Tuesday, October 14, 2014

Төрөөд найм хонолгүй хэлд оржээ

Төрөөд найм хонолгүй хэлд оржээ

5 цаг 21 минутын өмнө
Түүхэнд тэмдэглэснийг үзвэл Португалид төрөөд хоёр сар болсон эрэгтэй хүүхэд аав ээжийгээ дуудаж байсан ажээ. Тухайн үедээ түүнийг хамгийн түрүүн хэлд орсон хүүхэд гэж бахдаж байж. Тэгвэл Хятадад Жинань мужийн Жаншь Чины гэрт төрсөн охин эхээс мэндлээд найм хоноод, өөрөөр хэлбэл, 1988 оны 2-р сарын 24-ний орой 20 цаг 07 минутад “Ээжээ” гэж хэлд оржээ.
Үүний дараа бүр ч гайхмаар хэрэг болов. Жаал охин сарын дараа аав, эмээгээ дуудаж, тэр ч байтугай нэг, хоёр... гээд зуу хүртэл тоолж, нүүр, хамар, чихийг тэмдэглэсэн үсгийг таньдаг болжээ. Эрдэм шинжилгээний холбогдох байгууллага уг үзэгдлийг судлаад энэ явдал эх эцгийн хүмүүжлээс хамаарсан гэж дүгнэжээ.
Охины эцэг эх 27, 28 настайдаа гэрлэж, хагас жилийн турш тэр хоёр шинжлэх ухааны үндэслэлтэй унтаж амарч, хооллож ундлаж байсан гэнэ. Тослог багатай, уургаар арвин гээд долоо хоногт дор хаяад хоёр удаа үхрийн мах идэж, бас амин дэмээр баялаг жижиг байцаа хэрэглэж байжээ. Энэ нь гэдсэнд байгаа хүүхдэд их тэжээлтэй гэнэ. Түүгээр ч барахгүй тэр хоёр бүх ажлаа төлөвлөгөөтэй хийдэг байна.
Үүлэн борооны ажлыг хязгаарлаж, цэцэг ногоо дэлгэрч, хүний сэтгэл тэнийх 4, 5-р сард хийхээр тогтоод удаагүй байтал охины эх болох Жинхуа хөл хүндтэй болж, тэд төлөвлөсөн горимыг дагаж амьдарч, ажиллаж эхлэв. Хоол хүнсэндээ амт, тэжээлтэй, хүүхдийн арьсжилт, их тархины хөгжилд хэрэгцээтэй алим, усан үзэм ихээр хэрэглэжээ.
Жинхуа хүүхэд олохоосоо төрөх хүртэл хугацаанд бараг долоон сагс алим, зуу гаруй кг усан үзэм иджээ. Тэрвээр, жирэмслэж хүүхдээ төрүүлэх хүртэл ажлаасаа ганц ч өдрийн чөлөө авсангүй. Өглөө эрт босч, орой эрт хэвтэж амардаг байжээ.
Гэхдээ өглөө оройд заавал салхинд гарч зугаалдаг гэнэ. Жирэмсэлсэн үедээ элдэв янзын ном уншдаггүй, харин “Хүүхдийн сэтгэл зүй”, “Үлгэрийн далай” гэх мэтийн хэрэгтэй номыг төрөөгүй хүүхэддээ уншиж өгдөг байжээ. Өглөө орноосоо босохдоо гэдсээ илэн “Хүү минь босоорой. Залхуурч болохгүй шүү” гэж хэлдэг гэнэ.
Үдэш орой пянз тоглуулагч тавьж гэдсэндээ ойртуулаад хүүхэдтэйгээ хамт хөгжим сонсдог, хоёулаа салхинд гарч явахдаа сайхан байгальтай газар тааралдвал гэдсэн дэх хүүхэддээ намуухан тайлбарлан ярьж өгдөг байжээ. Ингэж хүч чармайлт тавьснаар тэр хоёр ухаантай охин төрүүлжээ.

3 comments:

  1. Эйнштейн 5 нас хүртлээ хэлд оролгүй байгаад дараа нь насанд хүрээд дэлхийг өөрчилсөн тэхлээр иймэрхүү багын үзэгдлүүд заримдаа учир холбоо багтай.

    ReplyDelete
  2. Shineer neegdsen Yaldam.com ruu orj sonirhono uu!

    ReplyDelete
  3. а) Хүүхэд олдсон бол аль болох секс хийхгүй байх... (тэр дотор аль хэдийн оюун ухаан бүрэлдсэн байх тул болгоомжлох хэрэгтэй)
    б) Хөгжим сонсгож, ярьж, энхрийлж байх. (сонсож мэдэрч байх тул, сургалт эхэлсэн гэсэн үг)
    в) Төрсөн нялхаас нь эхлээд юм ярьж таниулах... юмны өнгө, эд юмс гэх мэт (ямар нэгэн юмыг тэр нялх хүнийх гэхэд хүүхэд их дуртай)
    Тэгсэн тохиолдолд хүүхэд хурдан ойлгож, оюун ухаан нь эрт төлөвшиж хөгжинө.
    Их мэдэгч сургаал айлдвай.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа