Tuesday, August 18, 2015

Ертөнцийн эзнийг магтан дуулсан минь

зуны нэг сайхан нарлаг өдөр есүсийн цуглаанд давхихаар гараад явлаадаа ..
Хөдөө газар байрладаг зуслан байдаг юм байна..
Ертөнцийн эзний талаар семинар заахаар маш сайхан засч тохижуулсан юм байна.
Бид нар гэрт байрлаад, өдөрт хоёроос гурван удаа ертөнцийн эзний талаарх лэкцэнд сууж байх юм.
Нийт долоон лэкц орох бөгөөд би яваад нилээн удсан болохоор олон юмыг мартсан мөн олон баталгаа болон ишлэлүүдийг мартсан учир тэмдэглэл үлдээх маягаар бичлээ

Эхний лэкц:
Бидний дотор сүнс оршиж байдаг, энэ нь бол мөнхийн сүнс юм. Харин амьтдад ийм сүнс байдаггүй. Энүүгээрээ бид амьтдаас ялгаатай билээ .. 
Африкийн нэгэн ууланд хүний махан идэштэй хүмүүс амьдарч байжээ.  Яг хүн юмуу гэдэг баталгаа олохоор хайж гэнэ.. Тэгсэн чинь тэдгээр хүмүүс чулуу өрөөд залбиран сүсэглэж байж гэнэ .. Хүн нь зөвхөн дотоод мөнхийн сүнсээрээ дамжуулан сүсэглэн мөргөдөг дотоод дуудлагатай учир хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.. Шампанзэд дугуй унаж сургаж гэнэ, өөрийгөө хувцаслаж сургаж гэнэ .. Харин залбирлыг яаж ч заагаад сургаж чадаагүй гэнэ. Тэгэхээр бидний дотор байдаг мөнхийн сүнс нь цаанаасаа ертөнцийн эзнийг хайсаар байдаг бөгөөд хүний нийгэм л залбирлыг мэддэг ойлгодог юм.
Библи бол цорын ганц үнэн бөгөөд хүн биш эзэний үгийг бичсэн билээ .
Библийг үнэн гэдгийг баталахыг оролдсон олон жишээ хэлсэн боловч Арарат уул дээрээс олдсон Новагийн завь л надад гүн сэтгэгдэл төрүүлж чадлаа.
Монгол сонин дээрээс мэдээлэл цуглуулснаа дурьдаж гаргасаныг нь би дээр үед уншиж байлаа .. Новагийн завь байж магадгүй биелэлээ олох нь дээ гэж бичсэнийг нь олсон юмшиг сийрүүлж ярьж байгаа нь таалагдсангүй.
Зөрчил:
Иш үзүүлэгч нар энэхүү библийг бичсэн гэх мөртлөө ертөнцийн эзний нэг үг байх юм
Хэрвээ иш үзүүлэгч нарын хэлсэн үг нь биелэхгүй байвал ертөнцийн эзний хэлсэн үг биш бөгөөд иш үзүүлэгч өөрөө санаатайгаар хэлсэн гэсэн үг юмаа гэсэн утгатай ишлэл байв.


Хоёрдугаар лэкц:
Энэ лэкц нь тэр чигээрээ тамын талаар бөгөөд утга нь бол ертөнцийн эзэнд итгээгүй нөхдүүд тамруу явна шүү... эртхэн итгэж ертөнцийн эзний авралд багтаарай гэсэн утгатай юм.
Хүүхэд болгон гэмтэй төрдөг .. энэ гэм нь уучлашгүй аймарр гэмтэй .. тэр жаахан хүүхэд ямар аймарр гэмтэй байдаг бэ?? харахад сайхан мөртлөө аймарр гэмтэй харагдаж байна гэсэн утгатай .. хүн өдөрт сайн муугаар 300 удаа худлаа ярьдаг ажээ. тэгэхээр хэзээд гэмтэй байнаа л гэсэн утгатай..
хэрвээ ертөнцийн эзэнд итгэхгүй яваад л байвал үхрийн сүүлний хялгасыг мянга хуваасны тэнцэх хэмжээний гэмээ хүртэл бүгдийг нь төлж байж тэр тамаас гарч ирнэ шүү  гэсэн утгатай..

Зөрчил:
Буддын шашны дагуу дахин төрдөг гэсэн ойлголт байхгүй, хүн мөнхий сүнсийг аваад цоо шинээр төрдөг гэх мөртлөө эцэг эхийнхээ гэмийг үүрч гэмтэй төрдөг гэдгийг нь ерөөсөө ойлгоогүй .. Ертөнцийн эзэн тэгэхээр нуль гэмтэй хүмүүсийг бүтээгээд байнуу???


Гуравдугаар лэкц
 еврэйчүүдийн шийтгэл
Есүсийг алуулах гэхэд нь еврэйчүүд энэ хүнийг алаад өгөөч, түүнийг алжил байвал түүний цус бидний хүүхдүүдийн дээр байг гэсэн үгийг хэлснээрээ ертөнцийн эзэний гэсгээлд автаж, 1400 жил байхаа маш олон жил дэлхийгээр орон гэргүй хэрэн хэсүүчилсэн байдаг .
Маш олон еврэйчүүд насаараа тамлуулж, еврэйг устгах онол хүртэл гарч, их хэмжээгээрээ үрэгдэн устсан нь ертөнцийн эзний гэсгээл юмаа..
Тэгээд 1970 оны хавьцаа изрэйл гэсэн улс байгуулсан юмуудаа .. тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс очиж , бүгдээрээ нэгдэн нийлсэн байна.
еврэйчүүдийг явуулахгүй байгаад үзээрэй гэсэн утгатай ертөнцийн эзний ишлэлийн дагуу явуулахгүй байсан улсыг нь бас жаахан болгож өгсөн юмуудаа ..
одоо еврэй нь аймарр баян улс болоод байгаа сурагтай

Дөрөвдүгэр лэкц...
Ертөнцийн эзэн хүүгээ илгээсэн нь:
Ертөнцийн эзэн хайртай хүүгээ илгээсэн бадйаг .. мэдээж тэрийг нь бид нар алсан .. Цовдолоход ямар аймарр өвдөх талаар дурьдаж нилээн их өвдөлтийн талаар лэкц тавьж байналээ .
Тэгээд дэлхий муу муухайгаар дүүрсэн энэ нөхцөлд бидний гэмийг тэр хүн өөрөө үүрээд үхэж үрэгдсэн юмшүү гэдгийг ойлгуулж байналээ..
Өөрөр хэлбэл бидний хийсэн нүгэл болон ирээдүйд хийх нүглийг бүгдийг нь үүрч гарснаараа ертөнцийн эзний хүү Есүсийг бид шүтэх ёстой гэсэн утгатай..
Өөрөөр хэлбэл бид өөрийн гэмээ ухаарч гэмших сэтгэлтэй, эзэнд чин сэтгэлээсээ итгэвэл аврагдаж мөнхийн диваажинд очих болно.
Хийсэн гэм болооод хийх гэмийг минь өршөөсөн гэдгийг нь сайн ухаж ойлгоорой.. Аврагдах гэдэг үгний цаана энэ утга нуугдаж байгаа болно. эсвэл мунхаг миний бодол...

Зөрчил:
Эзэнд итгээгүй сайхан сэтгэлтэй хүн тамд очоод харин эзэнд итгэдэг алуурчин диваажинд хүрэх үү?

Тавдугаар лэкц:
Хүмүүс аврагдахын талаар ойлгосон болохоор олон хүмүүс аврагдах талаар бодож чин сэтгэлээсээ эзэнд итгэж байсан болохоор аврагдсаны дараа яах бэ гэдэг талаар лэкц ярьна.
Аврагдсаны дараа яах бэ?
Чин сэтгэлээсээ жилд нэг хоёр удаа библийг унших ёстой
Өгсөн хандивйиг чинь эргүүлээд хэд дахин нугалж өгнө, энгэж эзнийг туршиж болно гэж ертөнцийн эзэний ишлэлийн дагуу олсон орлогынхоо аравны нэгийг өгөх ёстой.
мөн сайн мэдээ тараах ёстой.. 
энэ лэкц нь надад жаахан таалагдаагүй .. яадаж байхад би аврагдаагүй болохоор эсэргүүцсэн маягтай сонсож байлаа .
Хамгийн гоё нь библи дээр итгэгдсэн хүмүүсийг хаан шиг амьдрах ёстой гэж заасан байна .. тэгэхээр та бүхэн хаан шиг л амьдрах ёстой гэж зааж байгаа нь их таалагдлаа.
зөрчил:
Ертөнцийн эзнийг туршиж болохгүй гэж өөрийнх нь ишлэл байдаг мөртлөө хандив өгөөд үржүүлж авч байгаагаар нь туршиж намайг хараарай гэж тайлбарлаж байгаа нь гайхалтай сонин санагдсан.

Зургадуудгаар лэкц:
Ертөнцийн төгсгөлийн талаар ..... Новагийн үед ертөнцийг усан галаваар цэвэрлэж байсан бол одоо галан галаваар дэлхийг цэвэрлэх гэж байна.
Библи дээр бичигдсэн олон сүйрлийн талаарх зөгнөл биелэж байна. Дэлхий аймарр муу мухай болжээ гэсэн утгатай .. Хурдхан л итгэхгүй бол болохо байлаа гэсэн утгатай .. 
Итгэсэн хүмүүсийг тэнгэрлү татаж өргөж авна, харин үлдсэн хүмүүс нь галаар будаа болно гэсэн утгатай..
Тэртээ тэргүй чамайг диваажинд хүргэх нь баталгаатай юм чинь чи тэр сайхан амьдралруу очихын тулд амьдралын ганц нэг зовлон туулахад сэтгэлийн тэвчээртэй бай гэж зааж сургаж байсан .

за нэг иймэрхүү 
нийт долоон лэкц орсон ... нөгөө нэг лэкцийг нь хоолондоо холиод идсэн бололтой..
иш татаж байгаа үндэслэлүүд дэндүү эндүүрэлтэй байсан, яг таг баталгаа нотолгоо байхгүй ийм л шүүдээ гэсэн байртай байсан .. энэ лэкцүүд дээр суугаад би маш сайн ном унших хэрэгтэйм байна гэж өөрийгөө голсон.. Мэдлэггүй хүмүүсийн дунд дэндүү сайн тархи угаалт явагдаж байсан, лэкц тавина гэдэг бол худлааг үнэн болгодог гайхамшигт урлаг юм. Авч байгаа жишээнүүд үнэхээр итгэчихмээр мөртлөө нарийн харвал баттай баталгаа байхгүй заа нэг иймэрхүү юмуудаа гэсэн байртай.. 
Би уг нь есүсийг их хүндэлдэг байсан чинь заавал итгэ гэсэн үзэлтэй хүмүүс угтаж авч байсан нь надад таалагдаагүй..
Ийм сайхан тайлбарлаж байхад ойлгосонгүй гэсэн маягтай байсан нь намайг мангараа гээд байгаамшиг санагдаж байналаа ..
Библээс өөр үнэн гэж байхгүй учир библээс өөр ном уншуулах эрхгүй зөвхөн библийг шагай гэсэн бодолтой хүмүүс байгаа нь өөр салбараас мэдээлэл хүлээн авах боломжгүй болгочихож байгаам... 
хамгийн эмгэнэлтэй нь жаахан хүүхдүүдэд хар багаас есүс зааж байсан нь надад таалагдаагүй.. Тэр жаахан сэтгэлд ямар ч сонголт байхгүйгээр заагаад байгаа нь үнэндээ таалагдсангүй ... 
Энэ бүх ажлыг солонгос ахан дүүс явуулж байгаам байналээ ...
Гэхдээ тэнд 1500 гаруй хүн нэг сэтгэлээр бие биенээ ертөнцийн эзний хүүхдүүд гэж хайрлаж бас дээр нь архи тамхи хэрэглэхгүй байгаа нь үнэхээр бахархмаар байлаа .
Мөн хүмүүс өөрсдийгөө аврагдсан бөгөөд үхээд диваажинд хүрнэ гэсэн итгэлээр сэтгэлийн амар амгаланг олсон нь гүй ээ бас яахуудээ олон юманд шаналж байснаас тэр нь дээр дээ гэж хэлмээр санагдсан шүү... 
Есүс бидний өмнөөс тийм аймарр тамлагдаж үхсэн байна шдээ гэж нэг л их гэмшсэн хүмүүс байсан... Хүний сонголтыг би буруутгаад яахуудээ..
Магадгүй би нэг л өдөр аврагдаад явж байхыг хэн мэдлээ ..


3 comments:

  1. РК гээд Энэтхэг кино байгаа чадвал олоод үзээрэй за, бурхан болоод итгэл сүсэгийн талаар хөндсөн их хөөрхөн кино.

    Аль ч шашиныг бусдад тулгаж заавал итгэж үнэмшиж, дага гэж хүчилдэг байдалд үнэхээр дургүй. Энэрэнгүй үнэн бол бусдад сонгох, итгэх 2-ийг нь үлдээж хүндэтгэдэг л байх хэрэгтэй.

    ReplyDelete
  2. Багийн найз минь ирээд шарын шашин шүтдэг хүмүүсийг шавар бурхан шүтдэг тэнэг юмнууд. манай бурхан бол амьд гэж ирээд л ярьж заавал дагаж яв гэж шаардаж байсан нь санаанд орчихлоо.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа