Saturday, May 18, 2013

Гадаадын ажиллах хүчин Монголд



Ойрд миар их ажилтай байнаа ... Үстэй толгойноос их мэх гэдэг юмуу хаашайн тийм их байана..
Тэгсэн чинь энгэж байна ..
Хятад ажилчдын визны хугацааг сунгах гээд очлоо.. Тэгсэн чинь маргааш хугацаа нь дуусах гэж байхад сунгахгүй шүү гэцэн сууж байна .
.
Гү йээ юу ярьж байгаам бэ маргааш дуусна шдээ .. гээд тайлбарлахаар дарга цэргийнх нь өрөөг маналаа ..
Тэнд надаас гадна маш олон хүмүүс хүлээж сууж байна.... хоёр долоо хоногын өмнөх хэрэг л дээ .
Энэ жил 28000 ажилчин хятадаас авна гэж байсан чинь 31 мянга болтолоо авцанаа гэнэт ухаараад одоо хасая барья гэж  хоёр долоо хоногын өмнө шуурга дэгдээд албан байгууллагын хятад ажилчдыг талыг нь шахуу нутаг буцаах гээд хасаж байсан юм.
Оруулж болно гэж өөрөө зөвшөөрөл өгчөөд , нөгөө хэдэн монгол барилгын компаниуд нь бөөн чирэгдэл, зардал, мөнгө төгрөгөө үрэн байж Монголд авчирахаар хасна барина буцаана энэтэр гээд ..
Ааш нь мэдэгдэхгүй тэнгэр шиг байгаа энэ төр засгийг яалтай билээ гэж байгаа хүмүүс толгой сэгсэрч, шогширч байлаа .
Одоо нөгөө зургаан мянга билүү хэдэн мянга билээ Монгол ажилчдыг төр засгийн зардалаар сургаад олон хүмүүсийг ажлын байраар хангана гэж зарлаад байгаа үйл ажиллагааны хэрэгжилт нь шүүдээ .
Компанийн эзэн 1:
-          Би хятадаас далан ажилчин авчирч байна. Дахиад дөчийг урьсан байгаа гэхдээ оруулахгүй гэж хасаж байна. Ямар их хөөцөлдөж байж авчруулж байгаа билээ . цалин энэтэр гээд маш их мөнгө төлж байгаа. Бид бас барилга барихын тулд зээлтэй .. барилгын хугацаа хэр билээ .. зуны гуравхан сар л ажиллаж байнашдээ .. тэгэхэд чинь л биднийгээ дэмжээд өгөхгүй энгээд  улам доош нь татаад байгаа байхгүй юу .. би гэхэд чинь энэ зарлаад байгаа хөдөлмөр эрхлэх хүмүүст арваад хүн бүртгээд авахаар болоод за зү ярилцаад ажиллуулах гэсэн чинь сургалтанд хамруулна хоёр сарын дараа ир гэсэн .. тэгээд хоёр сарын дараа нөгөө хүмүүстэйгээ уулзах гэтэл арван хүнээс зөвхөн хоёр хүн л ирлээ .. Надад ажилчин хэрэгтэй байнашдээ .. энгэж дарамталж болохгүй шдээ .. бид зээлээ төлөх хэрэгтэй байна.
Компанийн эзэн 2
-          Би жараад хүн виз илгээсэн .. илгээх гэсээр байтал нөгөө хүмүүс нь солигдсон.. тэгээд нэрийг нь өөрчлөх гэсэн чинь өөрчлөхгүй гээд одоо би хөөцөлдөж байна. Гэтэл нэрийг нь солихгүй гээд ямар ч ажиллах боломж олгохгүй байна
Компанийн эзэн 3
Дүүрэг дээр би ажлын байрны захиалга өгсөн .  Мянгаад ажиллах хүчин надад хэрэгтэй байна .. Гэтэл одоо юун мянга бэ .. тавин сайхан ажилчин олоход хэцүү байна шүүдээ .. цалингаа голоод яваад өгдөг .. анх ирчээд гурав дөрөвхөн цаг л ажиллачаад гурван цаг ажилласан юмчинь гурван мянган төгрөг өгчихөл дөө гэж нэхсээр байгаад аваад явдаг ... үнэхээр хэцүү.. ямар хэцүү байдаг гээч.
Бүх хятад хүмүүс муу хүн байдаггүй бас Монголчуудаас илүү ажил хийдэг гэдгийг нь дээр дооргүй хүлээн зөвшөөрдөг ч гэсэн хамгийн гол нь хасалт дээр нь анхаарал хандуулж чадахгүй, бүрэн гаргаж чаддаггүй гэж үзээд ийм шийдвэр ердөө гаргасан төдий ..
Хэрвээ төр засгаас квот харгалзахгүйгээр гадаад ажилчин оруулаад харин хасалт дээр нь дэндүү нарийн шалгадаг бол ийм тэнэг байдал үүсэхгүй л байсан.. Хүмүүсээ хугацаанд нь гаргаж чадахгүй бол өөрийн тусгай эрх, бизнес эрхлэх эрхээ хасуулая гэсэн хүсэлтэй хүмүүс ч байсан юм ..
Харин төр засаг дүлий хэвээрээ, тусгай зөвшөөрлийн учрыг олдоггүй мэргэжилтэн нэртэй улсууд суудал бөглөсөөр л ..
Нээрээ квот хаагдсан энэ цагт  нэг ажиллах хүчнийг 2000юаниар эрхийг нь авч өгдөг гэсэн шуум гарч байна ..
Нэг хүнд ажлын визний зөвшөөрөл олгоход 2000 юань буюу 440 мянган төгрөг шүүдээ.. Тэгэхээр барилга тийм аймаррр мөнгө олдынмуу гэмээр ...
Сонин л юм...
Сүүлийн үед долоон хувийн зээлийг би хөөцөлдвөө ... төсөл бичиж байсан .. засгийн газраас зарласан зээл шүүдээ .. ерөөсөө л арван хувийг нь авна гэсэн утгатай .. аягүй хэцүү..
Би хэдхэн төгрөгний зээл авч байдаг тэгээд арван хувийг нь өгнө гэдэг чинь маш их асуудалтай байнашт..
Бас тахир дутуу хүнийг авч ажиллууляа гэхээр боломжгүй юмшиг хариу өгөхийн аягүй сонин ..

2 comments:

  1. Ерөнхийдөө санал нийлж байнаа. Харин маргааш дуусах визний асуудлыг урд өдөр нь очдог л жоохон тоогүй.

    ReplyDelete
    Replies
    1. keke,,, bi uguud udchihsan bsiin ... garsan bainauu geed ochsonchin harin gargahgui geed suuj bdiin ,,,

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа