Tuesday, March 24, 2015

Өнгөрсөн таван жил би юу хийж амжуулав


Намайг хүмүүс хараад их эрч хүчтэй юмаа, яаж ийм их хүрч хаанаас ундарч гараад байнаа гэж хэлдэг. Бараг л биширэх нь холгүй байх нь ч бий.. би ч гэсэн урамаар унаж байгаа хүмүүст урам өгөх дуртай. Ярилцаад сайхан боллоо гэж гайхдаг. Би ч өөрийгөө мундаг юмшиг мэдэрч, гоё сайхан харагдаж байгаа мэтээр төсөөлөх нь бий.

Намайг мэддэг миний найз хүмүүс надад урам өгч, чи чадна гэдгийг хэлж урам өгч байдаг болохоор би урам зоригтой алхдаг байх. Түмэн олонд тэрбумтан болно гээд амалчихсан, хэзээ ч бууж өгөхгүйгээр зүтгэжил байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд айх болов. Би ер нь энгэхэд хаашаа яаж явж байгаам бол? Яг яах гээд байгаам бол ? зүтгээд зүтгээд амжилт олохгүй байвал яана.. Их сургууль төгссөнөөс хойш би таван жил ажиллалаа, зүтгээд л байлаа зүтгээд л байлаа амжилт олоогүй хэвээр л байна. Нэг их мөнгө оловч, эцсийн үр дүн нь хэвээр... Эргээд нөгөө эхлэсэн байрандаа байгаамшиг, нөгөө байрнаасаа эхэлжийгаамшиг санагдаад байх боллоо.
Гарт баригдаж, дотор мэдрэгдэхээр би юу ч хийсэнгүй. Энийг би хийцэн юмшүү гээд гаргаад ирэхээр би юу хийв. Жаахан хужаагаар л аятайхан ярьж сурсан байх , тэрнээс илүү бичгийн хэл энэтэр юу ч алго. Мөнгө сайн үрсэн үү гэхээс олж гийгүүлсэн юм алго. Хүсээд байдаг эдийн засгаараа судлаж гийгүүлж, сурсан юм юу ч алго, худлаа л ярьж суухаас ном эргүүлж суусан билүү.
Гоо үзэмж энэтэр талаар бол үнэхээр мартагнуулсан байна. Байх ёстой жингээсээ хорин кг илүү л байнуу гэхээс гуалиг сайхан юм алго. Энэ таван жилийн хугацаанд хэн надад найз бэ гэдгийг харин харлаа үзлээ.
Мөнгөний талдээр гэвэл боол нь болсон олон хүмүүсийг харлаа үзлээ. Өөрөө ч мөнгөнөөс хараат болохоо шахаж байлаа. Аз болж, бурхан намайг ивээдэг болохоор би мөнгө их алдавч, эргээд олоод байдаг нь сайхан. Гэвч олоод байдаг мөртлөө, өөртөө наадаггүй нь хачирхалтай. Олсон мөнгөө ашиглаж өөртөө наасан зүйл гэвэл хоол хүнс л байх .. харин хувцас энэтэр худалдаж авч, эд хэрэгсэл авч байсангүй.
Энэ таван жилд олон удаа дампуурч, олон хамтрагчдаа жийлгүүлж байлаа. Бас их том өрөнд унаж байлаа. Олон ажил бүтдэгийн даваан дээр унаж байлаа. Маш олон ажил. Маш олон ажил.
Яагаад ч юм бэ нэг ажил унаад дууссаны дараа нөгөө ажил нь бэлэн гараад л ирнэ. Тэрний төлөө зүтгэж эхлэнэ. Гэтэл дахиад л тэр нь унана.
Энгэсээр би таван жилийг ардаа үджээ.. гарт наалдах юу байна .. юу ч алго.
Энэ 2015 оныг нэг өнгөрөөчүүл нэг бодож байгаа ажлын явцийг харяа, өр ширнээсээ гаряа, англи хятадаар аймарр ярьдаг болёо. Хориод кг турж, гоо сайхнаа аваря, дотоод сэтгэлдээ жаахан бясалгая.

Энэ таван жилд надад хүртээлтэй юу болов? Та бүхэн юу гэж бодож байна?

13 comments:

  1. Хамгийн товчхоноор хэлье. Туршлага.
    Зарим нь хангалттай мөнгөтэй байгаад ч, хангалттай хөөрхөн байгаад ч, хангалттай цаг завтай байгаад ч хуримтлуулж амжаагүй туршлагыг чи өнгөрсөн 5 жилд цуглуулж чадсан гэдэгт итгэж байна. Ингэж өөртөө дүгнэлт хийж, шударгаар өөрийгөө шүүмжилж, түүнийгээ хүлээн зөвшөөрч чадаж байна гэдэг бас л давуу тал. Алдаагаа, яагаад бүтэлгүйтээд байдаг шалтгаанаа олж хараад, урам зоригтойгоор урагшлахыг хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. хэрэгтэй туршлага болох болтугай гэж найдхаас

      Delete
  2. Huuy 2uulaa neg uulzah uu, kkk. Blogchdoos chamtai l uulzaj saihan chalchmaar sanagdaad bdiimaa :)

    ReplyDelete
  3. Tegyo gehdee bi odoo huduu ajilryygaa ybloo

    ReplyDelete
    Replies
    1. kkk. Tiim uu? Za yahav namaig yavahaas umnu uulzaj boloh blgui dee

      Delete
    2. сайхан чатлаж болышт.. чи миний фэйсбүкийг мэдийшт

      Delete
  4. Ирлээ үзлээ харлаа гэдэг шиг болсонлайшт

    ReplyDelete
  5. Ирлээ үзлээ харлаа гэдэг шиг болсонлайшт

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ бүтээл алго

      Delete
  6. Миний хувьд чи тэрбумтан шд. Чиний замаар зүтгээд үзэх санаа байна. Монголчууд дуураймтгай гэдэг дэ ккк. Өөрийн гэсэн нарийн боовны цех, эсүүл бэйкэри нээх санаатай байна. Гэвч надад ямарч туршлага, мэдлэг байхгүй, зүгээр л хүсэл байна. Надад урам хайрлаач кк, болуул харамгүй зөвөлгөө өгөөч гуйж байна

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ тэнэг хүний бусдын алдааг хэлээд байхад давтдаг.. энэ замаар би явж байна .. болио гээд бахйад нь тоохгүй дайрсан .. бүтэлгүйтсэн.. чи бас надаар болио гэжхэлүүлэх гээд байнуу ..
      Суралц ухаар ... жаахан боловсор ..
      чи хэдн энастай бэ?

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа