Тэр залуу


Би анх тортны цэхэд үнэн аймшиг царай гаргаад сууж байлаа. Гэтэл нэг залуу орж ирэв. Нэг тийм сүрлэг эрэгтэй. Үнэхээр сайхан залуу. Царайлаг. Би царайлаг сайхан залууд нууцхан дурлах дуртай болохоос хэзээ ч найз залуугаа болгочих юмсан гэж боддоггүй байлаа . гэхдээ яг тэр үед ийм залууг аваад найз залуугаа нөхрөө болгоод сугадаад явж байхымсан гэж хүссэн юм. Харах боломж л байвал харж байгаа мөртлөө ичээд бас сайн харж чадахгүй байсан.

Гал цогтой инээх хурц тэр харц надруу онцолж хараад байгаамшиг санагдсан авч би өөрийн байдалдаа ичээд битгий хараасай гэж ч хүсэж байв. Гэвч дотроо надад дурлаасай гэж нууцхан мөрөөдөж байлаа.
Дараа нь найзаас нь та хоёр бие биендээ таалагдсан юм байналдаа тэ гэж хэлэх үг сонсоод зүрх түг түг цохиж байлаа. Дараа нь бидхоёр ярилцах мэр сэр далим гаргаж утсаар ярьж байсан боловч би ямар олигтой хүнтэй ярьж чадах биш тэгэс энгэсгээд өнгөрч байв. Мэр сэрсээд байх юм байхгүй хоёр байнуу нэг удаа. 2 сарын 24нд миний төрсөн өдөр болов. Тэр залууг миний төлөө ч юмуу эсвэл баяр тэмдэглэх гээд ч юмуу надад ганцхан ч гэсэн сарнай өгөөсэй гэж хүсэж утсаар ярьсан боловч төрсөн өдөртөө уриарай гэснээс илүү зүйл хэлсэнгүй. Би ямар хүн амьтныг урьтал нь хийх төрсөн өдөр тэмдэглэж үзсэн биш илүү дутуу юм ярьж чадалгүй утсаа тавиж билээ.
Тэр залуу хятадад сурдаг болохоор өвлийн амралт нь дуусч буцчихлаа.
Би дотроо санаж бодож байсан боловч ажил ихтэйгээр энэ зуныг өнгөрүүллээ.
Би хамаатнаараа өөрийгөө мэргэлүүлж үзүүлэхэд хавар нэг залуутай танилцана гэж байсан тэр залуутай танилцсан, дараа нь чамайг нэг залуу харсан байна, тэр чинь юм бишүү гэж байсан тэр залууг юм боловуу гэж нууцхан мөрөөдөж байв.
Намар тийшээ нөгөө залуу мэссэнжэрт таарч байна. уулзая гэнэ. Би очихуу байхуу гэж бодож байснаа чи өөрөө наддээр ир би угаасаа Убгаас 50км хол газар байгаа гэсэн боловч ирсэнгүй.
Би за яахуудээ боломж нь гарахгүй байгаа биз гээд тоосонгүй..
Тэрнээс хойш хэд хэдэн удаа надруу мэссэж бичиж уулзмаар гэдгээ хэлсэн боловч би нээх уулзахыг яарахгүй байв. Нэг шалтгаан байсан юм. Тиймээс би уулзахыг чухалсангүй.
Гэхдээ уулзахымсан гэж мөрөөсч байлаа. Нэг өдөр бас л мэссэнжэрт байж байтал орж ирээд уулзахыг хүслээ. Би ч дуртай хүлээж авсан. Гэхдээ өөрийг нь даах болзолтой.
Уулзана хоолонд оруулна гэж амлаж явсаар нэг өдөр хятадуудтай кино үзэхдээ нөгөөдөхийг дагуулаад үзвээ. Кино үзсэн болохоор ярьж хөөрч чадсангүй. Маргааш нь би эмээгийнхээ ирчихсэн хэвтэж байтал утасдав. Орой уулзая гэв. Би эмээг хаяад явж чадахгүй байсан болохоор маргааш өдөр уулзая орой бол чадахгүй гэж хэллээ. Тэр би удахгүй явлаа шдээ гэж байна. Би хэлэхдээ чи надруу залгаарай тэгээд хоёулаа маргааш уулзая гэж хэлэв.
Би өдөржин хүлээсэн боловч тэр надруу маргааш нь залгаагүй юм.
Тэгээд гадаадруугаа явсан юм байлгүй өвөл боллоо.
Он солигдох тэр мөчид сайнуу гэж бичиж байна. хариу бичсэн боловч нэтэд тааралдахгүй байсаар арав гаруй хонолоо. Тэгээд нэтэд ашгүй таарлаа. Нөгөө хоолны хариу нэхэж байна. би ч дуртай зөвшөөрлөө. Гэхдээ би чамайг кинонд даасан болохоор чи даах ёстой ухааны юм хэлсэн боловч кино, хоол бол өөр шдээ гэсээр би даах өрөндөө дахиад л уналаа.
Би нөгөө англи хэлээ сурч байсан болохоор болзоот өдрөө тэсэн ядан хүлээсээр байв.
Болзоот өдөр боллоо. Гэтэл ээж тийм хүнтэй уулзаад яахын бэ гэж хэлснээс болоод миний сэтгэл гэнэт эргэлзлээ. Тэр хүнийг хоолонд даах гээд догдолжил байдаг дэндүү хөөрцийм гэж бодоод болихоор шийдлээ.. залгасан ч гүй дув дуугай өнгөрөв.
Гэтэл долоо хоногийн дараа тэр утасдлаа. Би ч чамайг утасдахыг хүлээж байсан гэж гүрийв.
Сайхан ярих гэтэл тэр гэнэт утсаа тасалчихдын байна. Энэ хоёрдох удаагаа тохиолдож байгаа болохоор би жаахан дурамжхан байсан юм.
Тэгээд нөгөөдөр нь байнуу залгаж байна. Миний санаа болохоор удахгүй 2 сарын 24н миний төрсөн өдөр болох гэж байна намайг хоолонд урихым бишүү  гэтэл тэр дуугай л байв.
Тэгэхээр нь уур хүрээд би ашиггүй хүнтэй уулздаггүй гээд хэлчдийн байна хэхэх.
Уур нь хүрсэн бололтой залгахгүй э дахиж гэж хэлээд салгав. Би ч болж ашгүй гэж бодоод хичээлээ хийж эхэлсэн юм.
Би хайрлаж дурлахыг хүсэж байналдаа. Би жинхэнэ амьдармаар байна.
Би найз охинтой байж бусадтай уулзах гээд алцагнаад явдаг залуутай уулзмааргүй байна.
Би САЙХАН ЗАЛУУТАЙ уулзахыг хүсэхгүй байна. Харин САЙН залуутай л уулзмаар байна.

Энгээд нэг жил сэтгэл гижигдсэн хөнгөхөн дурлалдаа цэг тавияа.

Comments

  1. Цэг тавьсан нь дээр дээ. Гэхдээ удаан мартдаг бол тэгээд ядаргаа болоод санагдаад л байдаг юм даа. Завгүй байхад аяндаа мартана даа.
    Нээрээ чиний хийсэн бялууг идэh гээд 2 ч удаа утасдаад бүтээгүй шүү, хэхэ. Дугаар чинь миний утсанд *Тэрбумтан найз* гээд хадгалагдсан байгаа шүү :)

    ReplyDelete
    Replies
    1. Kkk bi bayluu hiihee bolitsiishdee mini utas 89014952

      Delete
  2. Sain zaluu taarnaa taarna,Burhan tsaanaasaa arai boloogui geed bgaa bh daa

    ReplyDelete
  3. яагаа ч угуй байж даалгах гээд байдаг залууг дахиж хоолоор дайлаагуй цэг тавьж чадсанд баяр хургье. дараагийн удаа гутал пууз аваад ег гэж хэлэх байсан байх

    ReplyDelete
  4. наад хүн чинь угийн явцгүй хүн байна өө . Эр юм байж юун өөдгүй, шалчийсан юм.

    ReplyDelete
  5. Chinii zuv baina. Iimerhuu muusain parzituudad bitgii holguul. Saihan zus tsaraind ni huurtaad l huuhnuud holguulsaar baigaad bur davraachij.

    ReplyDelete
  6. Чамтай ярьж байгаад гэнэт утсаа салгаад байна гэдэг чинь нууж хаах хүнтэй л байна гэсэн үг. Хажуудах аа хайрлахгүй хуурах хүн нэг өдөр чамайг ч бас хуурна л гэсэн үг. Үнэхээр учрах ёстой заяа бол ийм тийм хүнээсээ харьцаагаа тасалаад л ганц бие болчихоод чамтай учирч л таараа ;)

    ReplyDelete
  7. Gehdee bi ternii tuluu yu ch hiigeegui gedgiig tanar oilgoh heregtei

    ReplyDelete
  8. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  9. Таталцалын хуулиар бол хэрэв сайн ханьтай болохыг хүсэж байгаа бол мөрөөдөж буй хархүүгээ ямар хүн байхыг маш тодорхой дүрсэлж, ямар зан чанартай байх талаар дэлэнгэрэнгүй жагсаалт гарган, түүнийг өөрийн амьдралд аль хэдийн байгаагаар төсөөлж явахаас гадна, үг үйлдэлээ хүртэл мөрөөдөлтэйгөө зөрчилдөхгүй байхад их л анхаарах хэрэгтэй гэдэг. Машиныхаа гаражийнхаа нэг талд нөхрийнхөө машин тавих зайг үлдээх, хувцасны шүүгээндээ түүнийхээ хувцас хийх зай гаргах, тэр бүү хэл унтахдаа хүртэл нөхрийнхөө унтах талд зай үлдээж, өөрөө нэг талд нь унтах зэрэг бүгдыг л түүнийхээ төлөө зориулах хэрэгтэй гэдэг юм билээ.

    ReplyDelete
  10. За тэгээд өөрийнхөө туршлагаас хэлэхэд, чи өөрөө тэр залуугаа цааш өшиглөчихсөн юм шигээ... Ааан хэн мэдэхэв бид чинь 18-т 22, 23 түүд биш шүүдэээ. Эрэгтэйсээ олон юм хүсч мөрөөдхийн оронд хааяа бас татагдаад байгаа эр хүндэээ өөрийнхөө сонирхлыг далд утгаар эвтэйхэн шиг ойлгуулах л хэрэгтэй. Хоол унд кино мино даах даахгү гэсэн дэмий юм ярьж байхаар кккк

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiim bi tenegtchihle gj bodood ene sedbiig bichsiimaa odo ungursuuun... Ter ergej haraggui bol bi zutgeed demii ym bileee,,,,

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа