэгэн соёл.
Мэдээж хүн хүн юм чинь байнга л хариуцлагатай байдаг ч гэсэн хаяа нэг алдалгүй яахуу, тэгэхэд тэр алдаагаа маш их сэтгэл хөдлөлтэйгээр уран сайхнаар илэрхийлнэ гэдэг чинь бас нэг том соёл юм гэдгийг би энэ азийн орнуудаас харж байнаа.
Хүний итгэлийг алдсан бол дахиж олж авахын тулд ямар их уучлал гуйж, ямар их харамсаж буйгаа илэрхийлдгийг азиудтай харьцсан хүмүүс сайн мэдэж байгаа даа..
Нээрээ энэ хүний буруу биш юм байна, буруугаа үнэхээр ойлгож байгаа юм байна, дахиж энэ хүн тэгэхгүй юм байна, үнэхээр надад харамсал илэрхийлээд байгаа юм байна, үнэхээр би энэ хүнийг уучлах ёстой юм байна гэх мэт ойлголтуудыг өгтөл нь уучлал гуйж, ичиж байгаагаа илэрхийлдэг тийм сонин соёл.
Би үгээр тайлбарлаж мэдэхгүй байнаа .. хүмүүс сэтгэгдэл бичнэ биз.


Бас нэг талаар өөрөө өөртэйгээ ярилцах, ажиллах боломжийг олгож ч байгаа юмшиг ээ.

4 comments:

  1. Суралцмаар л соёл байна даа, манайхны ихэнх алдаагаараа бахархаад ч байгаа юм шиг пээдийгээд л байдаг аархуу хүмүүс шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм эээ.... бахархаж болно.. бахархаж тэнэгтмээргүй байгаанмаа

      Delete
  2. зүгээр юм байна, бид чинь нэгэнт болоод өнгөрсөн юмыг тэгээд яах гээд байгаан гээд уурлаад өөдөөс загнаад таг дуугай болгочихдогийн. ёстой гоё соёл байна. би ойлгоод нөгөө хүний өмнө ингээд "ичвэл" энэ чааваас арчаагаа алдчихжаа гэх байх даа хахаха

    ReplyDelete
    Replies
    1. ичээд улайна гэж юу байхуу .. чи сэтгэлээсээ уучлал гуйх юмуудаа .. хариуцлагатай байх

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа