Ларьдма УСК үзсэн тэмдэглэл


Өнөөдөр зорин байж Ларьдма гэдэг киног үзлээ... Ларьдма Амьдрал..
Навчаагийн кино гоё байлаа .. машшш гоё ...
Зураг авалт их сайхан болсон, дуу энэтэр их гоё болжээ.. их таалагдлаа..

Орлого олох гэж буй киноны үйл явдалыг бичээд “тэнэгтээд” байлтай бишдээ би кэкэ ..
Жүжиглэх чадвар:::
Пүүжээгийн хувьд хамгийн сайхан болсон кино нь болжээ.. Гайхалтай дүр бүтээсэн байна ..
Магадгүй Ларьма гэж амьдрал дээрээ дүрээрээ дуудуулахаар болж.. Зовлонтой хэсгийг дэндүү сайн гаргаж.. Хэцүү лдээ гэж бодож киног үзэж байлаа..Өрөвдөж уйлмаар хэсгүүд маш их гарлаа..
Хөөрхий энэнд яах ч арга байхгүй л дээ ... гэж пүүжээг өмөөрч байлаа ..
Навчаагийн хувьд энэ хүн агуу жүжигчин болохоор шулуудаж яваа эмэгтэй гэж би хувьдаа дүгнэдэг.. Хүний амьдралын хүнд хэцүүг нуруун дээрээ үүрч, жүжигчин мэргэжлээ ч хийж чадахгүй туслах тогоочоор ажиллаж байсан гэдгээ ил тод нуулгүйгээр хэлээд тавьчихаж байгаа энэ эмэгтэйд би хайртай.. Мундаг жүжигчин.. Өөрийнхөө тоохгүй хээгүй жүжиглэдэг нь манайханд их таалагдаж, эрчээ авч байна шүүдээ . Бодит амьдралын жүжигчин.
Түүний дүрийн хувьд мянга мянган бодит эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл.. Амьдралынхаа төлөө зүтгээд байдаг, нөхөр нь миар арчаагүй, хэлэхээр бөөн хэрүүл болдог, нүд нь хөхөрчөөд  байгаа мөртлөө л ажилдаа явдаг. Хүүхдээ ч цэцэрлэгтээ өгөх чадалгүй болохоор шоронд хянагч хийж байгаа хэрнээ л хүүхдээ дагуулаад л ажилдаа явдаг. Гэр орон нь үнэхээр авах юм байхгүй ядуу, гэсэн хэрнээ тэрэндээ гомдолохгүй болгох гээд зүтгээд байдаг. Гурилаа пийшин дээрээ хатааж, хоолоо хийж иднэ, нөхрөө шартахаар нэг юм олж ирнэ. Зоддог ч гэсэн шүүдээ ..
Өөрийг нь зодож гар хөлыг нь хугалаад байгаа нөхрийгөө тэвчээд л байдаг тэвчээд л байдаг.
Ямар ч өөрчлөлт хийж чадахгүй мөртлөө л энэ байгаадаа тааруулаад амьдраад л байдаг тийм эмэгтэйчүүдийн төлөөлөл.
Пүүжээгийн дүрийн хувьд яг тийм аймарр сонин дарамтанд байдаг эмэгтэйг би харж байсангүй болохоор надад жаахан наалдацгүй санагдсан бол манай найз гэртээ цоожлуулаад үлддэг эмэгтэйг би харж байсан гэснээр ийм амьдрал бас бодит байдалд байдаг юм байна гэж төсөөлөхөд надад бол хүнд байлаа.
Пүүжээгийн нөхрийн хувьд гэвэл энэ жүжигчин бас гайхалтай байлаа. Айх шиг бас эмээх шиг . яанаа гэж айлгуулж байсан.
Хөмхийгөө зуучаад  араас нь нэхэж байгаа, нүд нь улаанаараа эргэлдчихээд дайрч байгаа, тэр хэлж байгаа үг энэтэр нь үнэхээр аймарр..  Би бол Пүүжээтэй нийлээд л зодуулаад байв..
Тэр хүмүүсийн дэргэд яагаа ч гүй царайлаад байгаа боловч үнэн сэтгэлээсээ үзэн ядаж, хардаж үхэх гэж байгаа тэр аймарррр харц.
Ямар новш бэ гэж дотроо зүхэж, кино юмдаа тайван бай гэж  өөртөө хэлж байсан боловч маш их эмэгтэйчүүүд энэ бүхэнд өртөж байгаа шүүдээ чи ойлгож байнауу гэж надад энэ кино яриад байх шиг санагдлаа.
Навчаагийн нөхөрт дүр бүтээсэн залуу үнэхээр сайн жүжиглэжээ.. Гэр бүлийнхээ амьдралыг аваад явчихаж чадахгүй , арчаагүй муу залуугийн дүрийг ямар аймарррр гаргаа бээ ..
Хотоос баахан даамсаг бөөндөж ирчихээд , өөрийнхөө буруу биш гэж дайрч байгаа үзэгдэл. Шар тайлах юм эхнэрээсээ горьдож уучаад эхнэрийгээ хөөргөж байгаа байдал. Эхнэрийнхээ араар тавьж баригдчихаад хэлэх үггүй муухай царайлан сууж байгаа өөдгүй новш.
Ану хатны данжилла баатрын дүрийг гайхалтай сайхан бүтээсэн гэж хүмүүсээс их магтаал авдын билээ, сайн жүжигчны тоонд миний хувьд орлоо гэдгийг өөрийн жижигхэн блогоороо дамжуулаад хэлье.
Пүүжээгийн нөхөр бол хартай гэхэд дэндүү хартай бол навчаагийн нөхөр амьдралдаа хөлөө олж чадахгүй, архиар өдөр хоногыг өнгөрөөж амьдралын зорилгогүй яваа нэгэн.
Нөхрийгөө яагаад алж байна бэ гэвэл эмэгтэй хүний эцсийн тэвчээр алахдаа хүртэл тулсандаа л тэр .. Шоронд байгаа эмэгтэйчүүдийн жаран хувь нь гэчүү яав нөхрөө алсан хэргээр шоронд ордог байх нь ... аймшигтай тоо..
Энэ киног үзэхэд хөөх ийм байдаг юмуу гэхээсээ илүү бодит байдал шдээ гэж үзсэн хүн болгон хэлж байлаа.
Тийм ээ бодит байдал... ямар нэгэн юм хиймээр байна .

Comments

  1. er n hichneen eregtei hichneen emegtei horigdol bna tegeed heden horigdol ehneree alaad shorond orov gedgiig bas neg l udaa bodood uzvel zugeer l baih gaihmaar ih too garna daa

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм :. би алуулахаар чи үх гэсэн системд л яваад байгаамалдаа

      Delete
  2. yamar hund kino be. uzehee bolidogiimuu . unshaad l evgui boljiin

    ReplyDelete
    Replies
    1. маяглалгүй үз чи ... эрэгтэй хүнд л сайн үзүүл ...

      Delete
    2. nada kino uzeh link n heregte bnldaa ern bol ened tawiad ogchooch uzeed bga hvmvsn

      Delete
    3. Демо кино үзэх линк гэж байхгүй .. чи мөнгөө төлөөд кино театрт үзэх ёстой

      Delete
  3. гэр бүлээ ямар нэг хэмжээгээр хүчирхийлж байдаг муусайн юмнууд энэ киног очиж үзээсэй. Айл гэрт муудалцах сайдалцах юм байлгүй л яахав. Гэхдээ бүр хүчгүй нэгэндээ гар хүрч, энэ нь энгийн үзэгдэл мэт болцон явдагт би их харамсдагаа. Яг ийм амьдрал миний найз охинд тохиолдож байна. Хамаг зовлонгоо тоочоод гүйж ирчээд маргааш нь юу ч болоогүй юм шиг нөхөртэйгээ эвлэрцэн суухыг хараад дотор бачуурах шиг. Гол нь энэ үзэгдэл нэг биш нилээн хэд давтагдаж байгаан. Хөндлөнгийн миний нүдээр харахд салаад өөрийн болон үр хүүхдийнхээ амьдралыг бодоосой гэмээр санагдхын. Эцэс сүүлдээ энэ кинон дээр гардаг шиг нэг нь шоронд, нэг нь шороонд орох вийдээ гэж бодхоор дотор зарс хийж байна

    ReplyDelete
    Replies
    1. яг үнэн .. энэ байдлын талаар манай төр засаг бас авч хэлэлцэх хэрэгтэйшдээ ..
      ялыг нь хүндрүүлдэг гэх мэт ..
      бас сургалтанд хөвгүүд охидыг багаас нь л хүмүүжүүлэх талаар суралцмаар байгаамдаа

      Delete
    2. Yerduusuu l ene asuudal eej aavaas l ehtei, deerees ni huvi hunii uhamsar shude. eej aav ni huuhdedee sain ulger duurial uzulvel tom bolood uuriin ger bulee yag l tegj hairlana. Deerees ni huvi hunii tuluvshil uhamsart surguuli bagsh ih nuluutei. Ger bul tuluvluh talaar tasraltgui hicheel orj bvl tolgoi ru ni neg yum oroh l bhdaa ug ni.

      Delete
    3. чи сайхан үгийгхэллээ .. энэ дээр нөгөө монгол ёс заншилаа сэргээх гэдэг асуудал бас үүсч гарч ирж байгаам

      Delete
  4. nuhurteige uzey gej bodoj baina. yamarhuu tusah bol tuund? /er ni ergetei hund gsn sanaa shu/

    ReplyDelete
    Replies
    1. нөхрийг бол хал үзүүлж халуун чулуу долоолгож байх хэрэгтэй ..
      жаахан уярам болгомор байгаам энэ харчуудыг ..
      чи хамт үзээд аймарр айгаад л хажууд нь тэврээд л байхгүй юу тэгэхээр чинь өөршт..
      энэ хөөрхий минь бас айдын байна гэж чамайг улам хайрлах биз

      Delete
  5. ларьдма гэж гоё кино юм шигбайгаамаа гэж нөхөр хэлж байна лээ, харин тийн тэгж байгаад хоёулаа үзэх үү гэсэн тэгнээ л гэсэн... нээрээ их хүнд кино бололтой

    ReplyDelete
  6. Replies
    1. үзээчээ үзээч үзээч үзээч

      Delete
  7. зодуулаад амьдраад байгаа мөртлөө би салаад хаачихав дээ хэдэн хүүхдүүдээ эцгээс нь салгаад яахав дээ гэдэг ядуу нэг нь байхад булган дээл өмсөж хувийн жолоочтой баян тансаг амьдардаг мөртлөө нөхрөө согтуу ирэхэд нь хүүхдүүдийнхээ хамт жагсаж байгаад зодуулдаг бас өөр амьдрал ч байдаг. мөнгө олдог эр хүний эрхшээлд байгаа эмэгтэй хаа ч адил. яаж шийдэх үү энийг.

    ReplyDelete
    Replies
    1. эрэгтэй хүүхдүүдийг багаас нь зөв сургаж хайрлах хэрэгтэй .. тэгсэн цагтл энэ асуудал маш их шийдэгдэнэ ..

      Delete
    2. үзмээр санагдлаа чиний дүгнэлтээр

      Delete
  8. Nadaas uur bas Laridma-n talaar bichsen hun bgaa l eum bna

    ReplyDelete
    Replies
    1. чинийхийг орж уншнаа

      Delete
    2. Tegeerei unshchaad setgegdel uldeehee martab

      Delete
    3. хайгаад олсонгүй линк нь хаана байна??

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа