Миний мөрөөдөл хаана явнаа

Миний мөрөөдөл хаана явнаа..
Сарын өмнө ийм явдал тохиолоо... Шутисын зам гүүрийн инженерийнн ангид элсэхээр болж тэнцлээ ..
Сургалтын төлбөр нэг кредит нь 50300 гэнээ .. ээж уйлагнаж эхлэв.. Манай гэрт Дөк, Цол гээд хоёр хүн сургуульд сурч байна .. сургалтын төлбөрийг нь хийгээгүй байна.. гэтэл бас чи нэмэгдэнэ ..
Би өөрөө төлбөрөө гаргаж байхад та яагаад уйлагнаад байгаамбэ гэсээр нэг долоо хоног бие биенээ харахгүй байв..
Хэрвээ энэ сургуулийг дүүргэчихвэл би зам гүүрийн инженер болно.. Би ойрд зам гүүрийн талаар их сонирхох болсон, дээрээс нь инженер болох мөрөөдөлтэй болсон тул энэ сургуульд орохгүй бол ажилгүй лааз өшиглөсөн нэгмуу хогын гар болчихсон байгаагаар өөрийгөө төсөөлөөд болдгүй ээ.
ямар  ч амжилтгүй ажиллах юмшиг санагдаад  бүр болдгүй шүү.. уур хүрээд болдгүй ..
гайхаад л явж байлаа ... гэтэл нэг өдөр манай дүү утасдаад гоё лекц болно, ирээд суугаач гэлээ..
дуртай дургүй очоод суулаа .. танхимаар дүүрэн хүн амьтан сууж байна шүү..
лекцийн утга нь ерөнхийдөө маш сайн чанартай сургалтын төв байгуулагдсан юм байна .. гадаадын тоефл шалгалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авсан юм байна.
Багш нар нь үнэхээр гялалзсан сайхан залуучууд байдаг юм байна ..
Гэнэт би булшилсан байсан мөрөөдлөө олж харлаа ... миний мөрөөдөл зүгээр л согтуу яваад байсан байна.. яг булшлагдаагүй байсан мөртлөө согтуу л гуйваад байж шүү дээ ..
Тортны бизнес яагаад шатсан бэ гэхээр надад ямар ч бизнесийн туршлага байгаагүйд оршино.
Тэрийг би ойлгож ухаараад суралцах ёстой гэдгээ мэдэж байсан боловч яаж суралцахаа ойлгохгүй байж... дээр үеийн өдөрт хоёр цаг унтдаг байсан Дэбэ бүрр нооль заажээ..
За тэгэхээр энэ өвлийн амралтаар англи хэл сурна .. тэгээд дараа хавраас эхэлж нөгөө төсөлдээрээ ажиллахдаа сурсан англи хэлээ маш сайн давтана .. тэгээд намраас эхэлж шалгалт өгч эхлэнэ дээ ..
Америк хэлээр сурдаг газар очиж, бизнесийн ухааны чиглэлээр сурнаа ..
Амжилт надад ... кэкэ ..
Найзуудаа ямар сургууль зүгээр талаар ямар тэтгэлэг байдаг талаар надад жаахан зөвлөгөө өгөөч..
Баярлалаа ...
Аа бас бусад хүмүүсдээ хэлэхэд мөрөөдөлөө хэзээ ч битгий хая .. хаяа гаргаж ирж зүлгэж бай..
Мөрөөдлөө зүлгэж байцгаая..
Нээрээ тортны сезон эхэлж байна.. гэхдээ энэ жил өнжий дөө .. суралцах хэрэгтэй байна .. хар ажил угаасаа би хийж чадахгүй шүүдээ .. 

Comments

  1. Hi. Bi chamtai uulzmaar bainaa. Bas amjilt husey!
    Yaaj holboo barih be? bi neeree emegtei shuu kkkk

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа