Хуучны бичлэг::: Хятад орныг 2008онд бурхан ивээг!

Хятад орныг 2008онд бурхан ивээг!
2008 энэ бол Хятад улсын хувьд маш их бэлтгэл шаардсан жил болж байна.
Учир нь Олимпийн тоглолтыг зохион байгуулахаар дэлхий ард түмний өмнө үүрэг авсан.
Энэ үүргээ үнэхээр сайн биелүүлж байгаа хэмээн дэлхий дахинд зарлаж байгаа ч цаана нь юу болж байна вэ?
Бээжингийн олимпийг маш дээд зэргэлд зохион байгуулж байгаа болохоор үүнээс хойш зохиох улсууд чадах болов уу гэж сандарч байна гэж хэвлэл мэдээлэлээр цацаж, улс орон чинь хөгжиж байна гэж бүхэл 4н жил сэтгэлд нь автоматаар суулгаж байна.
Гэтэл энэний багыг хуулж аввал юу гарах бол?
Олимпийн эрхийг авахыг тулд агаарын бохирдол , хүний эрхийг хамгаалахаа амлаж хичнээн "уйлан дугарч" авсан...Гэтэл....
*Олимпийн байгууламжийг барихын тулд бээжингийн ядуу хороололыг сонгож барьсан. Би бодохдоо энэ бол зөв алхам Бээжин хөгжихөд маш том түлхэц өгч байна гэж бодож байлаа.. Гэтэл очих газаргүй олон хүмүүсийг хүч хэрэглэн хөөж, газрын түрээсэнд нь маш бага мөнгө өгч хөөх оролдлого хийсэн юм байх.Үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг нь бариж цагдан зодож балбан хүчээр газраа зарах бичигт гарын үсэг зуруулсан юм байх... Энэ явдалаас болж хятад иргэд НҮБд мэдэгдэж хүний эрхийн асуудал цухалдаж эхэлсэн.
*"Тианмэний ээжүүд" гэдэг цуглаан америкд амьдардаг ээжүүд зохион байгуулж хүүхдүүдийнхээ амийг нэхсэн цуглаан болсон. Гэхдээ энэ жагсаал  талаар хэрхэсэнийг нь мэдэхгүй ч энд байгаа хүмүүс энэ талаараа ярихаас айдаг мэдэхгүй эсвэл япончуудыг дэлхийн дайны үеээр алсан гэдийн байналээ..
* Өвөл их цас орж хятадын урд хэсэгт нэвтрэх аргагүй болж байсан цаг саяхан. Хэд хэдэн хүн үхсэн ч гэлүү..  Бээжинд байхад зурагтаар л цасны эсрэг бүгдээрээ тэмцэе гэж дуулалдаад л .. Ху дарга гуай чинь цас арилгачихсан л гараад байсын.. Тэгээд зам дээр ширхэг ч цас үлдээхгүй арилгаж байхад нь би маш ажилч гярхайг нь гайхаж үзжил байлаа.. Гэтэл саяхан нэгэн өвөр монголоос тэр үед чинь "аяга будаа 50юань (8000төгрөг) болж өлсгөлөн газар авсан " гэж сонслоо.. Аймар аймар юм болсон гэснээс яг ямар аймар юм болсоныг нь сонссонгүй.. бусад мэдээлэлийг нь Засгийн газар нь  нуун дарагдуулсан юм гэнэлээ..
*Хятадын төмөр замын түүхэнд байгаагүй том осол энэ жил болсон. 800гаруй хүн үхсэн. Бас залгуулаад хот хоорондын автобусны аймар осол болсон. Бас баахан хүн үхсэн. Гэтэл мэдээлэл энэ тэр дээр ерийн осол мэт тайлбарлах нь юу вэ? ..... Жижигхэн шалбархай болсон хүнд ч хэдэн мянган юань засгийн газраас өгч амыг нь хамхиулсан түүхтэй.
*Түвдийн эрх чөлөөний бослого гарч зүгээр тэнд байсан гадаад хүмүүсийг нь гаргаад л хэдэн олон арми энэ тэндээс л татагдаж ирээд л Лхас хотыг бүслээд л хүчээр дарж авсан түүхтэй. Та нарт яаж дарсныг нь мэдэхгүй учир тэгсэн гээд хэлээд яах уу.. Гэхдээ http://www.youtube.com/ ийг хааж байсанаас юу гэж ойлгох оо өөрсдөө мэд.. тэнд би нэг бичлэг үзсийн ..Зүгээр ууландээр яваж байгаа хүмүүсийг хятад цэрэг нэг нэгээр нь унагаад байгаа талаар...Англи хүмүүс "тэднийг нохой шиг буудаж байна шдээ " гэж хэлж байгааг та сонсоорой.  http://www.youtube.com/watch?v=BkMcj4vQtRU бичлэг нь энэ байна. Бас хятадын хайлтан дээр Түвд гэхэд юу ч гарч ирдэггүй үе байлаа...
Бусад газар оронд эсэргүүцэлийн хөдөлгөөн гарч бүгд Түвдийг гэж уйлж байсан. Ху гаас сэтгүүлж хэзээ Түвдийг чөлөөлөхийг асуухад тэрбээр "Америк хэзээ Индиануудын газрыг олгоно Тэр үед бид Түвдийг чөлөөлнө. " гээд бүх л талаар Далай ламыг буруутан болгохоор хөөцөлдөж байлаа. Нэр хүндийг нь унагаах асуудал бол хятадын нэг арга угаасаа мөн.
Өөрсдийнх нь худалдаачидийг Түвдүүд дээрэмдэж хөнөөсөн гэдэг ч энэ үг нь өрөвдсөн хүн дэлхий дээр хужаа нараас өөр хэн ч байгаагүй юм. Түвдийн бослогоос болж Бээжинд гэхэд хамгаалалт сайжирч одоо дураараа орж гардаг байсан газруудаар бичиг баримт үзэж шалгах, гарын үсэг зурах асуудал газар авсан гэхэд болно.
Түвдийн нутагт юу ч болсон байж болно. Гэхдээ Түвд хүмүүс яаж уйлж байсаныг саналдаа... Өөрсдийнхөө хүмүүсийг тоохгүй буудаж байдаг хүмүүст Түвд бол юу ч биш гэдгийг санацгаа...
*Түвдийг дэмжсэн хүмүүс Олимпийн бамбарыг унтраана гэж маш олон цуглаан гаргасан. 4 удаа унтраалгасан гэж би сонссон юм байна.  Энд тэнд эсэргүүцэл өрнөж байхад зарим улсад нь бамбарыг бүүр ачааны машинд хийлгэж авч явсан түүх байгаа нь хятад санааг илтгэх мэт.. Бамбар гадаад улс оронд байхад FREE TIBET гэдэг урай тэнгэрт хадаж байлаа.. Харин хятадын нутаг дэвсгэрт бол өөр дуу хадсан нь тэдгээр хүмүүсийн эсрэг байж "Жанна Д арк янхан, Напеллион өөдгүй новш" гэх мэтээр үндэстэнээр нь гутаах үзлээ хэрэгжүүлсээр байсан юм. Энд бас нэг үзэл явж байсан нь "ХЯТАД ГУТАМШИГ" гэсэн үзэл нэмэгдсэн юм шүү...
* Гар хөл амны өвчин тархчаад байлаа.. Эхэндээ нууцалж байсын .. Сүүлдээ хүрээлэл нь тэлж хэлэхээс өөр аргагүй болсон. Гар  гараа барилцахад л шууд тусдаг өвчин. Бас амьсгалаар гэж сонсож байсан юм байна. Ядаж байхад эмчлэх арга нь мэдэгдэхгүй. Одоо хятадад 20,000аас илүү хүн өвдчөөд 30 хүрэхгүй хүн үхсэн байна.  Энэ өвчин нь Монгол Сингапур Тайвань хаана хаана ч гэлээ улсуудад гарсан сурагтай.
Энэ өвчин үхэх бага ч гэсэн нян сайтай учир ямар нэгэн юм үлдээнэ гэж би боддын. Тиймээс манайхан бас нэг өөрийнхөө юмыг хийж байгаа юм чинь хандвал зүгээр байна даа. Яг одоогийн мэдээгээр 400 хүн өвчихлөө гэж байна шүү.. Дандаа багачууд...
Түвдийн бослогын яриа дуусах үед гарсан учир Түвдийн уулан дээр байсан арвай буудайнаас үүдэлтэй гэж гадаадын мэдээнд Хятад мэдэгдсэн байналээ..
* Яг энэ өдрөөс 3 хоногын өмнө Сүжоу Чөндөөд газар хөдлөлт болж 12100 хүн нас барав. Яг одоогийн мэдээ..  Зөвхөн нас барсан тоо..
Тэнд одоо холбоо харилцаа тасраад байна. Гэтэл бээжинд байгаа би эдгээр мэдээг нэттэй тулдаа л олж мэддэг шүү... Улс орон хөгжиж байгаа мэдээлэлээр даруулсаар ... Энэ газар хөдлөлтөөр бас юу болсон болдоо гэж бодохын...

Гэтэл 2008 он дөнгөж талдаа орж байна гээд боддоо... Цаана нь юу болох бол.....................???
Олимпийн үеээр бас л мэдээлэлийн хэрэгслүүдэд хязгаар тавина гээд л яригдаад байна лээ..
Юу болохыг үзжил байя..... Би лав олимпоор хятадад байхгүй... Энд угаасаа алалцаан болноо...

Comments