Sunday, October 5, 2014

ПАРИМИД байгууламж

Өчигдөр далжигнаж яваад  тэррр холоос шааллл хэрэггүй юманд суулаа .. би дотроо аймарр харамссан хайран цаг хайран цалин минь гэж ..
Цалингаасаа хасуулан чөлөө аван байж салгалаад очсон чинь паримид байгууламжийн хүн хулхидах тоглоом байв..

Бас л нэг орифлэймшиг сүлжээ биз гэж бодсон чинь бүррр долоон дор.. Паримид байгууламжийн хүн хулхидаг мөнгөний луйвар..
Монголд орж ирээд 2 жил болох гэж байгаам байна.. Паримад луйврын талаар жаахан тайлбарлая.. Бодит явдалууд гэхийнмуудаа ..
БОДИТ ЖИШЭЭ НЭГ:::
Манай ээжийн найз байдын .. уг нь нябо энэтэр мэргэжилтэй сайхан хүүхэн .. Даанч бас нэг сонин юманд толгойгоо мэдүүлцэн хүүхэн юмшиг байналээ..
Оросоос орж ирсэн 600 гаруй долларын сүлжээнд бүртгүүлээд доороосоо хүн элсүүлбэл тэр хүнээс нь хувь өгнө тэгээд чи нэг л өдөр 600 доллараа эргүүлж авна, нэг л өдөр 1000 долларын цалинтай болно, нэг л өдөр 5000 доллар авна тэгээд яасн яасн яасн гээд явуулна.. гэх мэт ..
Ээжийг уриад ийм юманд орооч гэж байна .. Ёстой үнэн ёстой үнэн .. гээд л хүн амьтанд хичээл энэтэр заагаад баллаж гэнэ .. Хэдэн орос авгай ирцэн байхым гэнэ ..нилээн хэдэн монголчууд ирээд бүртгүүлээд хүний 640 доллар өгөөд байхым гэнэ ..
Ээжийн найз нь өөрөө орос хэлтэйг ч хэлэх үү бужигнуулжийна гэнээ ..
Нэг сар хүрэхгүй хугацаанд ээж хэлжийгаам:: Нөгөөдөх чинь 640 долларынхаа 140 долларыг хүн элсүүлсэн гээд буцааж авсан гэнээ .. тэгээд үлдсэн мөнгөө авах нь байтугай элсэх хүн олдохгүй байна гээд толгойгоо шаагаад сууж байна.. гэж хэлсснээр түүх дуусмой..

БОДИТ ЖИШЭЭ ХОЁР::
Манай нэг найз байна .. уг нь бол гадаадад магистраа хамгаалсан сайхан хүүхэн баймаар .. Даанч бас л аймарр шүүдээ ..хайран хүүхэн тийм юманд итгээд ..
140   340  640  1040 доллараар зэрэглэлтэй элсдэг юманд орцон..
Манийгаа байнга уриална гайтай наасн.. Хүүхэн тэгээд доороо бас нилээн олныг элсүүлсэн гэхдээ л анх оруулсан 640 доллараа авчлаа гэж дуулаагүймдаг..
Бас нэг юм утсандаа суулгацан.. тэр нь нэг программ.. өөрлүү нь залгахаар тэр программ нь зоос өгөөд байдаг  юмуудаа .. программ нь дандаа реклам бас үзүүлнээ .. вирус  ч юмшиг аймаррр.. тэгсэн сар гаруй тэр юмаа суулгаад ажиллуулаад л байдаг сарын дараа 2 доллар ч хүрэхгүй мөнгөтэй болчлоо гэж дуулдаж байсан ..
ӨЧИГДРИЙН ЖИШЭЭ:::
ТЭР нь блок дүүргэнэ гэсэн байдлаар орж байгаа юм .. аймарр л их мөнгөтэй юм билэ .. элсэхдээ 250 доллар авна .. тэгээд хүмүүсийг элсүүлэх л зорилготой .. уг нь би хорхой өвсний наймаа эрхлэх гээд байгаам байна гэж бодсон юм .. Гэтэл тэр нь чухал биш .. хүн л доороо элсүүлэх зорилгтой ..
Нэг ахлагчтай 14 хүний бүрэлдэхүүнтэй баг нь нэг блок болжийгаам .. эхлээд нэг блокны жижиг гар байжийснаа тэр болокны хүн элсэж дуусангуут хамгийн сайн ажилласан 2 хүн гээд дараагийнхээ блокны ахлагч болжийгаам .. тэр блокыг дуусгаж хүнээр дүүргэж байж хамгийн сайн ажилласан хоёр хүнийг дараагийн блокны шатанд оруулж байж элсэхдээ оруулсан 250 доллараа авна гэнээ..
Өөрөөр хэлбэл эхний жижиг гарын блокоос салсан 2 хүн нь дараагийн ахлагч болдог блокоо тус бүр нэг нэг блок дүүргэнэ гэхээр нийт 3 ширхэг блок болж байгааз.. энэ ахлагчтай блок бүрээс 2 хүн гарч тэр нь 250 доллараа эргүүлж авна гэхээр 3 блокноос 4 хүн эхэнд оруулсан мөнгөө авна гэсэн үг байх нь.
Гэтэл 3 блок чинь хэдэн хүн байгаа билээ нэг блок нь 14 хүнтэй гэхээр 42 хүн блокыг дүүргэж байж дөрөвхөн хүнд та бүхэн сайн ажиллалаа май энэ 250 доллараа аваа гэхнээдээ янз нь..
42 хүн бүрээс 250 долларыг тоглоомыг зохиогч авна гэсн үг .. 10500 доллар... харин сайн ажилласан шүү гээд 4 хүнд 250 долларыг нь эргүүлж өгөх буюу 1000 доллар зарлагдана гэхээр
Нэг нөхөр өөрийнхөө өгсөн 250 долларыг эргүүлж авах гэж мунгинаж байх зуур тэр хүн инээж байгаад 9500 доллар хармаалаад сууж байна гэсэн үг ..
Нэг хүний хармаанд бүх мөнгө орж, олон түмнээрээ 250 долларыг өргөж байгаа  л гэсэн үг юм л даа ..тэр нь гадаадын нэг хужаа нөхөр .. монголын зах зээлээс хөөрхөн шомбодоод авчихаж байгаам..

ТЭрний оронд орифлэйм нь хавьгүй дээр .. гоо сайхны бараагаа авчихна, ажилладаг хүмүүс нь мэр сэр хөөрхөн цалин авна .. гадаад дотоод зугаална гэх мэт .. гэхдээ би энэ орифлэймын паримид яаж явагдаж байна бэ гэж бодогддог юм.. нэг заваараа ажиглая..бас л паримадын тоглоомны нэг дүрээ хувиргасан бизнес байжил таарна.

5 comments:

  1. "Пирамид" гэдэг юм шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ би тэрийг ерөөсөө анзаарсангүй

      Delete
  2. Юу ч гэсэн ийм илт "хулхидсан" гэх юм уу даа... математик дүйцүүллээр "пирамид" тогтолцоотой бизнест орохгүй байх нь чухал. Зөвхөн "пирамид"-ын орой хэсэг нь бүх ашгийг хүртэнэ, харин суурь хэсэг буюу олонхи хүмүүс мөнгөөрөө хохироод дуусна. Тэд нар өөрөөсөө доошоо суурь эрдэг (хүн бүр N тооны хүнийг элсүүлж, өөрийнхөө доор суурь "дэвсгэр" хийх...) гэтэл аль хэдийн монголын хүн ам бүгд хамрагдаад дууссан байдаг ... хэ, хэ хүмүүс амар мөнгөтэй болохыг хүсээд л хулхидуулдаг бөлгөө.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа