Юу болсон бэ гэвэл... ХҮНДРЭЛҮҮД




Бид анх эхэлж байгаа учир хүндрэлээс их юм алго байв.
Тортны эрэлт нэмэгдэхээр тортны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт муудаж байв.
Крэйм тасраад юу болвоо.. Чука эгчийг хоёр гурван өдөр энэ бүхнээс шалтгаалж ажилгүй зогсоож байсан нь харамсалтай.
Уб нийтээрээ л крэймгүй, эсвэл ийм юмгүй гээд тасарч байлаа ..
Тасрах аймаррр..санаа зовоод үхэж байгаамчэн..
Бас нэг юм тасарсан нь би дунд тортны хайрцаг захиалсанаар том тортны хайрцаг захиалаагүй байсан..Мөнгөний боломжоосоо л болсон л доо. Шинэ жилийн сүүлээр том торт л мангарр их гүйдэг юм билээ.
Шинэ жилийн сүүлээр том тортны хайрцаг, крэйм энэтэр тэнгэрт хадаж байв.
Бидний ашигаас жаахныг ч гэсэн хумсалсан л муу шуналууд.
Хамгийн том хүндрэл гэвэл,,, Чука эгч жаахан архичин маягын хүн байв.. аймарр архи үнэртэж байна шдээ гэж хүмүүс надад хэлээд байдаг би үнэрлээд үнэрлээд юм олж үнэрлэдэггүй ээ .. кк..
Ихэнх тортны ширхэгийг гүйцэлдүүлсэн гавьяатай хүн маань хүүхдийн сургалт төлөх гэсийн хоёрзууг мянгыг өгөөч гэж нэг өдөр хэллээ.
Бид өгөв.
Харин дараа нь тэр эмэгтэй эргэж ирээгүй юм .. ХЭдэн өдөр согтуу байлаа . миний мэдэхийн дөрөв таван өдөр согтуу байв.
Тэрбээр надруу утасдаж хэлэхдээ:
Нөхцөл муу байна, хоол чинь амтгүй байна , хамгийн гол нь танарын өгч байгаа цалин бага байна, намайг хүмүүс  өндрөөр үнэлдэг, та хоёр мэдкү л байнадаа

Тортчид шинэ жил дөхөнгүүт хаданд гарчдын байналээ ..
Шарахад тэдэн төгрөг, бүрэхэд төдөн төгрөгү, хамгийн үнэтэй нь чимэглэгч, нэг тортыг 250 төгрөгөөр чимдийнмуудаа ..
Тэгэхээр нэг тортонд бүх юмыг нь оруулаад мянгаад төгрөгөнд ажлын хөлс гарч байгааен.
Чука эгчид бүрж өгч байсан, бидний голоод байсан Нямаа л шинэ жилээр сүүлд аминд орсон шүү..
Нямаагйн цалинг өдрөөр тооцож байсан боловч сүүлд бидэнд цалингаа нэмэхийг ч санал болгож байсан ч бид яахуудээ чадку улсууд кэкэ ..
Хүн чанартай, хэцүү үед хаяад яваагүйд чинь баярлалаа..
Хэрвээ Нямаа чука эгч шиг яг сезоноор нь хаяад яваад өгвөл дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л болох байсан байхдаа .
Энгээд чука эгчид хаягдаж байтал манай тортны сайхныг магтсан хүмүүсийн чимээ гарч эхлэв.
Амттай байсан, үнэхээр амттай байсан, үнэхээр гоё байсан, тасархай амттай байсан, гайхалтай сайхан байлаа гэх мэт ..
Бид хөөрч эхлэв.
Шинэ шарагч аваад удаагүй байсан юм... тэр хүнийг таван өдөр л ажиллуулсан боловуу.
Шарагч гэдэг нь кэкс хийгч гэсэн үг , харин Нямаа тэрийг нь бүрээд чимэглэнэ.
Чука эгч ирнэ гэсэн найдлагатай байсан болохоор бид шарагчийг хурдан ажиллахыг шаардаж байв.
Бөөн бөөн кэкс овоорч эхлэв.
Манай шарагч сайн газар ажиллаж байсан боловч, мэргэжлийн биш дадлагаар сурсан байсан учир манай кэксийн  технологийг нутагшуулж чадаагүйгээрээ бидэнд маш их хохирол учруулсан юм.
Бөөн нэр хүнд, хүмүүс хурдан тортоо авчир гээд л ..
Гэтэл нэг өдөр бидний удганыд очоод нөхөрт нь тортоо амсуулдын байна.
Бид хөөрөлдөөд л тэгсэн чинь энгэсэн, энгэсэн чнь тэр тэгэж магтаад гэх мэт үгийг хэлж байтал нөхөр нь тортыг маань нэг л барж ирээд болдгүй ..
Амтархан идэх биш бүр амруугаа арай хийж чихэж идээд л болдгүй.
Торт нь хатуу байна л гэж байна .. бид нар гүй ээ тийм байх учиргүй, хөлдсөн байх...
Хатуу л байнадаа гэж хэлээд болдгүй , бид нар өөрсдөө идэж үхлээ .. муухай амттай торт..
Маргааш нь бид нар том шийдвэр гаргасан юм ..
Мөнгөгүй , дөнгөж хөлөө олох гэж ядаж байгаа хүний хувьд гэвэл шинэ шарагчийн хийсэн бүх тортыг  ХАЯНА..ЦААШИД ХЭРЭГЛЭХГҮЙ..
Зургаан хайрцаг кэкс, зуугаад тортыг яахаа мэдэхгүй болов.
Шарагчийг ажлаас нь халав.
Жаахан олсон нэр хүндээ хамгаалахын тулд...
Тэр өдрөөс хойш Заяа бид хоёр шарагч болдын байна.
Ийм юмыг ойлгосон:
-кэксчин нь заавал өөрийн хүн байх ёстой, кэксчин нь сэтгэлээрээ бүтээгдэхүүн гаргах ёстой
-кэкс гарангуут бүрэлтийг шууд хийнэ, кэксийг ил тавьж хатааж болохгүй.
-кэкс чанарын шаардлага хангахгүй бол хаяна, муу кэксийг тортонд оруулахгүй

Шинэ жилээр тортчин авна гэсэн зар өгсөн боловч хүн тоож иркү, цалингаа машид голдын байналээ..
Нямаад нэг туслагч авах гээд авах гээд чадаагүй бөгөөд сүүлрүүгээ ганц нямаагаар зүтгүүлэх болов.
Чукагийн хувьд олон жилийн туршлага, нямбай чанарын ачаар торт маш гоё харагдахуйц нямбай чимэглэгдэж байсан бол Нямаагийн хувьд жаахан тиймэрхүү..
Хүн харахад үйлдвэрийн болон хувийн гэж ялгавал Чукагийн бүтээгдэхүүн үйлдвэрийнх, нямаагийн бүтээгдэхүүн хувийнх хэлбэртэй .
Шинэ жилээр “Аз жаргал хүсье” “Шинэ жилийн мэнд хүргэе” “Хаппи нью юүэр” гэх мэт үг бичсэн тортуудыг хүмүүс сонирхож биднээс шаардаж байсан боловч бидний дунд тортон дээр үг бичдэг хүн байдаггүй ээ.
Заяа бид хоёр бол балдуушны тортон дээр бичиж үзсэн байхуу ... Нямаа урьд нь тортны цэх дээр ажиллаж байсан боловч бичиг үсгэндээ муу, бичиж чадку гэдэг шалтгаантай байв.
Нямааг зүтгүүллээ .. бичгийн хэв муу хүн чинь тортон дээр яг тэрүүгээрээ хусаж байнаа .. Аймшиг..
Хүн төрсөн  өдрийн торт захиалтал:
Төрсөн ӨДӨРИЙН мэнд  ХҮРГЬЕ гэж бичсэн байв.

Comments