Saturday, February 13, 2016

2016 оны төлөвлөгөө


За энэ хонь жилийн сүүлээр сонин сонин зүйл тохиолдсоны улмаас 2016 оны төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо..
За миний төлөвлөгөө гэвээс

  1. Ажлын байраа яаралтай солих... Энэ их чухал асуудал болоод байна ..Өндөр цалинтай Убд байрлалтай ажилд орохгүй бол болохоо байлаа... Уб хотын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахгүй бол бүрр хөдөөний хүүхэн болж дууслаа... Мөрөөдөл бол Убд байрлах, харин бодит байдал хөдөө явчихнуу яахнуу?
  2. Турах....Эрүүл мэндээ бодохгүй бол болохоо байлаа.. хэзээ нэгэн цагт хоцорчихоод ангайж байхаар эртхэн бараг л оройтох тийшээгээ ханддсан эрүүл мэндээ арчлах ажиллагаанд мордоно. Олон жил турна гэж ярилаа.. Улам таргалаад байнуу гэхээс жин буурсангүй .. энэ жил үнэхээр хангалттай.  Эрүүл хооллож эхлэнэ.
  3. Англи хэлээрээ бүрр аймарр ус цас ярьж сурах..... олон ном уншина.. маш сайн ярьдаг болно.. Албан бичгийн хэлдээр өөрийгөө боловсруулна.
  4. Англи, Хятад, Монгол ном уншина. Уран зохиолын болон өөрийгөө хөгжүүлэх ном уншина. Номын тэмдэглэлээ блог дээрэ бичнэ. Өөрийн унших номын стилээ олж, түүнийхээ тухай англи болон хятад хэлний мэдлэгтэй болно.
  5.  Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдана.. Одоогийн байдлаар би 3 шүдээ янзлуулсан байна. Дахиад ганц нэг хорхойтой шүдээ янзлуулна. Сар бүр эрүүл мэндийн даатгалаараа нэг удаа нэг шүдээ үнэгүй янзлуулдаг юм байналээ.. Хаана гэвэл үү... Нэгдүгээр эмнэлэгийн хажууд байрладаг шүдний эрүүл мэндийн төв дээр ..
  6. Үнэгүй бүх үзвэрүүд, лэкцүүдийг цаг гаргаж үзнэ. Энэ талаар тэмдэглэл хөтлөнө. Мөн сонгодог урлагын тоглолтуудыг чадах чинээгээрээ үзнэ.
  7. Дүүгээ Германруу явуулна. Энгэхийн тулд маш их мөнгө хэрэгтэй байна. Энэ бүхнийг цуглуулнадаа.
  8. Гэртээ засвар хийнэ. Олон жил засвар хийгээгүй энэ гэрийг цэмцийлгээд өгнөө..
  9. Машинаа засуулна. Таван жил унахдаа нэг ч удаа засуулж чадсангүй.
  10. Гадаад харилцааны мэргэжилтэнээр суралцана...Монголд нэг үнэмлэхний гол олж авахгүй бол орчуулагч дээр буух гээд байна...
  11. Гоо сайхандаа анхаарна... Үрчлээ суучлаа гэж харамсмааргүй байна.
Одоогоор бодож байгаа нь энэ байна. Тэгэхээр жилийн сүүлд энэ бүхний талаар тайлан гаргамз..
2015 оны тайлангаа гаргая байз... Төлөвлөгөө энэтэр бичсэн байна уу ... Харья.............


1 comment:

  1. бас хөөрхөн төлөвлөгөө биелүүлчихжээ

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа