Thursday, May 23, 2013

Хуучны бичлэг:: Монгол бүсгүй хэр үнэтэй вэ? 2


Монгол бүсгүй хэр үнэтэй вэ? 2
Монголоос ирсэн нэг ахтай бид мах чанаж, ах архи ууж, би пиво ууж суув.
Хажууд хэдэн монгол залуус сууж баахан шуугилдана. Би пивондоо жаахан халаад 00 орчоод эргэж иртэл Монгол залуус явж байна.. Тэдний зүг нэг харчаад ширээн дээрээ очиж суутал ах:
-Өвөрмонголтой монгол хүүхэн сууж байна гэж ярилцаж байна гэлээ..
Хм... Тэгээд цаашаа юу гэж ярилцах нь ойлгомжтой..
Энэ хүүхэн явдаг явалддаг юм байна.. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцдаггүйм байна.. Бэлэн зэлэн гүйдэлтэй дуртайм байна.. Энгээд Монгол хүүхнүүд завхайраад задгайраад байгаам...
Мэдээж энгэж бодно гэж мэдэж байсан учир би яах гэж тэднийг харавдаа... Миний царайг тогтоож авчаад л дараа хаа нэгэн газар тааралдчихаад зааж ирээд л явдаг юм байналээ гээд л мэдэмхийрч гарнадаа..
Нэр хугарахаар яс хугар шүүдээ..
Аавын найз нь Бээжинд ирэхээр нь хөөрхий тосож аваад ганц пиво эргүүлж байсанч юм билүү.. Хэн ч тэгэж бодохгүй... Амарчлаад л "хусаад " байхымдаа..
Би лав Монгол залуусыг хараад "за энэ монгол залуус байнадаа " гэж боддог... Тэгэснээс ямар ч охид  " Хаа монгол залуус .. эд ч зүгээргүй байвал алдахгүй шүүдээ.. Эд өдөрт хэдэн удаа ор хөнжлийн ажил хийдэг болдоо" гэж боддоггүйл байхгүй юу...
Харин эрчүүд нь "Монгол юм байхдаа.. Янхан л байхдаа " гэж боддын байналдоо..
Гомдмоорын..............

2013/05/23 ны өдрийн бодол::
энэ бичлэгийг эмэгтэй хүнийг хамаагүй битгий муулаасай, монгол эрчүүд нь тэдний нэр хүндийгхамгаалж байгаасай гэж хэлж байсан 5 жилийн өмнөх бичлэг байна .. 
харин одоо энэ талаар би тоохоо больж, нийгэмд хэвийн үзэгдэл болжээ 




No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа