Wednesday, August 28, 2013

Бодит биш..


Ойрд эмээгийн бие өвдөөд өө ... бид нар асарч байнаа .. манай гэрт өглөө ээжийн эрэгтэй дүү, эгч хоёр ирлээ..
Би нарийн боов эрхлэх гээд мөнгөгүй байдлаа ээжийн эгчид тайлагнаж, дэмжлэг хүсдийн байна..
Ээжийн эгч ч мангар зөвшөөрч байна .. Гэхдээ та бүхэн энэ оны эхэнд  хоёр хүүхэн нарийн боовны цэх эрхлэх гээд яаж эхэлж байсныг та бүхэнд тайлагнасан бизээ..
Тэр хоёр хүүхэн салсан .. нэг нь бизнесээ авч үлдээд өдөр шөнөгүй ажиллаж, нөгөөдөх нь шогшорч үлдсэн нь манай эгч ..
Бид хоёр галзууханд нарийн боовны юм ярьж байсныг ээжийн дүү сонсчихож...
Миний ажил төрлийг асууж байсанаа тэгээд ажлаасаа гараад нарийн боов гэж байгаамуу гэж дурамжхан ярьж байна ..
Бараг л чи ийм ухаангүй байж болку гэсэн утгатай юм ярьж байна..
Ээж тэгсэн дэбэ энэ жил юу ч гэсэн үзээтхэг ... өөрөө лмэднэ биз.. би оролцохгүй гэлээ..
Тэгсэн чи бараг хүүхэдтэй хэлдэггүй гэж ээжийг загнах санаатай байна ...
Ээж  болохоор өөрөө мэдэж байгаам биз миний үгийг сонсох биш гээд хир халгаасангүй..
Тэгэхээр нь би хэллээ..
-          Би хүнсээр л явна гэж бодож байгаа ... нарийн боовоор дэм болгож байгаад махруу орно..
-          Чи барилгын салбарлуу орж болышт... судалж байгаад барилгын зах зээлрүү орж болно гэж байна..
-          Би судлаагүй салбарлуугаа яаж шууд орох уу .. надад судлахад цаг хугацаа хэрэгтэй... Махыг би гурван жил судаллаа, нарийн боовыг нэг жил судаллаа.. одоо энэ судласан дээрээ хөдлөнө.
-          Хүнсээр бүткү..хол явахгүй..чи адаглаад махруугаа орооч..
-          Хүн хүнээсээ л шалтгаална.. Махруу би гурван жил орох гэж зүтгэлээ ... Тэгэхэд надад мөнгө хэрэгтэй .. хөдлөхөд мөнгө хэрэгтэй..намайг дэмждэг бизнес хэрэгтэй, намайг байхгүй байхад хийгдэж байдаг бизнес хэрэгтэй, тэгэж байж би хоолныхоо мөнгөнд санаа зовохгүй амар тайван хөдлөж чадна. Гэтэл би зүгээр нэг хүнийг хоолонд оруулчихымсан гэхэд л мөнгө алго байнашдээ ..
Гэж хэлэв... анх удаа үгийг нь сөрж үзлээ .. урьд нь өөрийнх нь бодол санаа надад огт хамаагүй байсан ч гэсэн би дуугай л сонсох үүрэгтэй байв.. тиймээ тиймээ тиймээ л гэж сонсох үүрэгтэй байсан ч хэзээ  ч биелүүлдэггүй байлаа..
Угаасаа биелүүлэх шаардлагагүй .. Хүний зааснаар дагаж амьдрах гээд байгаам бол би тэрбумтан болно гэж мэгээд цээжин дотроосоо чимээгүй хашгирах хэрэг юу байна..
Ээжийн эгч намайг өмөөрөх маягтай :
-          Тэр үнэн шүү Дэбэг нөгөө хужаа нар нь хамтаряа ажиллая гээд л байдаг , Дэбэ өөрөө хов хоосон байгаашт....
Гэж байна .. манай ах эгч нар өөрийн гэсэн хувийн бизнестэй, их сайхан амьдралтай хүмүүс боловч миний хүрэх гэж байгаа зам бол тэдний хүрсэн зам биш бүр цааш орших ертөнц учраас би хэр баргын үгийг тогтоогоод л , энэ үнэн үг хэлчлээ шүү гэж мэгээд л боддоггүй юм ...
Одоо би хоосон байгаа ч гэсэн за гайгүйхэн шиг хоолны мөнгөө олчдог болёо, эсвэл гайгүйхэн шиг байр машин авах чадвартай болы гэж боддоггүй шууд л тэрбумтан болно гэж зүтгэдэг болохоор тэрбумтан болно тэрбумтан болно гэж хүнээс ичихгүй бардам хэлдэг юм..
Бодит байдлыг анхаарах хэрэгтэй ...
Би лангуу түрээслэя гэхэд л мөнгө л хэрэгтэй, би ажил яриад хүн хоолонд орууляа гэхэд бас л мөнгө л хэрэгтэй ... би гоё ганган хувцаслая гэсэн ч мөнгө л хэрэгтэй...
Тиймээс өөрийн бодит байдлыг ухаарч , багаас л гэхдээ томыг эхлэх нь хэрэгтэй гэж би  өөрийгөө зоригжуулж байна.
Намайг хүмүүс шууд махны худалдаа хий, барилгын салбарлуу ор, эсвэл хятадуудаас шууд мөнгийг нь тат ч гэх шиг олон сайхан боловч бодит биш саналууд хэлдэг ..
Би бүгдийг нь оролдож үзээгүй биш үзсэн... мөнгөгүйгээр мөнгө босгоно гэдэг нь үнэн гэдгийг би баталсан ...чи яагаад чадахгүй байна гэж бараг загинах маягтай... бодит байдал бол бодит байдал юм байна гэдгийг ухаарч байна..
Мөнгөгүйгээр мөнгө Босгож байгаад алдсан түүхээ энэ блогоор дүүрэн нийтэлээ биз..
Гэхдээ бат суурь, хамтрагч, бас мөнгө их чухал болохыг би  ухаан бодолдоо тунгаан ойлгоод нарийн боовны цэхэнд үхэн хатан дурлахгүй байгаа ч зүгээр сууж хэрхэвч болку гэж оролдоод үзэж байна би ..
Тэрбумтан болох санаа тэнгэрт байгаа боловч тэнгэрт хүрэх нэгэн шатыг би нарийн боовоор бүтээж байна ...
Нээрээ хамтрагчийн тухайд гэвэл би эгчдээ хэлсэн , маш их дэмжиж, хөрөнгө оруулна гэсэн...
Гэхдээ би бодлоо.. надад мөнгөнөөс илүү хамтрагч чухал,, би тэнцүү ажиллаж тэнцүү хуваахыг хүсэж байна...
Тйимээс энэ долоо хоногтоо нөгөө Анхааг хүлээхээс ... хүнээс зээлээ аваасай..
Чадку бол дараа долоо хоногоос эгчтэй хамтрахаас...











6 comments:

  1. Bolohgui humuustee nariin yumsaa heleltsej tolgoigoo sarnuilj hereggui aytaihan tusul bicheed has bank busad gazraas 5-10 sayiin bolomjiin jijig zeel avch boldog bailgui.

    ReplyDelete
    Replies
    1. наад төслийг чинь л жаахан судалмаар байгаам миний үнэндээ дандаа орхигдуулдаг зүйл бол төсөл юм байгам... би нэг сургалтанд сууж төсөл бичдэг талаарх ммэдээлэл оруулна гэж итгэсээр явдаг

      Delete
  2. Би чиний бичлэгийг унших болгон доо хөрөнгө оруулж хамтарч ажиллах юмсан гэж боддог юм даанч би яг хажууд чинь цаг наргүй хамт ажиллаж чадахгүй болохоор зорилгод чинь саад болохыг хүсдэггүй гэх үү дээ.

    Чам шиг ийм дайчин бүсгүйд барагын хамтрагч гологдох нь тодорхой.

    ReplyDelete
  3. Tentsuu ajillaj tentsuu huvaahiig husej baival tentsuu l hurungu oruulah heregtei baihdaa. Egch chin hamtrah bol ene bolzliig chin zuvshuurch magadgui, tuunees gadnii humuus bol medehgui dee.

    ReplyDelete
    Replies
    1. тэд нартай ч гэсэн тэнцүү хөрөнгө гаргаж байгаа

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа