Юу болсон бээ гэвэл...

За хамгийн сүүлд технологич хүүхнийг магтаад дууслуу ..
ву болсон бээ гэвэл... гээд эхлэе л даа ..

Хорвоо дээр хосгүй технологич хүүхэнтэй болцон юмшиг онгирч явлаа ..

Орлого бол нооль талруугаа .. зараад байх юм байхгүй чааваас .. одоо бодоход мангар байжээ ..
Орхиод явчихаж чадахгүй тэгээд л яаж зарахаа ч мэдэхгүй мангар ч байж би ..
өдөржин нөгөөдөхтэйгээ найман торт гаргах гээд үзэж тарна ..
Эхэндээ тортоо муухай хийдэг байсан сүүлрүүгээ сайхан жигнэдэг болсон ..
Эхэндээ бүрж чаддаггү басан сүүлррүүгээ сайхан бүрдэг болсон ..
харихн чимэглэж л чаддаггүй байв..

Хажууханд байдаг худалдааны төв манай тортноос авдаг болж хүмүүс бүрр ам сайтай магтаж байлаа гэж ..
бүрр утасдаж байгаад л хурдан авчир гэдэг боловоо..
хичнээн баярлаж хөөрч байсан ч гэсн энэ үнэндээ хангалтгүй байв ..
Сүүлрүүгээ зардалаа дийлэхгүй талруугаа орлоо..

Чармайж байж таван мянган хайрцаг захиалчдын байна..
Шинэ жилээр бут авна гэсн бодолтойгоор..
Хятадаасаа мэдээж захиалсан л даа .. Үнэ гэвэл найман зуун төгрөг болсон.. Монголд бол мянга долоон зуу шүүдээ ..
гол нь тортны суурьгүй .. муусайн хужаа нар зөвхөн хайрцагыг нь илгээсэн гээд бод...
Монголд захиалснаас хурдан авахыг хүсэж байсан авч бас л их удаж байж ирсэн юм .. за тэр яахуу ..

Нөгөө магтаад байсан технологич манаь сүүлрүүгээ ажилаа муу хийдэг болж эхлэв..
Ихэнх цагыг утсаа ярьж өнгөрөөнө .. тамхи татна .. утасаа өдөржин шөнөжин цэнэглэнэ ..
Бас болоогүй өглөө 9 цагт ирэх ётсой байтал 10 цаг 11 цаг гэж ирнэ ..
Би ч за яахуу.. шинэ жилээр их зовоохым чинь гэж бодоод өөрөө сүүлрүүгээ 10 цагт хамт ирдэг болов..
Бид хоёрт хийгээд байх ажил байхгүй .. ихийг хийвэл торт муудах учир яг л өдрийн найман тортны нормоо барьдаг боловоо..
заримдаа дөрөв гэх мэт ..
Машингүй хоёрдох өдрийг туршилт хийж өнгөрүүлдэг гэх мэт ..

Ажлын үр бүтээмжээс харахад би сүүлрүүгээ цалин өгмөөргүй санагдаж эхэлэсэн .. нэг шалтаг хэлээд хаяа ажилдаа ирэхгүй эсвэл маш оройтож ирнэ, урьд өдөр нль архи уусан бол тэгээд л тэр ажлын өдөр гай болно гэх мэт ...
Би тэссээр л байлаа ..

Харин нэг өдөр бүр долоо хоногоор явна гэж байна .. би асуулаа чи шинэ жилээр надтай өдөр шөнөгүй хөдөлмөрлөж чадах уу..
Явах цагтаа явна шдээ гэж хариулав..
Би чамд цалинг чинь бүтэн өгдөг .. яагаад гэвэл би шинэ жилээр чамтай өдөр шөнөгүй ажиллана гэж бодож байгаа  гэдэг хариулт өгөв..
Тэр өөрөө :: Заза би ажиллаж чадкум байна гэж хэлээд салж одохоор болов..

Мэдээж би гэнэт их ганцаардах болов.. Өөрөө тортоо ж игнэж чадку , бүрнэ гэдэг бүррр худлаа ..
Хэдэн өдөр яахаа мэдэхгүй алхах болов.. Мөнгө дуусч байдаг ..
Мань хүний хагас сарын цалин өгөөгүй ..
Чи цалин өгөөгүй тиймээс би ажиллах дургүй байна гэдэг хариултыг өгсөнийг хэлэх үү..

Тэгээд бас л урам зоригтойгоор нэг дайрах алхмыг хийлээ ..
Урьдны цалингаа өгнө өгөхгүй гэж маргалдсаны эцэст,,, Тэр нөхрийг урд нь өгсөн цалингаа бодохгүйгээр өдрийн хорин мянгаар цалинжууляа гэдэг санал тавив..
Та боддоо.. бүрр чанартай сайн ажиллаж байсан, цагаа барьдаг баййсан ухааны юм донгосч байсан гээд бод...
гэхдээ өдөр биш шөнө ажиллана.. Өдөр бол утсаар яриад салку гэдгийг бодсоноос тэр..
Байгаа гурван зуун мянган төгрөгөөрөө нэг хайрцаг өндөг буюу 360 ширхэг өндөг .. гурил элсэн чихэр авлаа..
Машин явку учир таксидаж явсныг нь яана ..
Дотроос надад байнга зөвлөгөө өгдөг миний дуу хоолой "Тэр нөхөр чинь иркум бишүү" гэж шивнэсээр байсан боловч би дандаа хүнд итгэдэггүй энэ удаа итгээд хүлээгээд үзий гэж шийдээд явж байсныг яана ..
оройн найман цаг боллоо..
Цагаа барьна гэсн хүн таг шүү..
утасдлаа .. Би очихоо больсон... гэдэг үгийг хэлэв..
Чи ийм найдваргүй учир би чамд итгэдэгггүймаа гэж би түүнд хэлж билээ ..
Өөрийгөө байнга найдвартай гэж амладаг байсных нь хариуд ..

Тэгээд тэр харанхуй шөнө 360 өндөгтэй би цэхэд ганцаараа сууж байв..
Оройн найман цаг .

Байж болох бүх боломжийг судлаж , торт хийдэг ганц нэг хүнрүү утасдаж надад туслаач гэж гуйсан боловч чадку гэж байнаа.
Шүтдэг БӨӨ рүүгээ утасдлаа ..би ийм нөхцөлд орчоод байна .. надад туслаач .. Сүү өргөж өгөөч ..

Би бодов.. Би тэр хүнийг шарахад сургаж байснаас өөрөө сурсангүй .. Миний нөгөө үзэл бодол.. сурсан хүнийг ажиллуулна .. би харин наймааг нь хийнэ.
Хэрвээ би энэ өндөгөөрөө шарж эхлэх юм бол дампуурсан баахан кэкс гаргана.
Яаху би зоригтойгоор өөрийн хүчинд итгэсэн нэгэн байгаа л биз.. гэвч үр дүн муутай ..
Би юу хийх үү гэж гашилж эхлэв..
Хөргөгчинд сүү байхаар нь баахан өргөчлөө ..

Би бодов..
Харанхуй шөнө 360 өндөг тэвэрчээд юу хийдэг билээ???


Миний дотор мөнхийн нэг дуу хоолой байдаг .. маш их ЗӨВ зөн совинтой боловч би үргэлж маргалдаж буруу замаар нь шулуухан зөрөөд яваад өгдөг.. надтай харилцан ярилцаж байдаг мөртлөө би өөрөө биш харин өөр хүн байдаг тэр нэгэн дуу хоолой..

Тэр дуу хоолой надад энгэж хэлэв.. Би харин дагав..

Дэбэ чи одоо муйхарлаж кэкс хийгээд юунд ч хүрэхгүй .. энэ байдлаараа чи хүрчрэхгүй ..
Харин өндөгөө хөргөгчиндөө өрж хийгээд, тайвшраад гэрлүүгээ харь..
Тэгээд дээшээ харж юм бодоод хэрхэхийг шийд..
Дахиад эхнээс нь хий.. Асуудлын хариу заавал олдож л таарна ..
Тайвшрахгүй байснаас тайвширвал илүү зүйл олдгийг чи мэднэ шүүдээ ..
Тайвшир.. Өндөгөө хураагаад гэртээ харь..

Comments

  1. өө яанаа, тэр одоо ямар аймаар, яадаг технологич вэ?

    ReplyDelete
    Replies
    1. хүн өөрийгөө л боддог байхгүй юудаа .. магадггүй би ч гэсн өөрийгөө бодох л байх

      Delete
  2. ooooo yamar naidvargui yum be dee... ystoi sorry for you... arga n oldoh baihaa... chi ooroo technology.g n sain surad hiigeed uzvel yah bol? zugeer l sanaa shuu... oor sanaa orj irvel bichnee

    ReplyDelete
    Replies
    1. за үргэлжлүүлээд уншаараай .. сарын өмнөх явдал шүүдээ .. тайвшир..

      Delete
    2. yoo za tiim bailgui dee,,, kun ailgad haychihiin kkkk,,,, yohh... gehdee chinii blogoos yeronhiidoo tosoolol avaal bgaa, mongold ochihoor arai baga shokond oroh bolov uu kkk

      Delete
    3. хэхэ .. гадаадад байж байгаад ирэхээр нилээн их шокдоноо кк

      Delete
  3. Энэ асуудал өнгөрөөд дууссан биз дээ хө тээн? Ерөнхийдөө масс бол аймаар худалч болсон байна гэдэгийг би зун очоод, нүдээрээ үзээд, биеэрээ мэдрээд ирсэн. Нээх гоё за за за за гэдэг хүмүүс болсон шиг санагдсан.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ харин тиймээ .. би ч өөрөө тиймхүн болчихож магадгүйшт

      Delete
    2. өнгөрсөн явдалаа л бичиж байнааа ...тайван хүмүүсээ

      Delete
  4. Өө яанаа. За амжилт шүү хө. Энд зөндөө хүмүүс чамайг чадна бүтээнэ гээд ерөөл өргөөд сууж байгаа шүү.

    ReplyDelete
  5. tegeed yasan be? hurdan bicheerei... olon angit kinonuud yag egzegtei heseg deeree duuschdag shig l tactictai bna shuu kkkk

    ReplyDelete
    Replies
    1. би чинь блог бичиж байгаа хүн шүүддээ ккк

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа