Monday, July 1, 2013

Хорт хавдраар үхэж буй австрали эрийн 10 зөвлөгөө

Хорт хавдраар үхэж буй австрали эрийн 10 зөвлөгөө
Нийтэлсэн: 10 цагийн өмнө

Австралийн Дэнис Райт 66 настай. Тэрбээр 2009 онд тархины хавдартайгаа мэдсэний дараа өнгөрсөн амьдралаа олон удаа эргэцүүлэн бодох болжээ.
Амь насаа хэзээ тасрахыг мэдэхгүй ч Дэнис Райт блог нээв. Тэрбээр "Үхэж буй эрийн 10 зөвлөгөө"-г энэхүү блогтоо тавьжээ. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг 250 мянга гаруй хүн түүний блогт орж сонирхсон байна.
Нэмж өгүүлэхэд, Дэнис Райтыг хорт хавдартай гэж оношилсны дараа нэгэн сайхан бүсгүй түүнд дурлаж, улмаар тэд гэрлэжээ.

1. Үзэн яддаг ажилдаа өөрийн амьдралаа бүү үр. Зөвхөн үдэш оройн цагаар эсвэл амралтын өдрүүдэд л амьдарна гэхэд амьдрал дэндүү богинохон.

2. Таны амьдралд дааж давшгүй муу зүйл тохиолдсон ч түүнд дасан зохицохыг хичээ. Үсээ зулгааж, үйл тамаа үзэх хэрэггүй, ямар ч ашиггүй.

3. Харин ямар нэг юмыг өөрчилж чадах мэт танд санагдвал хийх гэж оролд, тал бүрээс нь авч үз. Асуудлын мөн чанарыг ойлгохыг хичээ, тэгсэн цагт та юу хийж чадахаа ойлгоно.

4. Сайн, муу шийдвэр гэж байдаггүй. Хэрэв та ямар нэг юмыг буруу хийсэн мэт санагдвал үүнээсээ сургамж авч, дараагийн удаа зөв алхам хийхийг хичээ. Эцсийн бүлэгт бүх зүйл яаж эргэхийг та мэдэхгүй, иймээс үймэрч шаналан гашуудах нь цагаа дэмий өнгөрөөхийн нэмэр.

5.Өнгөрсөндөө бүү харамс, та түүнийг нэгэнт өөрчилж чадахгүй. Одоо цагт л амьдар. Гэхдээ ганцхан агшнаар амьдрах хэрэггүй, хэтэрхий богинохон. Одоо гэдэг бол богинохон хугацаа, түүнд өнгөрсөн ба ирээдүйгээс өчүүхэн бага агуулагдах бөгөөд үлдсэн нь одоо үе.

6. Та хэн нэгэнд зовлон, шаналал учруулсан гэж үзэж байгаа бол түүнээс уучлал гуй. Та төгс хүн биш, дүр үзүүлэх гэж оролдох ч хэрэггүй. Зүгээр л хэн нэгэн зовж шаналсны төлөө хариуцлагаа хүлээ.

7. Янз бүрийн үзэл санаанд аль болох нээлттэй бай. Танд өөр олон боломж байгааг бүү үгүйсгэ. Хошин шогийн мэдрэмжээ хэзээ ч алдаж болохгүй, тэр бүр боломжгүй ч гэсэн.

9. "Carpe Diem". Энэ л агшинг барьж ав.

10. Үхлээс бүү ай. Хэрэв та үхлээс айхаа боливол амьдралд тань тохиолдох юунаас ч айж эмээхээ болино.

3 comments:

  1. нэг л өөр зөвлөгөөнүүд байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. үнэ цэнэтэй зөвлөгөө байж магадгүй

      Delete
  2. Хүний хэрэглээ бага, түүнийг битгий томруул гэдэг биз дээ, үнэхээр жаргалтай амьдрах зөвлөгөө байна.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа